2020 онд Японы нийслэл Токио хотод болох зуны олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн төслийг цагт нь гаргаж өгч чадаагүй учир тус улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд Хакубун Симомура огцрохоор шийджээ. Энэ талаар Kyodo агентлаг мэдээллээ.
Токиогийн зуны олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг Их Британи алдарт архитектор Заха Хадид гаргасан. Гэвч хэтэрхий өндөр өртөгтэй / хоёр тэрбум ам.доллар/ гэсэн шалтгаанаар цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг хүчингүй өнгөрсөн долдугаар сард хүчингүй болгосон юм.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Японы Спортын сайд өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ гаргажээ. Харин Ерөнхий сайд Шинзр Абэ Сайд нарын кабинетыг удахгүй шинэчлэх тул тэр хүртэл үүрэгт ажлаа хийж байхыг даалгасан байна.
Үүгээр зогсохгүй Хакубун Симомура хагас жилийн цалин болох 7500 ам.долларыг төрд эргүүлж өгнө хэмээн мэдэгджээ.
Сануулахад Токиогийн олимпийн наадамтай холбоотой шуугиан сүүлийн үед дэгдээд байгаа. Японы загвар зохион бүтээгч Кенжиро Саногийн бүтээсэн нь 2020 оны олимпийн эмблем хулгайн бүтээлд байсан нь тогтоогдсон юм.
Эх сурвалж: Kyodo