"БИД ДЭЛХИЙН ШИНЭ ЭРИНИЙ СОЁЛЫН ГОЛОМТЫГ БҮТЭЭНЭ"
Монголын эдийн засгийг хөгжүүлэх бас нэгэн хөшүүрэг нь аялал жуулчлал хэмээн харж, харьяа яам нь хүртэл жилд ирэх жуулчдын тоог сая хүргэнэ гэсэн төлөвлөгөөг гаргаж байсан.
Харин тэдэнд үзүүлж “гайхуулах” зүйл бидэнд хэр их байна вэ гэдгийг нэг талаас бодох хэрэгтэй. Тэдэнд үзүүлэх зүйлс бидэнд хангалттай бус байгаа ч дэлхийд өөрийн гэсэн хэв маягийг таниулах онцгой зүйлийг тэр дундаа түүхийг шинээр бий болгох бас нэг боломж байгааг “Эзэнт гүрний Эрдэнэсийн сан” төслөөс харж болно.
“Эзэнт гүрний Эрдэнэсийн сан” төслийн удирдагч У.Ганцэцэгийг Гарааны бизнес буландаа урьж, төслийнх нь талаар ярилцсанаа хүргэе.
- Та “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” төслөө танилцуулаач?
-Төслийг санаачлах болсон шалтгаанаас эхлээд яриагаа эхэлье. Хүн төрөлхтний түүхэнд дэлхийн олон орныг эзэлж, эзэнт гүрнийг хэд хэдэн удаа байгуулж байсан Монголчууд бид өвөг дээдсийнхээ үеэс үед уламжлан дамжуулж үлдээсэн арвин их үнэт зүйлс, өв соёлоо нандигнан дээдэлж, улам баяжуулан хөгжүүлж, хойч үедээ үлдээх үүрэг хариуцлагатай гэж би боддог.
Монгол үндэсний дээл хувцас нарийн ур хийц, чамин тансгаараа дэлхийд шагшигдан гайхагдсаар ч ирсэн. Баруун европоос Монголд ирсэн анхны европ хүн Плано Карпини Монголын эзэнт гүрний баян тансгийг “Монголчуудын түүх” номдоо магтан дуулсан байдаг бол алдарт “Оддын дайн” киноны Натали Портманы тоглосон Набу гарагийн залуу хатны хувцсыг Монгол хатны хувцасны загвараас сэдэвлэн бүтээсэн байдаг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр Монгол бахархал, омогшлыг төрүүлэхүйц “Монгол” зүйлийг бий болгохыг бид хүссэн.
Тиймээс эртний түүхтэй Монгол хувцасныхаа соёлын өв, үндэсний хувцасны өвөрмөц онцлог, ур хийц, уламжлалт түүхэн хэв маягийг нэн орчин үеийн загвар дизайнаар дамжуулан чамин хээнцэр, хурц содон, өвөрмөц хийц, зохиомж, шийдэл бүхий “Эзэнт гүрний Эрдэнэсийн Сан” загварын коллекцийг бид бүтээн туурвиж байна.
Загваруудаа Эзэнт гүрний ордны эрхэмсэг тансаг болон баатарлаг догшин дүр төрийг загвар зохион бүтээгчийн сэтгэмжтэй уялдуулан хурц содон шийдлээр тодотгон илтгэхийг хичээсэн.
Төслийг 2010-2018 он хүртэл хэрэгжүүлнэ. Соёлын өв бэлгэдэл, ардын урлал, хээ чимэглэл, археологийн бодит олдворуудыг нарийвчлан олон ч газраас судалгаа хийсэн. Зохион бүтээгч, миний гэр бүлийн хүн Д.Ариундэлгэр сүүлийн 25 жил энэ талаар судалсан, төсөл түүний санаа.
“Өрнийн гүнж” загварыг яагаад Ирина Шэйк өмсөж болохгүй гэж
-Энэхүү коллекц нь нийт хэдэн загвараас бүрдсэн бэ?
-“Эзэнт гүрний эрдэнэсийн сан” коллекц маань 50 бүтээлээс бүрдсэн. Тодруулбал, өөр өөрийн дүрх төрхийг агуулсан 50 төрлийн хатад гүнжийг илэрхийлсэн загварууд байгаа.
-Моделиудаа яагаад ази бус европ төрхтэй зурсан юм бол?
-Чамайг яг энэ асуултыг асуух байх даа гэж бодож байлаа. Бид загварынхаа моделийн царай төрхөд ач холбогдол өгөөгүй. Учир нь эдгээрийг дэлхийд алдартай моделиудад өмсүүлж сурталчилна гэсэн зорилготой байгаа. “Өрнийн гүнж” загварыг л гэхэд алдарт модель Ирина Шэйкийн төрхтэй дүйцүүлж зурсан. Өөрийгөө “Татар цустай Монголоос гаралтай” гэж хэлж байсан түүнд энэ гайхалтай хувцсыг өмсөж, Монголыг сурталчлуулж болохгүй гэж. Тиймдээ ч энэ талаар дэлхийд алдартай “Quintessentially Lifestyle” компанид хандахад нааштай хариу өгсөн.
-Тэгвэл төслийн ач холбогдол юу вэ?
-Мэдээж нэн түрүүнд Монголынхоо түүх, соёл уламжлалыг сэргээн хадгалах, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно. Цаашлаад Монгол үндэсний хувцасны соёлын шинэ хэв маягаар олон улсын нэр хүндтэй талбарт сурталчлах, Монгол брэндийг бий болгох, олон нийтэд загвараар дамжуулан түүх, өв уламжлалаа танилцуулахыг зорьж байна.
Нэрний тухайд Эрдэнэсийн сан гэсний учир нь сан гэдэг маань өөрөө байнга шинэчлэгдэж баяжиж байдаг учир зөвхөн Д.Ариундэлгэрийн бүтээлүүд ч бус цаашид улам нэмэгдэж байгаасай гэсэн үүднээс ийм нэр өгсөн. Бидний зорьж байгаа зүйл зөвхөн хувцас загвар ч бус түүх, археологийг сэргээх цаашлаад шинэ үеийн соёлын голомтыг хамтдаа бүтээцгээе гэсэн уриан дор ажиллаж байна.
Шилэн хоргоны үзмэрүүдээс гадна хойч үедээ үлдээх шинэ үнэт зүйлийг бүтээх хэрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл одоо байгаа археологийн музейн шилэн хоргоны үзмэрүүдээс гадна хойч үедээ үлдээх шинэ үнэт зүйлийг бүтээх хэрэгтэй байна. Бид загвартаа археологичдын бодит олдворыг судалсны үндсэн дээр загвартаа шингээж өгдөг. Цаашлаад үүгээрээ дамжуулан Монгол үнэт эдлэлийн зах зээлийг бий болгоно.
Бид өнөөдөр сваровски гээд гадны зүйл шүтэж зүүх биш бидэнд монгол зүйлээр гангарах маш их нөөц байгаа гэдгийг мөн төслөөрөө харуулахыг хүссэн. Энэ санааг бид 2014 оны арванхоёрдугаар сарын Египетийн “Bussiness Today” сэтгүүлээс олсон. Дэлхийн алдартай үнэт эдлэлийн загвар зохион бүтээгчдийн бүтээлүүд энд багтсан байсны тоонд Ариукаагийн коллекцийн нэг загвар багтсан.
-Төслийн хүрээнд юу юу багтаж байна вэ. Танай фэйсбүүк пэйж хуудсыг ажиглахад ном товхимол, хөзөр гэх мэтчилэн олон зүйлийг төлөвлөсөн байх шиг байсан?
-Төсөл маань нийт дөрвөн үе шаттай. Эхлээд 2014 онд төслийн нийт 50 зургийг бэлэн болгосон. Дараа нь төсөл амжилттай хэрэгжээд нийт коллекцийн 50 хувь бэлэн болоход түүхийн эрдэмтэн судлаачид, археологичид, гадаад дотоодын хувцас загвар судлаач мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй эрдэм шинжилгээний бага хурлыг хийнэ.
Уг хурлын эмхэтгэлийг таван орны хэл дээр хөрвүүлэн архивлан хадгална. Чиний харсан ном бол тэрхүү эмхэтгэлийн загвар зураг юм. Дараа нь нийт 50 загварыг биет соёлын өв болгож, Монгол улсаа сурталчлах зорилгоор дэлхийн олон оронд загварын үзүүлбэрээ зохион байгуулна. Нэг хувцас бүтээхэд 4-6 сарын хугацаа орно гэж тооцоолж байгаа.
Мөн нэмүү өртөг шингэсэн, хүний хэрэглэж болохоор зүйлс буюу хөзөр, хуанли, пазл гэх мэт зүйл дээр хэвлэх бодол бий. Бид өнөө маргаашийн хоол, идэж уухыг бус далайцтай харах хэрэгтэй байна.

“ТӨСЛИЙГ ЧИНЬ ХЭРЭГЖҮҮЛЬЕ, ХЯТАДЫН ИРГЭНШИЛТЭЙ БОЛЧИХ” ГЭСЭН САНАЛ ХҮРТЭЛ ИРСЭН
-Та бүхний төслийн ажил одоогоор хэр шатандаа явж байна вэ?
-Бид нийт 50 зураг бүрээ хэд хэдэн төрлийн хэмжээгээр зурсан, түүнийгээ Монголд авчирсан. Яагаад "авчирсан" гэж хэлээд байгаа гэхээр бид 2008-2013 оны хооронд ирж очин Хятадад амьдарсан.
Тэр хугацаандаа буюу 2010 оноос эхлэн бид нэг Хятад хүнтэй гэрээ хийн ажиллаж эхэлсэн юм. Харин гэрээлснээс хойш гурван жилийн дараа тэр хүн “Эдгээр бүтээлүүдээ Хятадын оюуны өмчид бүртгүүлчих. Хятад улсаас санхүүжүүлээд, шаардлагатай алт, үнэт эдлэлийг нь гаргаад бүгдээрээ эдгээр бүтээлүүдээрээ дэлхийг тойрон сурталчилъя. Та нар Хятадын иргэншилтэй болчихвол мөнгө санхүү гээд бүх зүйлээр хангая” гэсэн. Дарга маань Гуандунаас хүртэл цагаан алтан дээр ажилладаг уран дархчууд авчирсан байсан.
Бээжингийн гудамж, Сөүлийн гудамж гэж бол байна. Гэтэл...
Ариука өөрөө хорин хэдэн жил Монголын загварын урлагт зүтгэчихсэн, монгол угсаа түүхээ судалчихсан, үндсэрхэг үзэлтэй хүний хувьд энэхүү саналтай огт нийлээгүй.
Түүнээс гадна бид “Louis Vuitton”-ий захиралтай хүртэл уулзсан. Тэд “Та нар хүсвэл Францад таван жил амьдарч болно. Амьдрах байр, хоолны зардлыг бид даая. Харин таван жилийн хугацаандаа Монгол гэж нэг ч үг дуугарахгүй” гэсэн боломж байгааг хэлж байсан. Хятад ч тэр, Франц ч тэр өөрийн улсыг тэгж их гаргаж ирэхийг хүсэж байна. Мэдээж бид татгалзсан. Энэ бүтээл, санааг ямар их үнэ цэнэтэй вэ гэдгийг тэд мэдээд байгаа байхгүй юу. Харин энд бол бидний төслийг сайн мэдрэхгүй байх шиг байна.
Тиймээс бид бүтээлүүдээ 2014 оны хоёрдугаар сард Хятадаас Монголд авчирч оюуны өмчид бүртгүүлсэн юм. Одоо хөрөнгө оруулалт л байвал бид ханцуй шамлан ороход бүгд бэлэн байна.
-Тэгэхээр төслийн санхүүжилт байхгүй байгаа гэсэн үг үү?
-Нийт 5 тэрбум төгрөгийн төсөл байгаа. Нэг хувцсыг бид 100 саяар үнэлж байгаа ба үүнд хувцсанд хэрэглэгдэх алт, үнэт эдлэл, ажилчдын хөлс зэрэг багтсан байгаа. Уран дархчууд, хатгамалчид, оёдолчид гээд нийт 30 гаруй хүн байгаагаас 10 орчим нь уран дархчууд ба заримынх нь бүтээл олон улсын дуудлага худалдаанд 200 сая гаруй хүртэлх үнээр дуудагдаж байсан. Дархчууддаа нэлээд их ач холбогдол өгч, шилж сонгож авсан.
Мөн Хойд Солонгосын уран хатгамалчдыг авчирч ажиллуулж байгаа. Тэднийг дагалдуулж монголын уран хатгамалчдаа бэлтгэж байна. Хойд Солонгосын уран хатгамалчдыг сонгосны учир нь шинэ материал үүсгэх санаатай байна. Бид одоо бол ганзагаар орж ирсэн даавуугаар хувцас оёод байна. Тэгэхээр гараар хийсэн зүйл ямар үнэтэй байдаг билээ дээ. Бритни Спирс хүртэл нэгэн бүсгүйн гараар оёсон баривчийг хүүхдэдээ 200 ам.доллараар худалдан авч байсан нь тухайн үедээ шуугиан болж байсан. Яг л түүн шиг цор ганц гоёмсог зүйлийн цаана хүний хүч хөдөлмөр нуугдаж байдаг шүү дээ.
Бид өөрсдийн төслийг сайд асан Ц.Оюунгэрэл, БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр нарт хүртэл өөрсдийн биеэр танилцуулсан. Харамсалтай нь хөрөнгө оруулалт хийх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Харин Аж Үйлдвэрийн Яаманд маш их баярлаж байгаа, учир нь тэд үр дүнг нь сайн харж, нааштай хариу хэлсэнд нь их баяртай байгаа. Бид төслөө заавал хэрэгжүүлнэ, энэ бол Монгол хүн болгоны мөрөөдөл байх болов уу гэж бид бодож байгаа. Дэлхийд таран суурьшсан Монголчууд ч чадах чадахаараа хандив өргөхөд л үндэсний хэмжээний зүйл босоод ирэх боломж ч байгаа.
“Энэ гоё бүтээл Монголдоо, монгол хүнд үлдсэн бол....” гэж боддог байсан
Бид хувиа хичээгээд өөр улсын иргэншилтэй болж болох л байсан байх. Гэхдээ бидний санаа, үнэ цэнэ Монголдоо үлдэх ёстой гэж бодсон. Бид байрныхаа ордерийг барьцаанд тавин оюуны өмчид бүтээлүүдээ бүртгүүлсэн. Харин итгэл найдвар тээн хамаг юмаа ачаад ирэхэд хэн ч анзаарахгүй байна гэдэг нь харамсалтай. Гэсэн ч бид шантрахгүй, төслөө бодит болно гэдэгт итгэлтэй байгаа.
-Төслийн үр дүнг та бүхэн хэрхэн харж байна вэ? Магадгүй зуун жилийн дараах үр дүнг?
-Гадаадад Мерседес Бенз, Токиогийн загварын шоу, Миланы загварын долоо хоног гэж болдогтой адил Монголын загварын шоу болж болохгүй гэж. Хөрөнгөтнүүдэд тусгай үйлчилгээ үзүүлдэг “Quintessentially Lifestyle” компаниар дамжуулан урилгаа борлуулж болно. Тэгэхээр Монголыг үүргэвчтэй жуулчнаас гадна мөнгөтэй жуулчид ирж сонирхох боломжтой болчхож байгаа юм. Энэ коллекциороо цаашид музей нээх бодолтой байгаа. Тэрхүү музей нь шилэн хоргоны цаана хөдөлгөөнгүй байх үхмэл үзмэрүүдтэй бус жинхэнэ амьд буюу уран дархчууд, хатгамалчид нь тэндээ үйлээ урлаад сууж л байдаг, үзмэрүүдийг барьж үзэж болдог тийм музей байх юм.
Мөн музейг тойроод хогийн сав, гэр, автобусны буудал гээд бүхий л зүйлийг монгол хэв маягтай байхаар бид зураг төслөө гаргасан байгаа. Энэ нь өөрөө аялал жуулчлалын маш том үзмэр болох боломжтой.
Бид загвар өмсөгч нартаа хүртэл өндөр шаардлага тавина. Монгол төрхтэй яг өөрөөрөө сэвхтэй бол сэвхтэй ч юм уу, хөмсгөө шивээгүй, ямар ч засваргүй, гадаад хэлний өндөр мэдлэгтэй гэсэн шалгуур тавьж байгаа. Мөн голлох коллекцын нүүр царай болсон нэг голлох моделийг сонгох болно, одооноос эхлээд хайж л байна.
Тэгэхээр 100, 200, 300 жилийн дараа энэ бүгд түүхийн шинэчилсэн хуудас болон харагдана. Манай уриа ч “Бид дэлхийн шинэ эриний соёлын голомтыг бүтээнэ” гэсэн байгаа.
Бид монгол соёл гэж их ярьдаг. Бээжингийн гудамж, Сөүлийн гудамж гэж бол байна. Гэтэл Монгол агуулгатай гудамж ч алга. Хогийн сав, зам фасад, сандал, хашаа хайс гээд юу байдаг юм, тэр бүгдийг нь монгол агуулга багтаасан цогц гудамж яагаад байж болохгүй гэж. Жишээ нь, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гээд тэр том талбайг Монгол агуулгаар л гоёчих ёстой байхгүй юу.
-Та гэр бүлийн хүнийхээ тухай яриач. Энэхүү төсөл түүний санаа, мөн өөрөө загвар зохион бүтээгчээр нь ажилладаг юм байна. Ханьтайгаа хамт нэг зүйлд тэмүүлж хөдөлмөрлөх нь сайхан л байдаг байх даа?
-Ариука 1990 оноос хойш загварын ертөнцөд зүтгэж байна. Дүрслэх урлагийн их сургууль, Соёл урлагийн дээд сургуулийг төгсөөд “Сэтгэмж” дээд сургуульд багшилж байсан. Мөн “Монгол Костюмс”-т гэрээт загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан.
Архангай аймгаас гаралтай, өргөмөл хүүгийн өдийг хүртэлх амьдралын талаар би ном бичиж эхэлсэн
Есөн жил “Гоёл” наадамд дараалан оролцож тусгай, дэд байр эзэлж байсан.
2003 онд Тувагийн Соёлын сайдын урилгаар “Монгол туургатны наадам”-д очин бүтээлүүдээсээ сонирхуулахад “Монгол туургатанд чадварлаг нэгэн шинэ хүн төрсөн байна. Монголын эрдэнэ нь байна” гэж хүртэл сайд нь хүндэтгэл үзүүлж байсан нь их сайхан санагддаг юм. Ариука мөн түүх их уншиж судалдаг, хөдөлмөрч, дээрээс нь өөрийнх нь унаган авьяас байдаг.
Би нөхөртэйгөө 15 жил хамт байхад шөнө бүтэн нойртой унтаж байгааг нь мэдэхгүй байна, тиймдээ ч их хүндэлдэг. “Чи Монголын төлөө ийм их зүтгэж байна шүү дээ” гэж би өөрийн эрхгүй уулга алддаг юм.
Хятадад ч Монгол бүтээлээ зуун хувь гаргаж болохгүй гэж хичээж бүтээлээ туурвидаг байсан. Энэ бол түүний эх оронч үзэлтэй нь шууд холбоотой. Энд тэнд явж шинэ зүйл үзэхээрээ хүртэл “Монголд минь ийм зүйл байсан бол...” гэж их ярина. Ханийн минь амьдрал тийм ч дардан байгаагүй. Архангай аймгаас гаралтай, өргөмөл хүүгийн өдийг хүртэлх амьдралын талаар би ном бичиж эхэлсэн.

Бид брэнд гэж их яриад шүтээд байна. Харин Ариука “Бид нар хүний юмаар гоёж байхаар, өөрийнхөө оёсон хувцсаараа гоё л доо. Энэ бол брэнд” гэдэг. Нээрээ л бид монгол юмаараа гоёчих хэрэгтэй байхгүй юу. Urban Jeans-ээ өмсөөд Exclusive-ийнхаа хүрмийг өмсөөд л явбал сайхан л биз дээ.
Үүнээс гадна бид энэ төслийн ажлынхаа хажуугаар буюу арай багаас нь эхлэх гээд “Сэцэн Фэйшн” загварыг гаргаж байгаа. Монгол залуучуудад зориулж орчин үеийн хэв шинжийг агуулсан өдөр тутам өмсөж болохоор хувцас үйлдвэрлэнэ. Туршилтаар эхний хэдэн хувцсаа үйлдвэрлэсэн байгаа. Удахгүй оюуны өмчид бүртгүүлэн, зах зээлд нийлүүлнэ.
"БУСДЫН ЧАДААД БАЙГАА ЗҮЙЛИЙГ БИД ЯАГААД ЧАДАЖ БОЛОХГҮЙ ГЭЖ"
-Та хоёр Хятадад ажиллаж амьдарч байсан гэлээ. Тэнд байгаа Монголчуудын сор бүтээлүүд тэндээ л үлдэж байна гэсэн үг үү?
- Бид яаманд хүртэл энэ талаар хэлсэн. Чадварлаг хүмүүсийн сайхан бүтээлүүдийг тэнд зүгээр л алдаад байна. Буруутгах аргагүй, тэд амьдрахын төлөө л тэнд байгаа байхгүй юу. Бид хоёр ч мөн адил тийм л байсан. Хэн ч түүнийг анзаарахгүй байна. Бид оройн хоол идэнгээ ярьдаг байсан “Хэрэв Монгол минь чадалтайсан бол урлагийн энэ сайхан бүтээлүүд энд үлдэхгүй л байх байсан болов уу” гэж.
Бидний байрлаж байсан газар бол гурван давхар урлан байсан. Урландаа бид хүүхэд шуухад гээд л олуулаа бужигнана даа (инээв). Доод давхартаа үнэт эдлэлийн тасагтай, уран дархчууд, загвар зохион бүтээгчид нь бүтээлээ хийгээд сууж байдаг.
Мөн номын сантай. Хоёр давхартаа бид өөр өөрсдийн өрөө буюу урлантай, урлан маань шилэн хаалгатай учир захиалагч болон сонирхогч нарт шууд харагдана.
Бидний урлан маш гайхалтай, өөрсдөө бие биеийнхээ урлангаар орж гарах их дуртай. Өдөр бүр нэг шинэ бүтээл хэн нэгэн гадны захиалагчид зориулагдан өрөө бүрт гарсан байдаг. Нэг талаасаа би үүнд их харамсан “Энэ гоё бүтээл Монголдоо, монгол хүнд үлдсэн бол....” гэж бодоход хүргэдэг.
Бидний амьдарч байсан хотод өдөрт 300 мянган жуулчин ирдэг гэсэн тооцоо байдаг. Өглөө цонхоор харахад л дүүрэн жуулчинтай 17, 18 ширхэг хоёр давхар автобус зогсож байдаг. Тэгэхээр үзүүлэх зүйлтэй болохоор л тийм их жуулчин татаж байна. Үзүүлэх зүйлгүй бол шинэ зүйл бүтээж үзүүлж чадаж байна шүү дээ. Монголд яагаад тийм зүйл байж болохгүй гэж. Миний энэ яриад байгаа зүйлд маш их санаа гарч ирж байгааг сэргэлэн хүн бол өлгөж аваад хэрэгжүүлж ч болно.
Бусад хүн чадаад байгаа зүйлийг бид яагаад хийж чадаж болохгүй гэж. Бид байгаагаа хайрлахгүй хэрнээ өөрт байгаа зүйлээ бусдаас худалдаж аваад байна.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.