Эмнэлэгийн байгуулагын нэгэн салбар болох эмийн санч буюу эмзүйчдийн дундах хэлэлцүүлэгт уулзалтыг Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг зохион байгууллаа.
Тус уулзалтад УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХӨСҮТ, ГССҮТ гэх мэт нийт 10 гаруй улсын эмнэлэгийн байгууллагын эмзүйчид оролцож эмийн зөв зохистой хэрэглээг хэрхэн төлөвшүүлж байгаа, тус тусын эмнэлэгт тохиолдож буй нийтлэг асуудлын талаар мөн өөрсдийн ажил үүргийн талаар туршлага солилцож ярилцлаа.
Бид өнөөдрийн уулзалтын талаар УХТЭ-ийн эмзүйн тасагийн эрхлэгч Б.Мөнхжаргалаас тодрууллаа.
- Энэхүү уулзалт дараа дараагийн жилүүдэд зохион байгуулагдах уу?
Энэ уулзалт жил болгон зохион байгуулагдана. Ингэхдээ өмнөх жилүүдэд юу хийснээ ярилцаж, одоо бидэнд юу тулгамдаад байна, цаашид яг юу хийвэл зохих талаар зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
- Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ ?
Эмийн зохистой хэрэглээ гэдэг бол өөрөө эмч жороо бичих ёстой энэ жорын дагуу өвчтөн буюу үйлчлүүлэгч маань эмийн сангаас авах ийм гурван циклийн дагуу явагддаг үйл ажиллагаа. Энэ гурван цикл маань үнэхээр ёс журмын дагуу явах юм бол эмийн зөв зохистой хэрэглээ төлөвшиж байна гэсэн үг.
- Эмзүйч болон эмч нар хоорондоо уулзалт зохион байгуулдаг уу?
Эмч нартайгаа бид өдөр бүр уулзаж өвчтөний түүхтэй танилцаж ярилцдаг. Үүнээс гадна эмчийн жор, эмийн зохистой хэрэглээ, хяналтад нь гар бие оролцож ажилладаг.
- Иргэдэд эмийн зөв зохистой хэрэглээний талаар сургалт явуулдаг уу?
Иргэдэд зориулсан сургалт зохион байгуулдаг. Ялангуяа хэвтэн эмчлүүлж буй хүмүүст эмнэлзүйн эмзүйчид маань хүрч ажилладаг үүнээс гадна эмзүйн төлөвлөгөө боловсруулаад гадуур ерөнхий боловсролын сургууль, албан байгуулагуудад очиж эрүүл мэндийн боловсрол олгодог.
Манай эмнэлэг одоогийн байдлаар сарын аян зарлаад антибиотикийн зохистой хэрэглээ нянгийн тэсвэржилтээс урьдчилан сэргийлье гэсэн гурвалсан аяныг явагдаж байна. Үүнд бол эмч нарт зориулсан сургалт, эмзүйчиддээ зориулсан сургалт, ард иргэддээ зориулсан сургалт зэргийг хийгээд явж байна.
- Эмзүйчид буруу эм тариа өгснөөс болж ард иргэд бие махбодь болон амь насаараа хохирох тохиолдол сүүлийн үед гарч байгаа энэ тал дээр та тодруулаач?
Энэ асуудлыг шийдэхэд анхаарах зүйл гэвэл ерөөсөө жороор олгох ёстой. Жорын хуудас маань шинэчлэгдчихсэн байгаа. Эмчийн бөглөх хэсэг, эмзүйчдийн бөглөх хэсэг гээд энэ дээр бүгд хариуцлагатай ажиллах юм бол ийм асуудал гарахгүй.
-Антиобитикийн зөв хэрэглээний талаар өнөөдөр ярилцаж байгаа гэсэн антиобитикийг хэрхэн хэрэглэх ёстой байдаг юм бол?
Антиобитикийг хэрхэн зөв хэрэглэх нянгийн тэсвэржилтээс үүсэх асуудлаас хэрхэн сэрэмжлэх вэ гэдэг бол бидний хувьд яах аргаггүй тулгамдсан асуудал болоод байна. Дэлхий даяар энэ бол түгшүүрийн байдалд хүрчихсэн.
Антиобитик гэдэг эм маань өөрөө зөвхөн халдвараас шалтгаалж байгаа нянгаар үүсгэгдсэн өвчинд л үйлчилдэг болохоос биш ямар нэгэн томуу томуу төст өвчин, вирусээр халдварлагдсан өрөвсөлд үйлчлэхгүй нянгаар халдварлагдсан үед л үйлчилнэ.
Ард иргэд маань үүнийг мэдэхгүйгээр жаахан нус гоожиж, халуурч ханиалгасан үед эмчид үзүүлэхгүй ямар зүйлээс халдварласныг мэдэхгүйн улмаас буруу хэрэглэх тохиолдол цөөнгүй байдаг. Ингэснээр дараа дараачийн удаа өвчин тусвал энэ хэрэглэж байсан антиобитикээс илүү хүчтэйг хэрэглэх болдог.
Энэхүү хүчтэй эм тариа хэрэглэсээр байгаад өөр эм тариа хэрэглэх сонголтгүй болох аюул бий болдог. Энэ талаар бид эмзүйчиддээ яаж эмч, ард иргэддээ хяналт тавих талаар сургалт явуулж байгаа. Ерөөсөө эмч жороор олгох ёстой, эмзүйч ч бас жороор олгох ёстой. Ард иргэд маань ч бас өөрсдийнхөө хандлагыг зөв болгох хэрэгтэй.
- Эмийн сангуудад ямар шаардлага тавьдаг вэ?
Жороор олгосон байх шаардлагыг тавьж байгаа. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх зэрэг хориотой эмнүүдийг жороор олгоогүй тохиолдолд тухайн эмзүйч өөрөө хариуцлага хүлээнэ. Мөн эмч өөрөө жороо бичээгүй бол хариуцлагын арга хэмжээ авдаг.
-Танд баярлалаа.