Италийн археологчид алдарт Леонарда да Винчигийн “Мона Лиза” зурагны модель болсон Лиза Жеррардин хэмээх эмэгтэйн араг ясыг олж илрүүлсэн байж болзошгүй талаар Reuters мэдээллээ.
Эрдэмтдийн илрүүлсэн араг яс Жокондагийн мөн эсэх нь одоогоор батлагдаагүй ч түүхчид түүнийг Мона Лиза мөн хэмээн итгэлтэй байгаа аж.
“Араг яс Лиза Жеррардинийх гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ эцсийн баталгаатай хариу ДНХ-ийн шинжилгээний дараа гарна” гэж Италийн археологич Сильвано Винсенти хэлсэн байна.
1479-1542 эсвэл 1551 онуудын хооронд амьдарч байсан энэ эмэгтэй таван хүүхдийн эх байсан ба нөхрийгөө нас барснаас хойш гэлэнмаа болсон гэдэг.
Эрдэмтэд түүний амьдарч байсан Гэгээн Урсулагийн гэлэнмаа нарын сүмд малтлагын ажлыг хийсэн байна.
Энэхүү шинжилгээний дүнд гавлын яс болон араг ясны бүтцээр Лизагийн нүүр царайг сэргээн мэдэх боломжтой. Нэрт зураачийн 500 жилийн өмнө зурсан хувилбартай харьцуулан үзэх түүнчлэн Мона Лизагийн учир битүүлэг, нууцлаг инээмсэглэлийн нууцыг тайлах боломж нээгдэх магадлалтай гэж Сильвано Винчети хэллээ.
Эх сурвалж: Reuters