Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан “Улаанбаатар Арт Фейр-2015” дүрслэх урлагийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
"Урлагийн нийслэл Улаанбаатар" уриан дор зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь олон нийтэд урлагийн боловсрол олгоход чиглэж байгаа юм.
“Улаанбаатар Арт Фейр-2015” дүрслэх урлагийн үзэсгэлэнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй урлагийн галерей, үзэсгэлэнгийн танхимууд, уран баримал уран дархны урлан, чөлөөт уран бүтээлчид оролцож өөрсдийн шилдэг бүтээлүүдээ олон нийтэд танилцуулах юм.
Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлийн ангийн оюутнууд дүрслэх урлагийн тухай цуврал сургалтыг нийт 35 сургуульд зохион байгуулна. Мөн Олон улсын тэмцээнээс гранпри хүртсэл зургаан уран бүтээлчийн бүтээлүүдийг нийслэлийн томоохон мэдээллийн самбаруудад 25-30 ны өдрүүдэд хэвлэн тавьж олны хүртээл болгох юм.
Монголын Урчуудын эвлэлийн хорооны Арт галерей, Монголын Уран зургийн галерей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей гэсэн гурван газарт мэргэжлийн уран бүтээлчид “Уран зургийн орчин үеийн чиг хандлага” “Дүрслэх урлаг ба кино” зэрэг сонирхолтой сэдвүүдээр лекц тавих гэнэ.
Үзэсгэлэн энэ сарын 30-ны өдөр хүртэл иргэдэд нээлттэй байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.