Голландын Гааг хотын Олон улсын эрүүгийн шүүхэд өмгөөлөгчөөр ажилладаг хэдий ч үнэртний ертөнцөд эргэлт буцалтгүй “орсон” хүн бол Н.Орчлон. Интернэт дэх 60 гаруй мянган гишүүнтэй “Үнэртэй усанд дурлагсдын клуб”-ыг анх байгуулсан түүнтэй уулзаж сүрчигний талаар яриа өрнүүллээ.
АНХ “AXE DEODORANT”-ААС ҮНЭРТНИЙ ГАЙХАМШГИЙГ МЭДЭРЧ БАЙЛАА
-Та нүүр хуудас болоод үнэртэнд дурлагсдын дунд “Өвөө” нэрээрээ алдартай юм билээ. Нас залуу атлаа яагаад “өвөө” болчихов оо?
-Би үнэртэй усны талаар цөөнгүй нийтлэл бичдэг. Үнэртэй ус бол маш нууцлаг ертөнц. Үүнийг ойлгохын тулд цагаан толгойн үсэг шиг хүмүүст хамгийн багаас нь эхлээд заах шаардлагатай. Үнэртэй ус гэж юу юм, шошгыг нь хэрхэн ойлгох, хуурамч усыг яаж ялгах зэргээр л хүмүүст мэдээлэл өгнө. Ингэхдээ нүүр хуудасны группынхэндээ хандаж “Багачууд аа, өвөө нь та нартаа гоё юм ярьж өгье” гэсэн өнгө аясаар ярилцдаг юм. Тэгээд л “өвөө” болчихсон. Түүнээс биш яг ч өвөө биш л дээ. /Инээв/ Миний үнэртний соёлыг түгээх хэлбэр бол эелдэг, найрсаг, нөхөрсөг хошин байдал... Өөрөөр хэлбэл бичсэн болгоныг минь уншсан хүн инээмсэглээд тогтоож авах нь их чухал.
-Хэзээнээс сүрчгэнд хорхойсч эхлэв?
-Би багаасаа л дуртай. Үнэндээ тансаг хэрэглээгүй энгийн дундаж айлд өссөн. Харин хүүхэд байхдаа зах дээрээс “Axe Deodorant” үнэртэж анх үнэртний гайхамшгийг мэдэрсэн. Хожмоо гадаадын оронд мэргэжлээрээ ажиллаад хоббигоо хөгжүүлэх боломж гарсан. Миний ажил маш стресстэй. Тийм учраас оюуны алжаалаа тайлах, стрессээс салах арга нь миний хобби. Би Англи, Франц хэлтэй учраас чөлөөт цагаа үнэртний ертөнцөд зарцуулах боломжтой болсон. Энэ чиглэлээр цөөнгүй ном уншсан. Бас дэлхийн үнэртний мастеруудтай сонирхлоороо уулзаж байлаа. Хэрэв манайд зах зээл тэлж, үнэртнийг урлаг талаас нь ойлгосон тохиолдолд мэргэжлийн хүмүүсийг урьж авчирна гэж боддог.
-Үнэртэнд дурлах болсон шалтгаан нь юу юм бэ?
-Үнэртэн хүнд аз жаргалыг бэлэглэдэг. Бас сэтгэл санааг тайвшруулж сүрчгийн ертөнцөөр аялуулдаг. Сайхан хувцаслахад хүн өөрөө л үзэмжтэй харагдана. Харин биеэс тансаг үнэр ханхийхэд эргэн тойрныхондоо сайхан энергийг тараадаг. Сайхан үнэртэй хүний хажууд явах гоё шүү дээ. Өөрийн эрхгүй татагдаад л... Монгол эрэгтэйчүүдийн дунд хэрэглээ сайн байна. Гэхдээ бүр л өндөр болгох хэрэгтэй.
ХҮДРИЙН ЗААРЫН ҮНЭРТЭЙ “MUSCS KOUBLAI KHAN” БУЮУ ХУБИЛАЙ ХААНЫ ХҮДРИЙН ЗААР ГЭДЭГ СҮРЧИГ БАЙДАГ
-Таны үүсгэсэн нүүр хуудсан дахь “Үнэртэй усанд дурлагсдын клуб” маш олон гишүүнтэй юм билээ?
-Үнэрлэх бол хүний мэдрэхүйн нэг хэсэг. Хүн байгаа газар мэдрэмж дагасан урлагууд хөгжиж байдаг. Жишээ нь хүдрийн заарыг монголчууд мэддэг. Монгол ардын дуунд хүртэл “Хүдрийн заарыг хайртай хүнийхээ энгэрт шингээсэн юм аа” гэх үгтэй дуу хүртэл бий.
“Serge Lutens” гэх Францийн брэндийн “Muscs Koublai Khan” буюу Хубилай хааны хүдрийн заар гэдэг ус бий. Тэндээс хүдрийн заар үнэртдэг. Үнэртэнд дурлаж ойлгоогүй хүнд үнэрийг нь ойлгоход тун хэцүү. Урлагийн түвшинд мэдэрсэн хүмүүс л түрхвэл зохих ус байгаа юм.
Бас агар зандан мод байна. Энэ бүхэн нь үнэртэй усанд ордог маш чухал түүхий эд юм. Зүүн ази буюу манайхтай ойролцоо заншил түүхтэй Хятад, Солонгос, Японд үнэртний зах зээл хөгжөөгүй. Тэд хурц үнэрээс зайлсхийдэг. Янз бүрийн үнэр бус сэнгэнэсэн үнэр л тухайн орнуудад эрэлттэй байдаг. Үнэртнээс илүүтэй арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд ач холбогдол өгдөг. Гэтэл монголчууд үнэртэнд маш дуртай. Англи хэл дээрх Үнэртэнд дурлагсдын олон улсын групп 6000 хүнтэй байхад манайх 62 мянган гишүүнтэй байх жишээтэй.
-Ярианд тань үнэртний соёл гэх үг олон давтагдлаа. Энэ соёлын талаар дэлгэрүүлэн ярихгүй юу?
-Тийм ээ, үнэртний соёл гэдэг маш том зүйл. Энэ соёлын нэг хэсгийг шингэн болгоод бортгонд хийсэн нэг хэлбэр нь сүрчиг. Өөрөөр хэлбэл үнэрээс таашаал авч, ойлгон, аз жаргалыг мэдрэх нь урлаг. Монголчууд арц, хүж уугиулдаг. Ялангуяа шашин, номын газар илүүтэй хэрэглэдэг. Яагаад? Тэр үнэрээр дамжуулан гандан хийдэд бурхантай харилцаж, анхилуун үнэрээр хүмүүс өөрийгөө тайвшруулж ухаан санаагаа төвлөрүүлж байна. Арц, хүж бол үнэртэй усанд ордог маш том ноот.
БУЛЦУУТ ЦЭЦЭГ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ АРЬСНЫ ҮНЭРЭЭР ХИЙСЭН "CARNAL FLOWER" ГЭХ УС БИЙ
-Үнэртэй усанд бүсгүйчүүд л дурладаг гэсэн ойлголт нийтлэг. Гэтэл та бүсгүйчүүдээс илүү амьдралынхаа нэг хэсгийг болгосон байна?
-Явцуу ойлголт нийгэмд яваад байна. Эрэгтэй хүмүүс ч гэсэн хамартай ш дээ. Сайхан хоолонд дургүй эрэгтэй хүн гэж байх уу? Тэгэхээр урлаг байхгүй юу. Үнэртний соёлыг эрэгтэй, эмэгтэй гэж ялгах буруу. Зөвхөн эрэгтэй хүнд зориулсан урлаг, зөвхөн эрэгтэй хүн сонсдог хөгжим гэж байдаг уу. Яг л үүнтэй ижил. Эрэгтэй хүн сайхан кино, сайхан хүүхэн харж нүдээ баясгадаг шүү дээ. Эсрэг хүйстнүүд ч бас адилхан үүнийг мэдэрч байдаг. Монгол ч биш Европ, баруунынхан үнэртнийг бага хэрэглэдэг бол Арабын ертөнцөд үнэртнийг эрчүүд хамгийн ихээр хэрэглэдэг. Бүр чихэрлэг, тансаг, нялуун үнэрийг үнэртэх ёстой гэж үздэг. Тэдний хувьд тосон, шохойн гээд маш сонин сүрчиг түрхдэг. Шохой шиг хатуу үнэртнээ хувцасныхаа нэг хэсэгт хийгээд оёчихдог юм.
-Үнэртнээс илүү эмэгтэй хүний биеийн үнэр анхилуун гэдэг юм билээ. Энэ талаар юу хэлэх вэ?
-Үнэн л дээ. Эмэгтэй хүний арьсны үнэр гоё ш дээ. Жишээ нь “Carnal flower” буюу “Махан цэцэг” гэдэг нэртэй ус бий. Булцуут цэцэг, эмэгтэй хүний арьсны үнэрээр хийсэн ус. Үнэр нь маш тачаангуй, хүсэмжит сэдлийг төрүүлдэг. Яаж тэр үнэрийг гаргаж авсан юм, мэдэхгүй.
-Ямар ч үнэртэн тухайн хүний төрөлх биеийн үнэртэй нэгдээд давтагдашгүй үнэрийг бий болгодог байх гэж боддог?
-Тэгэлгүй яахав. Биений үнэр тухайн хүнийг илэрхийлж байдаг. Идэж буй хүнснээс шалтгаалж хүн бүр өөр үнэртэй. “Хэн сайн хотдог идэх вэ” гэх тэмцээн байдаг. Тэмцээний дараа оролцогчдынх нь биеэс түргэн хоол үнэртдэг гээд бод доо. Нэг бодлын муухай ч юм шиг. Яагаад гэвэл бидний идсэн зүйл арьсаар ялгардаг. Тэгэхээр тухайн хүний биеийн үнэр амьдралын хэв маяг, амьдарч байгаа орчин хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнээс шууд шалтгаална. Хүн бүхэн үнэртэн хэрэглэх шаардлагатай. Муухай үнэрээ дарах гэдэг утгаараа биш шүү. Яагаад гэвэл үнэр таныг таниулдаг байхгүй юу. Надаас сайхан үнэр үнэртэж байвал бусдад таатай сэтгэгдлийг үлдээх болно. Анхны сэтгэгдэл танилцсан хэдхэн секундэд төрдөг.
БРЭНД БОЛ ЗҮГЭЭР Л ЦААС ШҮҮ ДЭЭ. ТУХАЙН НЭРИЙГ Л АШИГЛАХ ЭРХ
-Заримдаа танил үнэр хаа нэгтэйгээр анхилмагц хэн нэгнийг бодогдуулах нь бий?
-Тийм ээ, яагаад гээч... Үнэр нь хүний дурсамжтай маш нарийн холбоотой. Хоосноор хийсвэрлэж байгаа ч юм биш. Хүний тархинд байгаа үнэр боловсруулдаг, ой санамж хадгалдаг хэсгүүд хоорондоо их ойрхон байдаг. Тэгэхээр үнэр хүний дурсамжийг бэхжүүлдэг. Зарим бүсгүй өмнө нь үерхэж байсан залууг нь санагдуулах үнэртэй хүнтэй дотносох хэцүү гэх юм билээ. Нөгөө талаар хайртай хүнийг нь сануулна, тэнгэрт байгаа ээжийг нь бодогдуулах тийм л шидтэй зүйл. Үүнийг хүн бүр анзаардаггүй ч мэдэрдэг. Яагаад надад энэ үнэр хэн нэгнийг бодогдуулав гэдгийг нарийн тогтож боддоггүй, ойлгодоггүй. Гэтэл тэр нь таны тархинд нөлөөлөөд байна шүү дээ. Орчин үед үл хөдлөх хөрөнгө зардаг компаниуд хүний үнэрийн мэдрэмж дээр тоглолт хийх болсон. Тэд хүмүүс байр үзэхээс өмнө анхилуун үнэртэн цацчихдаг. Тэр нь иргэдийн байр худалдан авах шийдвэрт нөлөөлдөг аж. Үнэртний зах зээл бол монополь. Хэдхэн компани дэлхийн үнэртнийг үйлдвэрлэж байна. Үнэртний мастерууд гэхэд л дэлхийд 200-300 хүн байдаг. Сансрын нисэгчдээс ч цөөн гээд бод доо. Энэ хэдхэн хүний гараар бүтсэн зүйлийг бүх дэлхийн иргэд хэрэглэж байна.
-Таны үнэртний сонголт ямар байдаг нь сонин байна. Хамгийн их таалдаг сүрчиг гэвэл?
-Үнэртэж байж л мэднэ. Түүнээс брэнд бол өрөөсгөл. Брэнд бол зүгээр л цаас шүү дээ. Тухайн нэрийг ашиглах эрх. Жишээ нь нэг брэнд компаниас үнэртэн гаргах тендер зарлахад үнэртэн үйлдвэрлэдэг компаниуд тэнд өрсөлддөг. Мэдээж тухайн компанийн зарчим, онцлогийг тухайн бүтээгдэхүүнд тусгаж өгнө. Өөрсдийн үнэртний мастеруудтай брэнд их ховор. Жишээ нь “Dior”, “Chanel” брэндүүд өөрсдийн мастеруудтай. Холливудын одод өөрсдийн үнэртнээ үйлдвэрлэхэд барагтай л оролцдоггүй. Би хүнд “Хамраа дага” л гэсэн үгийг хэлдэг. Хямдхан болгон муу биш, үнэтэй болгон сайн биш. Мэдээж тодорхой хэмжээгээр үнийг чанар дагадаг дэлхийн зах зээлийн хууль байгаа ч энэ ерөнхий л ойлголт. Хувь хүний л үзэмж.
ҮДШИЙН ХҮЛЭЭН АВАЛТ, ГОЁЛЫН ХУВЦАС ӨМСӨХДӨӨ БУСДЫГ ӨДӨӨН ХАТГАСАН, АНХААРЛЫГ ТАТСАН УС ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ
-Хэзээд уйдахгүй үргэлж л шүүрч аваад түрхдэг үнэртэн?
-Миний үнэртний цуглуулга нэг хэсэг 200-д хүрсэн. Тэгээд хүмүүст тараагаад 150 болоод эргэж нэмэгдээд... Яг одоогоор хэд болсныг нь мэдэхгүй байна. Өглөө босоод би ямар үнэртэн түрхмээр байна тэрийгээ л түрхдэг. Үнэртнийг сарнай цэцэг, хув, минж, халимны бөөлжис голлосон үнэрээр нь ялгах боломжтой. Би дорнын үнэртэнд дуртай. Заримдаа халуун үед сэнгэнэсэн үнэртэн гоё байдаг. Үнэртэн түрхэхээс өмнө цаг агаар болоод өмссөн хувцсаа ажиглах хэрэгтэй. Үдшийн хүлээн авалт, гоёлын хувцас өмсөхдөө бусдыг өдөөн хатгасан, анхаарлыг татсан ус хэрэглэх хэрэгтэй. Хүн өглөө өмссөн хувцастайгаа шөнө орондоо ордоггүй биз дээ.
-Халуун өдөр сэнгэнэсэн үнэртэй ус үнэхээр сэрүүн мэдрэмж төрүүлнэ гэж үү?
-Тэгэлгүй яахав. Мэдээж үнэртэн түрхэхэд миний биеийн градус яг л хэвээрээ байгаа шүү дээ. Гэтэл сэргэг үнэртэн түрхэхэд яг сэрүүн мэдрэмж төрдөг. Би Африк руу байнга ажлаар явдаг. Сэрүүн үнэртнүүдээ авч явдаг. Долоон хоног явахад бүтэн шил ус дуусгачихдаг. Харин сэрүүн үед хүнд дулаан мэдрэмж төрүүлэх ус цацах хэрэгтэй. Хув, модлог ургамлын уснууд тохиромжтой байдаг.
НЭГ ҮНЭРТНИЙГ ГАРГАН АВАХАД 200-400 ТҮҮХИЙ ЭД ОРДОГ
-Өдөрт үнэртэй усаа хэрхэн сэргээдэг вэ?
-Тухайн үеийн байдлаас болдог. Би шүүх хуралд ордог өмгөөлөгч болохоор хуралтай өдрүүдэд усаа цацаж чаддаггүй. Хамт ажилладаг шүүгч, өмгөөлөгчдөө хүндэтгээд шүүх хуралд сүрчгээ цацдаггүй болохоор их хэцүү байдаг. “Сүрчиг түрхээгүй бол бүрэн хувцасласанд бүү тооц” гэсэн үг ч байдаг.
-Гэхдээ зах зээлд сүрчигний өртөг өндөр болохоор хэрэглээ хязгаарлагдмал байгаа юм шиг ээ?
-Аргагүй л дээ. Үнэтэй байхаас аргагүй. Учир нь сүрчгийг бүтээхэд маш олон хүний хөдөлмөр ордог. Нэг үнэртнийг гарган авахад 200-400 түүхий эд орно. Витуэр гээд бут байдаг. Үндэснээс нь модлог, сэргэг, гашуун үнэрийг гарган авдаг. Энэ ургамлыг халуун оронд тариална. Үүнийхээ дараа хурааж үнэт тосыг нь шахна. Тэгээд мастерууд нь маш олон үнэртэй нийлүүлж зохионо, сав баглаа боодлыг нь хийнэ гээд л олон хүний хөдөлмөр шингэсэн байдаг. Залуучуудыг анзаараад байхад дэмий зүйлд мөнгө зарж байна. Тамхи татахынхаа оронд тамхины ноот үнэртдэг үнэртэй ус түрхэх хэрэгтэй. Тамхины навч үнэртэй усны хольцод ордог маш гоё үнэртэй түүхий эд.
-Сонгосон үнэртнээс нь тухайн хүнийг тодорхойлж болох уу?
-Нэг талаараа болно, нөгөө талаараа болохгүй. Тухайн хүн үнэртнээ ойлгож түрхсэн тохиолдолд боломжтой. Маш нууцлаг ертөнц бөгөөд ихэнх хэрэглэгчид үнэртээ ойлгодоггүй учраас дүгнэлт хийхэд хэцүү. Үнэртнийг яаж хэрэглэж байгаагаас ихээхэн шалтгаална.
-Таны өнөөдрийн сонголт?
-“Armani”-аас гаргасан “Rose D’Arabie” ус түрхсэн байна. Гол үнэр нь сарнай цэцэг, агар мод.
-Өнөөдөр яагаад энэ сонголтыг хийв?
-Өгөөдөр гадаа сэрүүвтэр байна. Яг үнэндээ сонголтгүй болоод цацлаа. Монголд 3-4 л ус байгаа учраас ээлжлээд л түрхэж байна даа.
750 ЕВРОГИЙН “AMBER AOUD BY ROJA DOVE” УС НЬ ШИДЭТ САВААГААР ДОХИУЛЖ ГАЗРААС ХӨӨРЧ БУЙ МЭТ МЭДРЭМЖИЙГ ТӨРҮҮЛСЭН
-Эрч хүчтэй, залуу, ажил хэрэгч залуучуудад санал болгох үнэртний нэр хэлээч гэвэл?
-Тэгж хэлэх боломжгүй л дээ. Хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт. Тухайн хүний сонирхол, зан ааш, боломж бололцоог нь мэдэхгүйгээр хүнд зөвлөх хэцүү.
-Тухайн үнэртний чанарыг юугаар илэрхийлдэг вэ?
-Маш олон зүйл. Тухайн үнэртэнд орсон түүхий эд, мастерынх нь ур чадвар. Би бол хэн хийснийг нь хардаг.
-Хамгийн их үнэ зарж авсан сүрчиг?
-Саяхан би 750 еврогоор “Amber Aoud by Roja Dove” нэртэй ус авсан. Анх үнэртэхэд ямар сэдэл төрсөн гээч... Хүүхдийн үлгэрийн кинонд хүсэл биелүүлэгч шидэт савааны тухай гардаг даа. Яг тэр усыг түрхэхэд шидэт саваагаар дохиулж газраас хөөрч байгаа юм шиг мэдрэмж төрсөн.