Монгол улс түүхэндээ хоёр удаа зуны цагийн хуваарийг ашиглаж байжээ. Нэг нь 1985-1999 оны хооронд нөгөө нь 2001-2006 оны хооронд. Харин одоо бидний ашиглаж байгаа нь гурав дахь тохиолдол юм.
Энэ жилийн хувьд гуравдугаар сарын 27-28 шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн 1 цагийг нэмэгдүүлэн есдүгээр сарын 25-26 шилжих шөнийн 00:00 цагт дуусгавар болох бөгөөд цаашид жил бүр баримтлахаар тогтсон байна.
Эрчим хүчний хэрэглээ тэс өөр болсон
Гэхдээ яагаад бүтэн найман жил ашиглаагүй цаг шилжүүлэх ажлыг энэ жилээс дахин эхлүүлсэн нь сонирхол татна. Үнэн хэрэгтээ “Хэмнэлтийн жил” гэж зарласантай шууд холбоотой аж. Тодруулбал Эрчим хүч, геологи, уул уурхайн яамнаас 1999 онд гаргасан тайланд зуны цагийн хуваарьт шилжсэний ачаар 24,5 сая кВт эрчим хүч хэмнэсэн гэжээ.
Ийм учраас л эрчим хүчний хэрэглээг бууруулж, хэмнэлт гаргах хамгийн тохиромжтой арга нь Зуны цагийн хуваарьт шилжих гэж үзсэн юм байна.
Тэгвэл бид үнэхээр хэмнэж чадсан болов уу? Одоогийн байдлаар энэ талаар хийсэн судалгаа байхгүй учир яг ийм тийм гээд хэлчих мэргэжлийн байгууллагын ажилтан байхгүй. Түүнчлэн нэг сонирхол татаж байгаа зүйл нь өнөөдрөөс 16 жилийн өмнө бид ямар үед цахилгаан эрчим хүч ашигладаг байсан, одоо ямар үед цахилгаан эрчим хүч ашиглаж байгаа вэ? гэдэг өөр асуудал гэж үзэж байна.
Зөвхөн гар утсаар жишээ татахад 1999 онд бидний хэрэглэж байсан утас нэг удаа бүтэн цэнэглэхэд бараг долоо хоног цэнэгээ барьдаг байлаа. Харин одоо бидний халаасанд байгаа утсыг өдөр тутам цэнэглэхээс өөр аргагүй.
Ингэхээр бидний эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсөн нэмэгдэхийн сацуу зуны цагийн хуваарьт шилжсэнээр эрчим хүч хэмнэнэ гэж ойлгоход хэцүү юм. 1999 онд хэчнээн айл өрх гэртээ компьютер ашигладаг байсан, одоо хэчнээн айл өрх ашиглаж байгаа зэргийг бодоод үзэхэд л эрчим хүчний хэрэглээ тэс өөр болсон гэдэг нь ойлгомжтой.
БИД ӨНӨӨДӨР БАЙГАЛИЙН ГЭРЭЛ АШИГЛАДАГ УУ?
Яагаад эрчим хүчийг онцлоод байна гэхээр манай улс 2015 оноос эхлэн дахин хэрэгжүүлж байгаа зуны цагийн хуваарийг эрчим хүч хэмнэхтэй холбогдуулан гаргаж, тогтоол шийдвэрт хүрсэн. Түүнчлэн хамгийн анх Бенжамин Френклин 1784 онд зуны цагийн хуваарьт шилжиж байгалийн гэрэл ашиглах саналыг мөн л эрчим хүч, гэрэл цахилгаан хэмнэхтэй холбогдуулан дэвшүүлж байжээ.
Тэгэхээр 100 жилийн өмнөх эрчим хүч хэмнэх арга тухайн үедээ үнэхээр хэрэгтэй зүйл байжээ
Мөн Германчууд дэлхийн нэгдүгээр дайны үед нүүрс хэмнэх зорилгоор зуны цагийн хуваарийг ашиглаж, яваандаа барууны орнууд ашиглах болсон түүхтэй.
Мэдээж хэрэг Германчуудын дэвшүүлсэн санаа, Френклиний санаачилсан арга үр дүнтэй байсан. Гэхдээ бүтэн 100 жилийн өмнө шүү дээ. АНУ-ын Үндэсний стандартын хорооноос мэдээлснээр энэ онд зуны цагийн хуваарьт шилжсэнээр Америкчууд нэг хүрэхгүй хувь эрчим хүч хэмнэнэ гэжээ.
Гэхдээ энэ тоо тэгтэй илүү ойролцоо байх бөгөөд бараг ямар ч үр дүн гарахгүй гэдгийг хүртэл хэлсэн байна.
Хамгийн сонирхолтой нь иргэдийн дунд байдаг нэг түгээмэл ойлголт. Зуны цагийн хуваарьт шилжсэнээр зам тээврийн осол буурдаг гэж үздэг. Нартай үед явж байгаад осолд орох магадлал буурна гэдэг шинжлэх ухааны хувьд боломжгүй зүйл.
Зам тээврийн ослын шалтгаан нь замын нөхцөл байдал, жолоочийн ур чадвар, биеийн байдлаас шалтгаалах болохоос нартай, наргүй байгаагаас үл хамаарна.
Тэгэхээр 100 жилийн өмнөх эрчим хүч хэмнэх арга тухайн үедээ үнэхээр хэрэгтэй зүйл байжээ. Үр дүнг нь шууд харна. Хүмүүс ч байгалийн гэрлийг ашиглана.
Харин өнөөдөр бол өөр. Байгалийн гэрэл ашиглаж ажил хийдэг салбар өнөөдөр дэндүү цөөхөн болсон. Наад зах нь гэхэд сэтгэж чаддаг толгой, компьютерын дэлгэцийн цаана суугаад олон тэрбумыг олдог болсон үе шүү дээ.