Шинжаан-Уйгурын автономит дүүрэгт алба хаадаг цэргүүдэд үндэсний дуу бүжиг зааж эхэлжээ. Тус дүүргийн удирдлагын үзэж буйгаар ийм маягаар ард иргэдийн итгэлийг олох гэнэ.
“Нүүр тулж, сэтгэлээ нээсний үр дүнд загасыг усгүйгээр төсөөлөхийн аргагүйтэй адил нэгдмэл шүү гэх сэтгэлийг бэхжүүлнэ” хэмээн армиас эрхлэн гаргадаг сонинд бичсэн аж. Автономит дүүргийн ард иргэдэд зөвхөн цэргийн хүчээр нөлөөлж болохгүй гэдгийг Хятадын засаг захиргааныхан байнга онцолж байгаа талаар “Ройтерс” агентлаг онцолжээ.
Тиймээс цэргүүд уйгар хэл сурч, харин алслагдсан тосгонд нам, төрийн бодлогыг тайлбарлахаар тусгай төлөөлөл явж байгаа гэнэ.
Шинжаан-Уйгурын нутаг дэвсгэр дээр салан тусгаарлах үзэлтэй лалын хэт даврагсад үйл ажиллагаа явуулдаг билээ. Тэд Зүүн Туркестан улс байгуулахын төлөө тэмцсээр ирсэн юм. 1990 оноос хойш Бээжинтэй байнга тэрсэлдэж ирсэний үр дүнд хэдэн зуун хүн амь үрэгдээд байна. Засаг захиргаанаас хавчиж, цэрэг болон цагдаад алба хаахыг зөвшөөрдөггүй хэмээн уйгурууд гомдоллодог аж.
Эх сурвалж: Reuters