Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарласан.
Энэхүү уралдаан таван сарын турш үргэлжлэн шилдгийн шилдэг аж ахуйн нэгжүүдийг өнөөдөр 11 цагаас Чингисийн талбайд тодруулах гэж байна. Шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийт 87 номинацид аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулан тус бүр 5 сая төгрөгөөр урамшуулна.
Мөн нийслэлийн есөн дүүргийн аж ахуйн нэгжүүдийн тохижилтын ажлаар гэрэл зургийн үзэсгэлэн гарч, хамтлаг дуучид ая дуугаа өргөн, худалдаа үйлчилгээ гарна. Төрөлх хотынхоо өнгө төрхөд үзэмж нэмж бүтээн байгуулалтанд гар бие оролцсон нийт аж ахуйн нэгжүүдийн тохижилтын ажлын талаар энэ үеэр иргэд мэдээлэл авах боломжтой.
Төр хувийн хэвшил иргэдийн хамтын ажиллагааг харуулсан энэхүү уралдааны үр дүнд аж ахуйн нэгж байгууллагууд 45 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийж, 33.4 га талбайд шинээр ногоон байгууламж байгуулан 401.2 га талбайн цэвэрлэгээ угаалга хийсэн юм.