“Volkswagen”-ийн удирдлага АНУ-д худалдаалдаг зарим дизель автомашинд "Defeat device" нэртэй тусгай програм суулгасан нь илэрсэн билээ.
Энэхүү програм нь албан ёсны шалгалтын үеэр нүүрстөрөгч ялгаруулалтын хэмжээг бууруулдаг байна. Харин энгийн үед "Defeat device" нэртэй програм суулгасан эдгээр автомашинууд хуулиар зөвшөөрсөн дээд хэмжээнээс 10-40 дахин их хорт хий ялгаруулдаг байна.
Үүнтэй холбоотойгоор байгаль орчинд хохирол учруулсан учир нөхөн олговор төлөхийг "Volkswagen" компанийн улирдлагаас АНУ-ын Калифорни мужийн эрх баригчид шаардсан байна. Утаан дахь хортой бодисын агуулгын талаар хуурамч мэдээлэл өгч байсан. "Volkswagen" нь байгаль орчинд ээлтэй компани болж харагдахын тулд худалдан авагчдыг мэхэлсэн гэж мэдэгджээ.
Түүнчлэн Германы “Die Welt” сонинд "Volkswagen" компанийн гаргасан үйлдэл “Германд үйлдвэрлэв” гэсэн брэндийг дэлхий нийтэд гутаалаа. Энэ хэргийн таагүй үр нөлөө нь зөвхөн машин үйлдвэрлэгч биш тэдэнд сэлбэг, эд анги нийлүүлдэг Германы компаниудын нэр хүндэд хүндээр тусна гэсэн нийтлэл гарчээ.
Энэхүү дуулиань хэргийн дараа “Volkswagen” компанийн гүйцэтгэх захиарл Мартин Винтерскорн өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгч, огцрох шийдвэр гаргасан юм. Тэрээр болсон хэрэг явдалд цочирдож буйгаа мэдэгдээд компанид шинэ эхлэл хэрэгтэй тул ийм шийдвэр гаргасан гэжээ.
Одоогийн байдлаар "Volkswagen" тусгай программ суулгасан 11 сая машиныг дэлхий даяар борлуулаад байгаа аж. АНУ-ын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт 2009-2015 оны хооронд борлогдсон Volkswagen болон Audi-гийн дизель хөдөлгүүртэй машинуудыг эргүүлэн татаж, эд ангийг солих эсвэл шинэчлэх шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: ВВС, Reuters