Уншигч Та Эрүүл мэндийн даатгал төлдөг үү. Сар бүр шимтгэл төлснийхөө хариуд жилдээ 1.8 сая төгрөгийн өртөг бүхий эрүүл мэндийн хөнгөлөлт, үйлчилгээ авах эрхтэй байдгаа мэдэх үү. “Утгаар нь” даатгуулж чадаж байна уу.
Үүнийг уншаад хүн бүр л дотроо хариултаа бодсон нь лавтай. Тэгвэл бусад даатгуулагч ямар байр суурьтай байгаа талаар сонирхоцгооё.
Өөрсдийн орлогоосоо сар бүр Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг эдгээр иргэн “1.8 сая” төгрөгийн талаар ямар ч “мэдээлэлгүй”, ямар үйлчилгээнүүд авах эрхтэйгээ ч “мэдэхгүй” явна.
Гэтэл бид орлогынхоо 4 хувийг сар болгон Эрүүл мэндийн даатгалд төлдөг. Жишээ нь, нэг сая төгрөгийн цалинтай хүн сард 40 мянган төгрөг, жилд 480 мянган төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд “хандивлачихдаг” байна.
Түүгээр ч барахгүй цалингаасаа 19-21 хувийг Нийгмийн даатгалын санд өгнө. Энэ бол ажиллаж, орлого олж буй хүн бүрийн үүрэг.
Энэ асуудалд ажил эрхэлдэг, олон жил Эрүүл мэндийн даатгал төлж буй иргэд ямар байр суурьтай байгаа сэтгэгдлээ бидэнд ирүүлсэн юм.
БИД ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ ТӨЛСНИЙХӨӨ “ХАРИУД” УЛСААС ЭМНЭЛГИЙН ЯМАР ХӨНГӨЛӨЛТ ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ ЭРХТЭЙ БАЙДАГ ВЭ?
Насаараа л Эрүүл мэндийн даатгал төллөө. Гэтэл надад ямар ашиг байна. Эсвэл үр шимийг нь хүртэхгүй явсаар энэ насыг барах вий гэсэн болгоомжлол уншигч танд төрж байна уу?
Тэгвэл энэ бодлоо түр орхиод даатгуулагч бүр улсаас ямар хөнгөлөлт, үйлчилгээ авах эрхтэй байдаг талаар мэдэж авцгаая.
Даатгалын боломжууд гэхээр дээрх иргэдийн адил сар бүрийн үнэгүй шинжилгээ, хэвтэн эмчлүүлэхээс өөр үйлчилгээ санаанд тань орохгүй байж магад. Дараахь инфографикаас даатгуулагчид жилд 1.8 сая төгрөгийн өртөг бүхий эрүүл мэндийн маш олон боломж эдлэх эрхтэйг мэдэж болно.
Энэхүү графиктай холбогдуулан бага зэргийн тайлбарыг уншигчдадаа хүргэе.
Хэвтэн эмчлүүлэх. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сар бүр төлж л байгаа бол Та улсын эмнэлгүүдэд жилд 3-4 удаа хөнгөлөлттэйгөөр хэвтэн эмчлүүлэх эрхтэй. Ингэхдээ нэг удаад 300 мянган төгрөгийн өртөг бүхий эмчилгээг хийлгэх бөгөөд дөрвөн удаа хэвтвэл 1.2 сая төгрөгийн хөнгөлөлт эдлэх нь. Харин үүнээс илүү гарах эмчилгээний зардлыг Та өөрөө хувиасаа төлнө.
Оношилгоо. Сар болгон 55 мянган төгрөгийн шинжилгээнд хамрагдах эрх Танд бий. Мэдээж даатгуулагч өвчний учир эмчийн заалтаар оношилгоо, шинжилгээг хийлгэнэ. Харин шинэ хуулиар энэ сардаа ашиглахгүй өөрийн боломжоо гэр бүлийн гишүүддээ шилжүүлэх боломжтойг энд сануулъя.
Хөнгөвчлөх эмчилгээ. Хөнгөвчлөх үйлчилгээнд хорт хавдраас бусад өвчин эмгэгтэй хүмүүс хамрагдана. Тухайлбал маш их өвдөлттэй, өөрт нь зовиур ихтэй, зөвхөн өвдөлт намдаах эмчилгээ, эсвэл асаргаа сувилгаа шаардлагатай байгаа даатгуулагч эмнэлэгт хэвтэн хөнгөвчлөх үйлчилгээ авахад эрүүл мэндийн даатгалын сангаас 300 мянган төгрөгийн зардлыг олгодог.
Сэргээн засах тусламж үйлчилгээ. Таны бие ажлын ачаалал, стрессээс шалтгаалан ядарч туйлдан сувилалд эмчлүүлмээр санагддаг л биз дээ. Тэгвэл улсын үйлчилгээтэй рашаан сувиллууд, сувиллын клиник тасагт даатгалын сангаас баталсан тарифын дагуу зардлыг тань төлөх юм. Өөрөөр хэлбэл жилд 110 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг.
Уламжлалт. Европ эмчилгээнээс татгалзан уламжлалт бариа заслыг чухалчилдаг хэн бүхэнд ч энэ хөнгөлөлт хамааралтай. Тухайлбал уламжлалтын эмнэлгүүд болон бусад эмнэлгийн уламжлалт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлбэл 117 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх аж.
Амбулаторийн үзлэг. Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдлүүд, бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд, улсын үйлчилгээтэй клиникийн эмнэлгүүдэд амбулаториор тусламж үйлчилгээ авсан даатгуулагчдын зардлыг даатгалын сангаас олгодог. Нэг удаагийн үзлэгийн төлбөр 15 мянган төгрөг.
Эмийн санд хөнгөлөлт эдлэх. Даатгуулагч бүр 132 нэр төрлийн 339 төрлийн эмээс 5-94 хувь буюу 120-18 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Харин хөнгөлөлттэй үнээр авах эмийн жагсаалтын мэдээллийг нийслэл, аймгийн Эрүүл мэндийн газраас зөвшөөрөл авсан эмийн сангуудаас авна.
Өөрөөр хэлбэл тухайн эмийн сангуудад "Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, үнэ, хөнгөлөх хувь, хэмжээ"-г хүний нүдэнд харагдахуйц ил, тод бичиж байрлуулах үүрэгтэй аж.
Харин иргэдийн хувьд Эрүүл мэндийн даатгалын дэвтрээ, харьяалах дүүрэг, өрхийн эмчийн бичсэн жорын хамт авчран энэхүү эрхээ эдлэх юм. Хөнгөлөлттэй үйлчлүүлэх эмийн сангуудын нэрсийг ЭНД-ээс аваарай.
Гурван жилийн турш дээрх үйлчилгээнүүдийг аваагүй бол... Хэрэв энэ ангилалд багтаж, улсын эмнэлгийн тусламж үйлчилгээг гурван жилийн хугацаанд аваагүй бол Та нэг удаа 80 мянган төгрөгийн эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамрагдаж болох аж.
Даатгуулагч Та бүхэн энэхүү нийтлэлээс жилд эмнэлгийн ямар үзлэг, үйлчилгээ авах боломжтой талаар багагүй ойлголттой болсон байх.
Даатгал төлдөг хэрнээ эдгээр хөнгөлөлтийг эдэлж чадахгүй бол бидэнд төсөвлөсөн мөнгө даатгалын санд буцаагдаж 0-16 насны хүүхдүүд, тэтгэврийн насныхны даатгалд зарцуулдгийг энд онцлоё.
Тэгэхээр хүн бүр эрүүл мэндийн даатгалаар олгогдсон эрхийнхээ талаар мэдээлэлтэй байх нь чухал бөгөөд бодлого хэрэгжүүлэгчдийн хувьд иргэдэд чиглэсэн тэдний боломж, үйлчилгээг сурталчилсан үр дүнтэй ажлыг хийх шаардлагатай байна.