Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Энэ бадгийг мэдэхгүй, сонсоогүй, уншаагүй Монгол хүн байхгүй. Их зохиолч Д.Нацагдорж 31-хэн намрыг элээхдээ тэрлэсэн шүлэг, туурвисан бүтээл үүгээр дуусахгүй нь гайхалтай.
Яг л энэ дээр байгаа бадаг өнөөдөр Улаанбаатар зочид буудлын урд сүндэрлэх түүний хөшөөн дээр сийлэгджээ.
Намтраас нь
1906 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын Мэлзвэй хэмээх газар хохь тайж Дашдоржийн гэрт мэндэлсэн түүнийг долоон настай байхад нь эх Цоомойн Пагма нь бие барсан тул эцгийнхээ эвгээлд өсөж өндийжээ.
Ялангуяа түүний “Хуучин хүү” өгүүллэг онцгой их утга санааг агуулжээ
Эцэг нь түүнийг есөн нас хүрмэгц Алтангэрэл гэдэг найздаа шавь оруулсан байна. Д.Нацагдорж нь 1918 оны сүүлчээс 1919 оны эхээр бичээчийн алба хааж эхэлсэн юм. Чингэж явсаар 15 настайдаа ардын хувьсгалтай золгожээ.
1922 оны дөрөвдүгээр сараас Намын Төв Хороонд туслах түшмэл, хэлтсийн эрхлэгч нарийн бичгийн даргын туслах зэрэг албыг хашиж яваад 1923 оны долдугаар сард Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогдов.
Ингээд 1925 – 1926 онд Ленинградын улс төрийн академид, улмаар 1926 – 1929 оны хавар хүртэл Берлин Лейпцигийн их сургуульд сурч 1929 оны хавар эх орондоо буцаж ирээд “Төмрийн завод”, “Залуучуудын үнэн” сонин, Шинжлэх ухааны хүрээлэн, Төв театр зэрэг газруудад ажиллан бүтээл туурвилдаа голлон анхаарсан цөөн жилд уран зохиол, сэтгүүл зүй, түүх, хэл бичиг судлал, орчуулгын талаар асар их ажил хийсэн юм.
Ялангуяа түүний “Хуучин хүү” өгүүллэг онцгой их утга санааг агуулжээ. Тухайн үеийн Монголын нийгмийг урнаар харуулж, тэр нэгэн аравдугаар сарын хувьсгалын ачаар хэрхэн шинэ ертөнцийг таньж мэдсэнээ өгүүлсэн хэрэг.
Д.Нацагдорж Ленинград, Берлинд суралцаж ирээд яах аргагүй юм үзэж нүд тайлсан хүний хувьд хувьсгалаас өмнөх Монголыг, хувьсгалын дараах Монголтой холбон богинохон ч гэсэн ихийг агуулсан “Хуучин хүү” өгүүллэгээ 1930 онд бичжээ.
Хэдийгээр уран бүтээлийн ажил нь амжилт арвин байсан боловч гэр бүлийн амьдрал нэлээд тогтворгүй байлаа. Анхны эхнэр Пагмадулмаас салж дараа нь Нина Николаевна Читковатай учиран, гэр бүл болж охинтой болсон ч төдөлгүй эхнэр нь нутаг буцжээ.
Түүнчлэн ДХЯ Д. Нацагдоржийг 1932, 1936 онуудад баривчилж удаан хугацаагаар гянданд суулгасан байна. Ийнхүү хувийн амьдралын асуудал нь даамжирсаар эцэстээ сэтгэлийн хямралаас болж 1937 оны 7 дугаар сарын 13-нд нас нөхчжээ.
Монголын зохиолчдын байгууллагын анхны нарийн бичгийн дарга нарын нэг Нацагдорж "Ушаандар", "Сандо амбаны харгис явдал" жүжиг, "Учиртай гурван толгой" дуурь, "Миний нутаг", "Од", "Октябрь" зэрэг олон арван шүлэг, "Хуучин хүү", "Цагаан сар ба хар нулимс", "Харанхуй хад" зэрэг өгүүллэгүүдээрээ алдаршсан билээ.
1966 онд Л.Махбалын зураг төслөөр одоогийн Үндэсний соёл амралтын хүрээлэнд түүний хөшөөг босгосон юм. Хөшөөнд Д.Нацагдоржийг гартаа цаас, харандаа барин бүтээл туурвиж буйгаар дүрсэлж, хөшөөний суурины урд хананд “Миний нутаг” шүлгийн хэсгээс Монгол бичгээр бичжээ.
Харин 2013 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс буйр сэлгэн хуучин В.И.Лениний хөшөөний суурин дээр шилжүүлэн байрлуулсан аж.