Яг нэг жилийн өмнө. Биш ээ яг олон жилийн өмнө. Мэдээллийн технологи хурдацтай хөгжихийн хэрээр энэ салбарт эргэлдэх мөнгөний хэмжээ ч ихээр өсөн нэмэгджээ. Зөвхөн аппликейшний зах зээлийн тухай дурдахад энэ салбарт өнөөдөр 25 тэрбум ам. доллар эргэлдэж байна. 2017 он гэхэд энэ тоо 75 тэрбум хүрэх судалгаа ч бий.
Хамгийн ойрын жишээ гэхэд та хэрвээ “Flappy birds” тоглоомыг санаж байгаа бол бүтээсэн залуу нь өдөрт зар сурталчилгаанаас 50,000 ам. доллар олдог байсан гэдгийг мартаагүй байх. Энэ бол зөвхөн нэг жишээ.
Дээрээс нь WhatsApp аппликейшнийг хөгжүүлсэн залуу хэдхэн жилийн дараа 19 тэрбум ам. долларын эзэн болно гэж хэн ч төсөөлөөгүй. Гэх мэтээр үргэлжилсээр хэн нэгний оюун санаанаас гарсан биет бус бүтээл өнөөдөр асар үнэ цэнэтэй болжээ.
Хэдэн зууны өмнө хэн нэгний бүтээсэн уран зураг, уран зохиол өнөөдөр хэдэн саяар үнэлэгдэх тохиолдол гарч байна. Харин аппликейшн бол орчин үеийн уран зураг, уран зохиол. Гэхдээ үр дүнг нь харахын тулд бид хэдэн зуун биш хэд гурван жил хүлээхэд л хангалттай.
Зарим нь бүр ч хурдан амжилтад хүрэх нь бий. Гаднын жишээ их авахаар Монгол хөрсөн дээр буудаггүй тохиолдол элбэг. Тэгвэл одоо бүгдээрээ Монгол залуусын бүтээсэн орчин үеийн “УРАН ЗУРАГ”-ийн тухай сонирхоцгооё.
ТҮҮХ ЭХЭЛСЭН ТҮҮХ
Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө. Биш ээ яг олон жилийн өмнө. Тодруулбал 17 жилийн өмнө энэ түүх эхэлжээ. Хобби сургуульд сурч байсан М.Баяржавхлан хүү Ирээдүй цогцолборын 86 дугаар сургуульд шилжиж ирсэн аж.
Түүний шилжиж ирсэн ангид байсан хоёр жаалыг М.Баяржавхлан яалаа гэж насан туршийн андууд болно гэж мэдэх билээ. Хоёр жаалын нэрийг М.Бат, С.Энх-Ирээдүй гэдэг байжээ. Хоёр жаал ч гэсэн шилжиж ирж байгаа хүүг найз нь болно гэж төсөөлөөгүй биз.
Гурван жил хамт суралцсан найзууд удалгүй өөр өөр сургуульд суралцахаар болж хэсэг хугацаанд холджээ. Гэхдээ шинэ санаа, шинэ бүтээл тэднийг эргэн нэгтгэсэн юм. Тэгэхээр яг нэг жилийн өмнө аппликейшнийг бүтээх ажил эхэлжээ.
2014 оны наймдугаар сард М.Баяржавхлан АНУ-д байгаа М.Баттай утсаар ярьсан аж. Flappy Bird гэдэг аппликейшн тун ч их газар авчихсан тэр үед М.Баяржавхлан аппликейшний бизнесийг ихээр сонирхож байсан бол М.Бат түүнд өөрийн шинэ санаагаа тайлбарласан гэдэг.
М.Батын санаа аппликейшн бүтээх байв. Тухайн үед Андроид, iOS-д зориулсан хэд хэдэн төстэй аппликейшн байсан хэдий ч түүний санаа арай өөр байжээ. Утасны дэлгэцийг түгжих аппликейшн нь мэдээлэл харуулна. Мэдээлэл нь мэдлэг болохуйц, хүсвэл хэрэглэгч дэлгэрүүлж унших, хадгалах зэрэг сонголттой.
Тухайн үед М.Баяржавхлан Монголдоо хүнсний бүтээгдэхүүн импортолдог компанид, С.Энх-Ирээдүй Америктаа даатгалын компанид, М.Бат бизнесийн удирдлага, геологийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалахаар суралцаж байжээ.
Харин санаагаа хэрэгжүүлэхээр нэгэнт шийдсэн учраас есдүгээр сард буюу яг нэг жилийн өмнө М.Баяржавхлан Батын үеэл ах С.Тамиртай хамтран “Dream Positive” хэмээх компаниа байгуулж, аппликейшн хөгжүүлэх ажлаа эхэлсэн гэнэ.
Төд удалгүй С.Энх-Ирээдүй, М.Бат нар АНУ-аас эх орондоо ирж энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр компаниа албан ёсоор байгуулжээ.
АСАР ИХ ЭРСДЭЛ БА, ХЭН Ч СОНИРХООГҮЙ ХЭДЭН САР
Компани байгуулна гэдэг амархан. Үйл ажиллагаа явуулах ч тийм хүнд зүйл биш. Харин бүгд баталгаатай ажлын байр, сургуулиа хаяад шинийг эхлүүлнэ гэдэг мундаг том эрсдэл.
Тухайн үед аппликейшн гараад өдөрт хамгийн дээд тал нь 100 орчим хэрэглэгч татдаг байсан бол экспогийн үеэр энэ тоо нь 300-400 хүрчээ
Жишээ нь С.Энх-Ирээдүй түрүүн дурдсанчлан АНУ-д даатгалын компанид ажиллаж байсан бөгөөд нэгэнт сургуулиа төгсчихсөн, хэдэн жилийн туршлагатай түүний хувьд жилийн 50-60 мянган ам. долларын цалинтай ажил өмнө нь хаалгаа нээчихсэн хүлээж байлаа.
Сингапур, Австралид суралцсан М.Бат АНУ-д ирээд удаагүй, шинэхэн сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж байв. Харин тэд энэ бүхнээ хаяад ямар ч баталгаагүй тэр л зүйлийн төлөө тэмүүлжээ.
Гэхдээ өнөөдөр залуус амжилтын захаас зуураад авсан. Тэр тухай хожим өгүүлнэ. Харин эхлээд хэн ч тэднийг санхүүжүүлээгүй хэдэн сарын тухай сонирхуулъя. Бүхнээ орхиод ирсэн залуус зарж болох бүхнээ зараад, хадгалж байсан мөнгөө нийлүүлээд бизнесийн гараагаа эхэлжээ.
Гэсэн хэдий ч үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй хэвээр байлаа. Шалгаруулж авсан ажилтнуудаа цалинжуулах боломжгүй, байрныхаа түрээсийг төлж чадахгүй гээд асуудал ар араасаа хөвөрнө. Харин бүтээх хүсэл эрмэлзэл оргилсон хэвээр.
Ингээд залуус үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэхийн тулд компаниудын хаалга тогшиж эхэлжээ. Тогшсон хаалга болгоны цаана суух эрхмүүд тэдний бүтээхийг хүсэж байгааг зүйлийг ойлгоогүй учир хэн ч нааштай хариу хэлээгүй аж.
С.Энх-Ирээдүйн хэлснээр “Зарим компаниудад бид 30 сая төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байна, та манай компанийн 50 хувийг аваач гэж хүртэл санал тавьж байсан. Бидэнд олон тэрбум хэрэггүй, зүгээр л ажилтнуудынхаа цалинг тавих, түрээсээ төлөх эхний ээлжийн мөнгө хэрэгтэй байлаа. Гэвч хэн ч сонирхоогүй” гэсэн юм.
Яагаад гэхээр аппликейшн гэх салбар Монголчуудын хувьд цоо шинэ. Өнөөдөр хөрөнгө чинээтэй болсон компаниуд энэ салбарыг мэдэхгүй, ойлгохгүй байх нь элбэг. Зүгээр л бид аппликейшнтэй болох ёстой, бид цахим хуудастай болох ёстой гэсэн ойлголтоос болоод бараг компани бүр дээр дурдсан зүйлсийг хөгжүүлжээ.
Харин тэдний хэд нь хүнд хэрэгтэй аппликейшн, хангалттай мэдээлэл өгдөг цахим хуудас болсон бэ? гэдэг асуудал. Жишээ нь уул уурхай, барилгын салбарт ажиллаж хөрөнгөтэй болсон хүмүүст ийм цоо шинэ салбарт хөрөнгө оруулна гэдэг үргүй зардал гэж төсөөлөгджээ. Тиймээс л хэн ч тэдэнд хөрөнгө оруулсангүй.
Тэр ч бүү хэл өнгөрсөн тавдугаар сард зохиогдсон ICT Expo-д оролцох маш том боломжоо алдах шахжээ. Анх ярихдаа талбай байгаа гэсэн хэдий ч экспо эхлэх үед тэдний компанид талбай гаргах боломжгүй гэсэн хариу авсан аж.
Гэхдээ залуус үзэсгэлэн эхэлснээс хойш гурван өдрийн дараа ч гэсэн дөнгөж үүдээр орж ирээд шатны доор байрлах буланг ашиглах хэрэгтэй гэж үзсэн нь тун зөв шийдвэр болсон юм. Тухайн үед аппликейшн гараад өдөрт хамгийн дээд тал нь 100 орчим хэрэглэгч татдаг байсан бол экспогийн үеэр энэ тоо нь 300-400 хүрчээ.
Энэ жилийн хоёрдугаар сард анхны хувилбар нь гарсан аппликейшнийг одоо өдөр тутам хэрэглэж буй 4000 гаруй хэрэглэгч байна.
УРАМШУУЛАЛД СУУРИЛСАН МЕНЕЖМЕНТ ба ҮР АШИГГҮЙ ГУРВАН СЕКУНДИЙГ МӨНГӨ БОЛГОСОН НЬ
Аппликейшний тухай товчхон сонирхуулахад суулгасны дараа таны утсан дээр өдөр тутам шинэчлэгдэх 30 мэдээлэл гарч ирнэ. Гэрэл зургийн хамт гарч ирэх мэдээллүүд санамсаргүй байдлаар сонгогдож та утсаа ашиглах бүртээ хальтхан хараад өнгөрнө.
Түүнчлэн компаниудын сурталчилгаа гарч, хэрэглэгч хүсвэл тухайн компанийн цахим хуудас руу зочлох, утсаар холбогдох гэх мэт сонголтууд бий. Тун сонирхолтой санагдсан мэдээллээ хадгалж авах ч боломжтой.
Яагаад заавал утасны түгжээ тайлах аппликейшн бүтээх болсон юм бол гэдгийг нь сонирхож үзвэл өнөөдөр хэрэглэгчдэд хүрэх хамгийн том суваг бидний халаасанд байгаа утас болжээ. Уламжлалт мэдээллийн хэрэгслүүдээс жишээ татахад хамгийн үнэтэй сурталчилгаа цацах хэрэгсэл Телевизийн салбар.
Гэтэл IPTV гэдэг технологийн шийдлээс болоод хэрэглэгчид сурталчилгаа үзэхээ больжээ. Зурагтаар гарч байгаа минут хүрэхгүй сурталчилгааг хийлгэхийн тулд тухайн компани хийж байгаа студи, тоглож байгаа жүжигчинд нь төлж байгаагаас ч илүүг цацаж байгаа телевизийн байгууллагад нь төлнө.
Харин зурагт үзэж байгаа хүн тэр сурталчилгааг үзэхгүй алгассаар л байна. Гэтэл гар утсыг алгасах боломж байхгүй. Яагаад гэхээр хүн өдөрт дунджаар 150 удаа утсаа шалгаж, дэлгэцийг нь асаадаг аж.
С.Энх-Ирээдүйн тайлбарласнаар тэдний аппликейшн өдөрт 30 мэдээлэл харуулж байгаагийн гол шалтгаан нь хүний санах ойтой холбоотой судалгаанд үндэслэн гаргасан тоо юм. Хүн аливаа мэдээллийг таван удаа харчихсан байхад тогтоох магадлал тун өндөр.