Исламын шашинтнуудын жил бүрийн уламжлалт баяр болох Хажж мөргөлийн үеэр Саудын Арабд 700 гаруй хүн бусдын хөлд дарагдаж амиа алдсан бол 900 гаруй хүн гэмтэж бэртсэн харамсалтай хэрэг гарчээ.
Орон нутгийн цагаар пүрэв гаригийн өглөө Мекка хотоос холгүйхэн орших Мина тосгонд Хажж мөргөлийн үеэр хийдэг тусгай ёслол болж байсан аж. Гэвч эмх замбараагүй байдал үүсэж олон хүн дарагдаж амиа алдсан байна.
Хэргийн дараах дүрс бичлэгт хөдөлгөөнгүй болсон амьгүй цогцос, барилгын каск өмссөн ажилтнууд амьд үлдэгсдийг хайж байгаа зэрэг аймшигтай дүр зураг харагдана.
Жил бүрийн Хажж мөргөлийн үеэр олон зуун мөргөлчид амиа алддаг. Гэвч энэ жил мөргөл эхлэхээс өмнөхөн өргөгч цамхаг нурж, 100 гаруй хүн амиа алдсан харамсалтай явдлын араас энэ хэрэг залгаж байна.
1990 онд 1426 хүн амиа алдаж байсан нь Хажж мөргөлийн түүхэн дэх хамгийн харамсалтай явдлууын нэг юм. Өчигдөр болсон аймшигтай хэргийн дараа 4000 гаруй ажилчид 220 түргэн тусламжийн тэрэг үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Эх сурвалж: CNN