Ирэх сарын 2-13-ны өдрүүдэд БНСУ-ын Мунгён хотод болох Армийн дэлхийн спортын зуны VI наадамд манай улсаас “Алдар” спорт хорооны тамирчид бокс, буудлага, дугуй, жүдо, тэквандо, чөлөөт бөх, хөнгөн атлетик зэрэг 8 спортын төрлөөр оролцоно.
Энэ наадамд оролцох манай улсын багийг "Алдар” спорт хорооны дарга, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр ахлах юм.
"CISM" буюу Дэлхийн армийн спортын зөвлөлөөс 4 жил тутам зохион явуулдаг энэ наадам анх 1995 онд италийн Ром хотод болоход манай улсаас Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 100 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байжээ.
Энэ удаагийн спортын наадамд дэлхийн 100 гаруй орны 8 мянга орчим тамирчид спортын 24 төрлөөр өрсөлдөх юм.
Эх сурвалж: МЧБХ Д.Өлгийсайхан