Бразилийн олимп эхлэхэд 315 өдөр үлдлээ
GoGo News agency 2016 оны олимпийн эрх хүртсэн тамирчдаас цуврал ярилцлага авч байгаа. Энэ удаагийн зочноор чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт Пүрэвжавын Өнөрбат уригдлаа.
-Дэлхийн аваргын мөнгөн медалийг энгэртээ зүүчихээд эх орондоо ирэх гэж их яарав уу?
-Тэгэлгүй яахав. Гэр бүлийнхэн найз нөхөд намайг дэмжиж явдаг хүмүүстэй уулзах гэж их яарсан даа. Гэхдээ биднийг тийм гоё сүр дуулиантай угтаж авна гэж ерөөсөө төсөөлөөгүй. Үлээвэр хөгжим, цаасан салют буудаад бөөн хүмүүс. Гарч ирээд шууд л шоконд орсон. Өчнөөн хүмүүс дунд ороод хаана, юу болж байгаа нь мэдэгдэхгүй. Сэтгэл их хөдөлсөн.
-Дэлхийн аваргаас ирээд хэсэг амрах болов уу гэхэд шуудхан бэлтгэлдээ оржээ?
-Хоёр хоног амраад л эрэгтэй шигшээ багийнхан бэлтгэлдээ орсон. Арав, арваннэгдүгээр сард олон улсын томоохон тэмцээнд орох ёстой. Армийн дэлхийн аварга явах бүрэлдэхүүндээ туслах гээд бэлтгэлдээ яаран орцгоосон.
-Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж тамирчдад шагнал гардуулах үеэр “Өнөрөө ёстой миний тооцоонд байгаагүй. Үнэхээр гайхамшигтай барилдсан” гээд баяр хүргэсэн. Түүний адилаар таныг тооцоолоогүй хүмүүс олон байсан байх?
-Дэлхийн аварга өөрөө босго өндөртэй учраас хэцүү. Энэ миний дөрөв дэх дэлхийн аварга. Олимпийн эрх олгох хамгийн эхний тэмцээн учраас дэлхийн улс орнууд нэг номерын тамирчдаа илгээсэн.
Муу өрсөлдөгч гэж байхгүй. Өмнө нь чөлөөт бөх хөгжөөгүй орны тамирчидтай таарахад “Өө хожих нь тодорхой” гэж боддог байсан бол одоо өөрчлөгдсөн. Францын бөх гэхэд ерөөсөө харж байгаагүй шинэ залуу гарч ирсэн. Оросын дасгалжуулагч нар “Энэ манай Оросын Дагестан гаралтай залуу” гэх жишээтэй.
Г.Мандахнарантай барилдсан Камеруны бөх мөртлөө АНУ-ын NCAА-д барилддаг, багаасаа хичээллэсэн бөх байсан. Пуэрто Рико, Венесуэл, Камерунаас Америк школтой бөхчүүд хүч түрэн орж ирж байна.
-Жүдо бөхийн дэлхийн аварга Г.Болдбаатар өнгөрсөн жил “Бие их сайн байна. Та хоёр хамт дэлхийн аварга явчих” гээд багийнхаа найзуудыг дагуулж очоод түрүүлсэн. Үүний адилаар П.Өнөрбат өөрийгөө хэрхэн мэдрэв?
-Дэлхийн аваргын өглөө их тайван байсан. Сугалаагаа огт хараагүй, утсаа хүнд өгч явуулаад интернэт орохгүй өөрийгөө ядраах бүхнээс холдсон. Хоолоо идээд л сайхан амарсан болохоор өөрт их амар байсан. Барилдах өглөөгөө сугалаагаа харсан. “Дараа, дараагийн барилдаанаа бодохгүй шүү, зөвхөн өмнөх барилдаанаа л бод” гэсэн багш нарын даалгавартай барилдсан.
-Сугалаа харсан л хойно толгойд зураглал үлдэж л таарна?
-Хичээх л юм бол боломжийн харагдсан. Дэлхийд ноёлдог Америк, Орос, Иран, Гүрж, Азербайжан нөгөө зоонд орчихсон. “Бэлтгэл, бие минь сайн байна. Үүнээс илүү боломжийн сугалаа гэж юу байхав. Одоо л медаль хүрэхгүй бол” гэдэг зорилго өөртөө тавьсан. Энэ дэлхийн аваргаар долоон кг жин хасч орсон.
Жин үзүүлэх өдөр нэг кг гаран илүү байж байгаад бэлтгэл хийж жиндээ ордог байсан. Харин энэ удаад жингийн өмнөх өдөр бэлтгэл хийхгүй амарсан. Цогоо багш “Жин үзүүлдэг өдөр дандаа бэлтгэл хийж хөдлөөд байна. Хөдөлгөөнөө багасгаад амарч байгаад орчихвол яадаг юм” гээд.
Бусад багш нь ч гэсэн “Бяраар барилддаг дунд жингийнх юм чинь амарч байж ор” гэсэн. Үнэхээр зөв шийдвэр байсан. Эхний тойрогт Солонгостой барилдах гэхэд гар хэсэг бадайрч Насанбат эмч массаж хийж өгөөд шууд л сэргэсэн дээ.
-Хагас шигшээд Энэтхэгийн бөх Н.Панчам Яадавтай тун ч хариуцлагатай хүнд барилдаан хийсэн. Хожвол алтын төлөө, хожигдвол хүрлийн төлөө. Барилдааны дуусахад 10 секунд үлдээд байхад 4:3-аар хожигдож явсан....?
-Энэтхэгийн бөхтэй сарын өмнө Казахстанд багийн аварга шалгаруулах тэмцээнд таарч барилдсан. Миний хувьд их буруу барилдаж 12:3-аар хожигдсон. Нэг ялагдчихсан учраас дэвжээнд гарахад сэтгэл тиймэрхүү байсан. Дэвжээнд гартал өмнө нь барилдаж байснаас арай л сул байна. Өмнө нь явж барилдаад тэрэндээ ашиглуулаад хожигдсон учраас энэ удаад их л харж ажиллаж барилдсан. Тэгээд нэг сулрангуут нь дайрч нэг оноо авсан даа.
-Тавхан секунд дутуу байхад хийсэн шийдсэн мэх яах аргагүй гайхалтай байсан?
-Тийм шүү. Нэг талаараа хэдхэн секунд дутуу байхад хийж буй гэдгээрээ эрсдэлтэй. Нөгөө талаараа тамирчин хүн, дасгалжуулагчийнх нь хөдөлмөр хэдхэн секундээр дэнслэгддэг нь харагдаж байгаа байх.
-Зохион байгуулагч орон давуу эрхээ эдэлж 74кг-ын финалын барилдааныг хойшлуулж дэлхийн аваргын хаалтаа хийсэн. Нутгийн дэвжээ, хөгжөөн дэмжигчдийн уур амьсгал ямар байв?
-Америкт амьдардаг Монголчууд олноор үзсэн шүү. Эх орондоо байгаа юм шиг санагдтал дэмжсэн. Зохион байгуулагч орны хөгжөөн дэмжигчидтэй эн тэнцүү байсан. Хожно гэсэн бодолтой гарсан. Эхний үед яг өөрийн бодсоноороо барилдсан. Хоёрдугаар үед онооны шийдвэрээс болоод барилдааны темп үндсэндээ алдагдчихсан.
-Барилдаан 4:4-өөр үргэлжилсэн бол арай өөрөөр эргэх байсан байх?
-Миний бодлоор бол хоёр оноо бол найдвартай байсан. 4:4-өөр барилдаан үргэлжилсэн бол барилдааны өрнөл арай өөрөөр эргэнэ. Гэхдээ би харамсахгүй байгаа. Нутгийн дэвжээ шүү дээ, олимп, дэлхийн босоо аварга шүү дээ. Надаас бол илүү байсан.
-Тухайн мөчид Ц.Баярсайхан багшийг челленж шийдэхэд яагаад эргүүлээд өшиглөчихөв?
- Спортын аль ч төрөлд шүүгчийн хийлт байдаг болохоор тухайн үед буцаасан нь дээр байсан. Баярсайхан багш “Багш нарынхаа хэлснийг цэгцлээд хоёр, гуравхан юм бодоод гар. Барилдааны явцад хийх юмаа л сайн гүйцэтгэ. Пүрэвбаатар багшийнхаа хэлсэн хөл хамгаалалт, Энхбаярын сугадааг хий” гэсэн.
-“Дэлхийн цом”-д таарч барилдахдаа сайн хамгаалж барилдаж цаг дуусахад 6:0-ээр ялагдсан?
-Сайн хамгаалсан ч өөрийнхөө авах ёстой оноогоо авч чадаагүй. Хамгаалалтаа илүү байлгахаар жаахан алдаа гаргаад гээд байдаг талтай. Хамгийн анх Ясир Догугийн тэмцээнд таарч барилдахад учраа олохгүй байж байгаад дорхноо 10:0-ээр ялагдсан. Хоёр, гурав дахиа барилдахад арай өөр барилдсан. Багш нартайгаа цаашид зөвлөөд боловсруулах, сайжруулах олон зүйл байгаа. Финалын барилдаанаас хүмүүс намайг ханачихсан байсан, сэтгэлзүй муу байлаа, олимп, дэлхийн аварга гээд бэргээд байна гээд л гээд өөр өнцгөөр харцгаасан юм шиг. Миний хувьд барилдаан эхлэхээс дуустал их тайван бэргэх зүйлгүй барилдсан. Жордан Барроуз гэлтгүй олон өрсөлдөгчөө судлана даа.
-Жордан Барроузтай “Дэлхийн цом”-д барилдахдаа нүдээ их айхтар гэмтээсэн байх аа?
-Тэгсэн. Цаг дуусахын өмнө би хөлд нь ороод буцаад гарсан. Гэтэл Жордан Барроуз явж хөл авдаг юм билээ. Тэгээд барилдааны явцад нүүр лүү мөргөчихсөн.
-Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурван тамирчин визний асуудал үүссэнээс дэлхийн аваргад оролцож чадахгүй байх нөхцөл үүссэн. Тухайн үед тивийн аваргад 74кг-д Гомбодорж явсан. Нэг жингийнх болохоор энэ асуудал ч чамд хүндээр туссан байх?
-Тэгэлгүй яахав. Яаж шийдэгдэх бол гэж бодохоос сэтгэл догдлоод хэцүү байсан.
-Дасгалжуулагч нар жин дээр зогсч дэвжээнд барилдах шийдвэр гаргасан ч асуудал тулгарсан. Л.Энхбаяр багшийн хувьд хөлний гэмтэлтэй, гипсээ аваад удаагүй тивийн аваргыг зорьсон шүү дээ?
-Шавь нарынхаа амжилтын төлөө ийм их сэтгэл гаргасан багш нартаа баярлаж явдаг. 125кг-д Батбаяр багш, 97кг-д Цогтбаяр дасгалжуулагч жингээ үзүүлж дэвжээнд барилдсан. Энхбаяр багш хөл гэмтэлтэй байсан ч жин дээр зогссон. Миний сонссоноор Энхбаяр багш өөрийнхөө зардлаар ААШТ-ийг зорьсон юм билээ. Багш жингээрээ хасагдсан ч 74кг-д дэлхийн аваргад оролцох эрхийг баталгаажуулж чадсан. Дэлхийн аваргын мөнгөн медалийн болзол хангачихаад Энхбаяр багшдаа баярлаж байлаа. Яах аргагүй энэ хүний ачаар би дэлхийн аваргад зодоглосон.
-74кг-д Д.Гомбодорж, П.Өнөрбат гэж хоёр шилдэг бөх байгаа. ДАШТ-д Д.Гомбодоржийн виз гараагүйгээс П.Өнөрбат Лас Вегасыг зорьсон шүү дээ?
-2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээн, “Mongolian open” тэмцээнд Гомбоо ах түрүүлсэн болохоор тивийн аварга явсан ч визний асуудал тулгарсан. Хятадын Хөлөнбуйрт зун багш нар жингийн нэг, хоёрдугаар тамирчдын дунд сорилго тэмцээн явуулахад Гомбоо ах намайг хожсон. Дэлхийн аваргад явахаар Гомбоо ах АНУ-ын визэнд ороод татгалзсан хариу авснаар би явсан. Гомбоо ах явсан бол дэлхийн аваргаас бас л медаль хүртэх л байсан. Он гарснаас хойшхи тэмцээн бүрт би Гомбоо ахад ялагдаж хоёр номерын тамирчин байлаа шүү дээ.
-Монгол Улс бөхийн орон гэдгийн том жишээ гэвэл энэ шүү дээ. Чөлөөт, жүдо бөх нэг жиндээ дор хаяж хоёроос дээш шилдэгүүдтэй байгаа нь бахархал шүү?
-Тийм шүү. Харахад хувь барилдаан хийгээд байгаа боловч амжилтын төлөө багаараа зүтгэнэ. Өрсөлдөгчөө хурцалж бэлдэж бэлтгэлийг нь хангаж өгнө, доороос гарч ирж байгаа дүү нартаа мэддэг чаддагаа харамгүй хэлж зааж зөвлөнө. 74кг-ын нэрийг гаргуулахын тулд жинжавуудаа сайн бэлдэж өгөх ёстой. Дүү нартаа зайгаа тавьж дээд жин лүү шилжих гээд бүх зүйл багаараа шүү.
-Дөрөв дэх удаагийн дэлхийн аваргаар финалд туналаа. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргаар бөх сонирхогчид чамд их итгэл хүлээлгэсэн ч эхний тойрогтоо Казахстаны бөхөд 6:4-өөр ялагдаж гонсойлгосон?
-Хамгийн хүнд ялагдал эхний тойрогтоо ялагдах. Яагаад гэхээр санасанд хүртэл барилдаж чадаагүй болохоор тэр. Санасандаа тултал барилдаад өрсөлдөгчөө үнэхээр барахгүй хожигдох үе байдаг. Ийм ялагдалд харамсах зүйл байдаггүй юм. Гэтэл эхний тойрогт ялчих бөхдөө хожигдчихоор сэтгэлд дутуу зүйл үлдчихдэг. Нэг жилийн турш сэтгэл гонсойно. Гэхдээ тэр ялагдал ташуур болж дараа жилийн зорилго, ялалтын эхлэл болсон.
-Дэлхийн аваргаас хоосон ирэх бас л амаргүй даваа шүү. Ялангуяа бусад нь амжилт гаргачихсан үед бүр хэцүү?
-Тийм. 2009 оны анхны дэлхийн аварга надад таны хэлсэн мэдрэмжийг хамгийн ихээр төрүүлсэн. Наба ах, Мандах бид гурав бусдаасаа дэлхийн аваргад барилдчихаад багаасаа түрүүлж Монголдоо ирсэн. Гурвуулаа ялагдчихсан болохоор тосох хүн байхгүй. Онгоцноос буухад бороо цутгаж байсан. Наба ахын машинд дайгдаад талбай дээр бууж үлдээд Мандах бид хоёр гэр, гэр лүүгээ салаад явахад хамгийн хүнд үе байсан. Тэр үеэ бодвол Мандах маань дэлхийн аваргаас хоёр медаль авчихлаа. Мандах найзыгаа дагаж би энэ жил мөнгөн медаль авлаа. Найзынхаа урмыг сэргээж, итгэл төрүүлж өгсөн Мандахдаа баярлалаа гэж хэлье.
-2009 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тухайн үеийн чөлөөт бөхийн удирдлага, ажилтны буруугаас тамирчид амжилт үзүүлээгүй. Тамирчдаа цагын тулгаж нисгэснээс олон цаг онгоц, машинаар явж, хоцорч жингээ үзүүлсэн гээд үнэхээр хариуцлагагүй явдал болсон?
-2009 оны дэлхийн аваргад үнэхээр их харамсдаг юм. Хоёр, гурван хоног жингээ тэглэчихсэн байтал онгоц нисэхээргүй боллоо, та хоёр жингээ үзүүлж амжихгүй нь гэхээр нь Наба ах бид хоёр жингээ тавьчихсан. Онгоцны буудалд удаан байсан болохоор амжихгүй боллоо гэхээр нь ундаа уучихаад нөгөө хэдийгээ гаргаж өгөх гээд эргээд ирэхэд “Мандах та гурав түрүүлээд нис. Берлинд элчингийн хүн тосно. Тэндээс цаашаа Дани явна” гээд. Уусан ундаа, усаа бөөлжиж гаргаад. Берлинд өглөө 10.00 цагийн үед буугаад Дани хүртэл долоо, найман цаг машинаар яваад очсон.
Дэлхийн аваргад оролцох тамирчид өглөө жингээ үзүүлээд хоол ундаа идээд амарчих байсан. Гэтэл бид нар орой 20.00 цагт жингээ үзүүлж байлаа. Жингээ тавиад хоол унд идээд амрах гэтэл цагийн зөрүүнээс болоод унтаж чадаагүй үүрээр сэрчихсэн. Тэгээд унтаж чадахгүй өглөө нь юмаа дуустал үзээд бараагүй дээ.
Миний хувьд бэлтгэл их сайн байсан хүрэл медаль авчих байсан гэж боддог. Наймд үлдээд Туркийн бөхөд гуравдугаар үед нэг оноогоор ялагдсан. Гэхдээ би өөрөөсөө илүүтэй Наба ахад харамсч явдаг. Бэлтгэл мундаг байсан болохоор аваргын төлөө гарчих байсан юм.
-Анхны багш “Хасу мегаватт”-аар овоглодог Ц.Баярсайхан. Дэлхийн аваргын дэвжээнд ч багш нь авч гарсан. Дэлхийн аваргын медальтай хэд дэх шавь нь болсон бэ?
-Залуучуудын дэлхийн аварга А.Батцэцэг, Т.Даваахуяг, насанд хүрэгчдийн дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Отгонцэцэг, дараа нь би юм уу. Ахмадын дэлхийн аваргын хошой мөнгөн медаль Ш.Баянмөнх гээд аймгийн заан ах бий. Цаашдаа ч багшаар овоглох олимп, дэлхийн медальтнууд олноор төрнө.
-Багш шавийн барилдлага хэрхэн тогтоож байсан талаараа ярина уу?
-2000 оны есдүгээр сард 12 настай зургадугаар ангид ордог жил анх багш дээрээ очсон. Яг 15 жилийн дараа дэлхийд амжилтаа үнэллүүлж байна. Математикийн багш Батмөнх, Баярсайхан багшийг дагуулж орж ирээд “Бөхийн секцэнд явах хүүхэд байна уу” гэсэн. Багш сургуулиудаар чөлөөтөөр хичээллэх хүүхэд хайдаг байсан юм билээ. Тэгээд л маргааш нь ангиасаа ганцаараа очоод л хичээллэж эхэлсэн.
-Ангиасаа ганцаараа гэхээр их л цөөхөн хүүхэд очжээ?
-Спортод багаасаа дуртай байсан юм. Тавдугаар ангид байхад манай ангийн Батмөнх гээд хүүхэд чөлөөтөөр хичээллэдэг байсан. Манай секцэнд оч гээд “Монгол алт Тайхар клуб” дээр нь би дагаж очоод. Нэг хүүхэдтэй барилдуулсан чинь өнөөх нь намайг аймаар, аймаар унагаагаад.
Одоо бодоход намайг тэрүүхэндээ чангалсан шиг юм шиг байгаа юм. Тэгэнгүүт нь би айгаад барилдаж чадахгүй юм байна гээд больчихсон. Жилийн дараа дахиад л барилдмаар санагдаад очсон. Би ангиасаа ганцаараа очсон нөгөө ангиас олон байсан. Гэхдээ олон хүүхэд шантарч гарч цөөн хүүхэд үлдэж үндэсний бөх, чөлөөт бөхөөр хичээллэсэн.
-Шалгарч үлдсэн хүүхдүүдээс одоо амжилтад хүрсэн нь хэн байна?
-Яг тэр үеийн хүүхдүүдээс чөлөөт бөхөд гэвэл би ганцаараа л үлдсэн. Үндэсний бөхөд гэвэл энэ жилийн баяр наадмаар улсын харцага цолонд хүрсэн Одгэрэл байна. Бид хоёр нэг үеийн багийн найзууд.
Шонхор дээд сургуулийн багш, шүүгч Амархүү, Бат-Отгон байгаа. Тухайн үед 60-70 хүүхэд хичээллэж эхлэхэд “Монгол алт” компанийн захирал Мөнхтөр ах Баярсайхан багштай уулзаад өөрийн компанийн зааланд биднийг аваачиж “Хайрхан” клуб байгуулагдсан. Том зааланд хоёр том дэвжээ засч өгч олон хүүхдийн ирээдүйн амжилтыг хөтөлсөн хүн дээ.
-Анх спортын гараагаа эхлүүлсэн 70 гаруй хүүхдээс ганцаараа тунаж үлдээд 15 жилийг туулахдаа шантрах үе гарч л байсан уу?
-Байлгүй яахав. 2010 онд. Жин 82 хүрчихсэн. Гэтэл Гуанжоугийн Азийн наадамд 66кг-д гэнэтхэн барилдах болоод. 16 кг хасаад барилдахад хялаагаад үнэхээр чадахгүй юм билээ. Жин их хассан учраас эргээд сэргэлт авч чадахгүй сэтгэл санаа нь ч хямарсан.
Тухайн жилдээ бараг тав, зургаан тэмцээнд дараалан ялагдаад урамгүй болсон. За олигтой барилдаж чадахгүй юм байна гээд бодоод эхэллээ. Гэтэл багш дээд жиндээ ороод барилд гэв. 74кг-д барилдаад тэр жилдээ улсын аваргад түрүүлээд, Азийн аваргаас хүрэл медаль аваад сэтгэлзүй өөр болж эргэж буцахааргүй болсон доо.
-Д.Өнөрбатын хувьд Дарханаар овоглож дэвжээнд барилддаг. Аав, ээж нь Дарханых уу?
-Манайх Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумынх. Би Мөрөн хотод төрсөн. Таван настай байхад хот руу нүүж очсон. Таван жилийн дараа Дархан нүүгээд суурьшсан даа. Манай аав Ж.Пүрэвжав гээд геологич хүн. Дэлхийн аваргаас ирснээс хойш аавтайгаа уулзаагүй л утсаар яриад л байна.
Хөдөө ажлаар яваа аравдугаар сард л уулзана даа. Ээжийг минь Г.Долгоржав гэдэг. Хүний их эмчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Дээрээ нэг эгч, нэг дүүтэй. Манай аав, ээжийн талд бөхийн удам байхгүй. Гэхдээ аав, ээжийн минь буян заяа намайг түшиж бөх болгосон байх. Дэлхийн аваргаас медаль хүртэж баярлуулсан болохоор сэтгэл сайхан л байна.
-П.Өнөрбатын хувьд өрх гэр толгойлж, удам залгах хүүтэй болсон. Гэр бүлийнхээ талаар яриач?
-Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 31-нд хүү минь төрсөн. Эхнэртэйгээ танилцаад гурван жилийн дараа гэр бүл зохиосон. Эхнэр минь оюутан. Энэ хавар тусдаа гарсан. Эхнэр хүүхэд, төрсөн дүүтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Хүүхэд хүнстэйгээ ирдэг гэж үнэн юм билээ.
Манай хүү төрсөн цагаасаа хойш гэртээ байнга л хүнс авчирч байгаа хүн дээ. /инээв.сур/ Хүү минь төрснөөс хойш ажил үйлс, амьдрал, амжилт гээд бүхий л зүйл минь тэгширч бүтэмжтэй байгаа. Ханьдаа гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлье. Эхнэр оюутан болохоор хичээлээ таслахгүйг бодно. Эхнэрийн минь ээж хүүхдийг минь харж өгдөг, ар талыг минь хариуцаж тусалдаг.
Би гэртээ байхаасаа байхгүй нь их. Нэг ирэхэд хүү минь танихгүй, овоо таньдаг болоод ирэхэд буцаад явчихна. Хүү минь намайг танихгүй айж, бишүүрхэх үе хүртэл гардаг. Тамирчны ар гэрийн амьдрал ийм л байдаг. Гэмтэж бэртээд амжилт гаргаж чадаагүй хүмүүс бүр хэцүү. Өөрийгөө хувьтай юм байна л гэж боддог.
-П.Өнөрбатын амжилтыг үнэлж МЧБХ-ноос алтан гулдмай бэлэглэсэн. Таны хувьд алтан гулдмайгаа "Хасу мегаватт" компанийн захирал Түмэн-Аюуш захиралд бэлэглэсэнд нь гайхах хүн олон байлаа?
-"Хасу мегаватт" компани, шигшээ багаас цалин авдаг. Их хэмжээний алт харахаар хүн сандардаг юм билээ. Ивээн тэтгэгч байгууллагаасаа байнга л авсаар ирсэн. Түмэн-Аюуш ах спортод үнэхээр их сэтгэлтэй. Чөлөөт бөх, волейбол, сагсан бөмбөг, софт теннис гээд “Хасу мегаватт” компаниар овоглодог олон тамирчны амьдрал ахуй, амжилтыг дааж тусалж яваа хүн.
“Байр нь юу болж байна. Эхнэр хүүхэд нь яаж байна” гээд л байнга асууж санаа тавина. Шувуун фабрикт бэлтгэлийн заал барьж өгсөн. Заавал бид авах ёстой юм биш шүү дээ. Өөрт нь бэлэглэхэд ихэд бэлгэшээж байсан. Дэлхийн аваргаас медаль авснаас хойш л сэтгэл санаа нь их өндөр байгаа. Баярлуулсандаа ч би сэтгэл хангалуун яваа. Түмэн-Аюуш ахыг тэгтлээ их баярлана гэж төсөөлөөгүй байсан.
-2016 онд ОУХМ П.Өнөрбат олимпийн наадамд хоёр дахь удаагаазодоглоно. Лондоны олимпийг бодоход цол дагаж бяр гэдгээр дэлхийн аваргаас медаль хүртчихсэн арай өөр туршлагатай П.Өнөрбат барилдах байх?
-Одоогоор би олимп бодохгүй байна. Бэлтгэлээ сайн хийж формоо хадгалж, гэмтэл бэртлээс л хол байх нь чухал байна. Орос, Азербайжан, Болгар, Украйны бөхчүүд байна. Олимпийн эрх тэмцээн юу ч гэсэн дуусаг. Эрх авсан 19 шилдэг тамирчин олимпод үзнэ шүү дээ. Дэвжээн дээр барилдаан хаашаа ч эргэж болдог.
Хоёр, гуравхан секунд, шүүгчийн шүглийн дуу, биеийн байдал гээд олон зүйлээс барилдаан шийдэгддэг. Бэлтгэлээ сайн хийхээ л бодож байна. Улсын аваргадаа сайн барилдахыг хамгийн их хүсч байна. Мэдээж анхны олимпод барилдсанаас арай өөр л хүн хүч үзнэ дээ.
-За ярилцлага өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.