Есдүгээр сарын 17-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар нийслэл рүү оруулж ирэхээр завдсан 352 тарваганы түүхий тулмыг илрүүлж, Зоонозын Өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлэхээр хүлээлгэн өгсөн билээ.
Ингээд өчигдөр хууль бусаар агнасан эдгээр тарвагыг устгалд оруулсан байна.
Тарваган тахал нь хүнийг үхэлд хүргэх аюултай, өндөр халуурч, суга, цавь, хүзүүний булчирхай томордог, уушгийг давамгайлан гэмтээдэг хурц халдварт өвчин. Тиймээс тарваган тахал өвчнөөс урьчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн замд мэргэжлийн байгууллагууд хяналт шалтгалт явуулж байгаа юм.
Иргэдэд тарваган тахал өвчний талаар мэдээлэл хүргэж байгаа хэдий ч эрэлт хэрэгцээ буурахгүй, хууль зөрчин агнах явдал гарсаар байна.
Өвчний голомт илэрсэн тохиолдолд тухайн хүний аминд хүрэхээс гадна эдийн засагт ихээхэн хохирол учирдаг байна. Тиймээс тарвага хууль бусаар агнасан, идсэн тохиолдолд гарч болох хор уршгийн талаар Зоонозын Өвчин судлалын үндэсний төвийн зөвлөх, доктор Г.Отгонбаатартай ярилцлаа.
-Тарвага агнахыг хориглосон хэдий ч иргэд агнаж, зарах зорилгоор нийслэл рүү оруулж ирсээр байна. Энэ сард гэхэд л 300 орчим тарвагыг илрүүлж, устгаад байна шүү дээ. Тэгэхээр иргэд энэ өвчний хор хөнөөлийг ойлгохгүй байгаа нь харагдаж байна. Та мэргэжлийн хүний хувьд энэ тал дээр иргэдэд сэрэмжлүүлэг өгөөч?
-Тарваганы мах, түүхий эд бол ард иргэдийн нэн хэрэгцээт зүйл биш. Хууль зөрчиж, хүний эрүүл мэндэд ноцтой байдал үүсгэх, халдварт өвчин тархах аюул заналыг улам бүр нэмж байна. Үнэндээ бол хулгайн хэрэг шүү дээ. Ард иргэд хэрэгцээтэй зүйл гэдэг талаас нь харж болохгүй.
Тарвага бол өвчний эрсдэл өндөртэй амьтан. Олноор нь агнасан тохиолдолд өвчний вирус тээж байх магадлал өндөр. Уушигны хэлбэр байх юм бол олон хүнийг нэг зэрэг өвчлүүлэх магадлалтай.
Түүнчлэн тарваган тахал өвчин үүсэхээс гадна ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэж, тээвэрлэсэн байдаг учраас хоолны хордлого болох магадлал өндөр. Хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой байдаг. Ард иргэд сонор сэрэмжтэй байж, худалдан авахгүй байх хэрэгтэй.
Нөгөө талаас үүнийг бэлтгэж байгаа хүмүүс ч олон түмний эрүүл мэндийг бодож, хууль тогтоомжийн хүрээнд л ажиллах ёстой. Эрүүл мэндийн байгууллага, хэвлэл мэдээллээр үр нөлөөг нь мэдээлсээр байхад энэ талаар сонор сэрэмжгүй байна. Тиймээс өөрийн болон ойр дотнын улмаар олон нийтийн эрүүл мэндийн төлөө тарваганы махнаас татгалзах хэрэгтэй. Худалдан авалт байхгүй бол хүмүүс хууль бусаар агнаад байхгүй шүү дээ.
Нөгөө зорилт нь хувь хүн тарвагатай харьцахгүй байх хэрэгтэй. Агнагч, бэлтгэгч энэ өвчний эрсдэлд ордог. Гэр бүл, сум дүүрэг, тухайн бүс нутагт амьдарч байгаа хүмүүс эрсдэлд орох магадлал өндөртэй байдаг. Тиймээс худалдан авагч, бэлтгэгч аль аль талдаа өндөр эрсдэлтэйг ойлгох хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, тарвага агнах, түүнийг худалдан авах нь нийгэм эдийн засаг, хүн амын эрүүл мэндэд ноцтой уршигтай. Улс оронд аюул учруулах асар өндөр эрсдэлтэй. Зөвхөн шуналтай холбоотой, хөрөнгө мөнгө амархан олох атгаг санааны үүднээс бэлтгэж байдаг.
-Иргэдийн дунд тарваганы эд эрхтэнг эмчилгээний зориулалтаар худалдан авах тохиолдол байдаг.
-Тарваганы мах, эд эрхтэн эм болгон хэрэглэдэг талаар ам дамжсан яриа их байдаг. Цөс идвэл цөсөнд сайн гэх мэтчилэн. Энэ бол буруу сурталчилгаа. Баталгаа, нотолгоо байхгүй. Хэрэв тухайн тарвага өөртөө нян тээж байсан бол үүнийг нь идээд өвчин тусах магадлал өндөр.
Дээр нь зөвхөн дулааны улиралд тарваган тахал өвчин гардаг юм биш. Зун агнасан тарвагыг хөлдөөгөөд өвөл гаргаж ирэхэд өвчлөл гарах бүрэн боломжтой. Тиймээс ард иргэд хэрэгцээт, шаардлагатай зүйл мэтээр хүлээж авах хэрэггүй. Үүнийг иргэн бүр мэдэх хэрэгтэй.
Аюултай, эрсдэлтэй гэдгийг сайн ойлгуулах л хэрэгтэй байна. Нэгэнт халдвар гарчихвал авах арга хэмжээнд хөрөнгө мөнгө их зардаг. Тэрийг хүмүүс ойлгохгүй байна. Өвчлөлийн их дэгдэлтийн үед эдийн засгийн сульдаанд оруулдаг муу талтай. Таслан зогсооход асар их зардал гардаг.
-Энэ жил тарваган тахал өвчин хичнээн аймагт илэрсэн бэ?
-Ховд, Хөвсгөл аймагт тарваган тахал илэрсэн. Хариу арга хэмжээ авахад асар их зардал гарсан. Орон нутагт энэ мэтчилэн үргүй зардал гарч байна. Эмнэлгийн байгууллага эм тариа гэх мэт зардлыг гаргаж байна.
Хууль бус үйл ажиллагаа явуулсан хүмүүсээс энэ зардлыг гаргуулах байтал өөрөө хууль зөрчиж өвчин тусчихаад “Намайг эрүүлжүүл, эмчил, үхлээс авар” гээд сууж байдаг. Өнөөгийн нөхцөлд тогтолцоо буруу байна. Хууль зөрчөөд, хохирол учруулаад байхад хүлээлгэж байгаа хариуцлага байхгүй байна. Ард иргэд үүнтэй хэзээ ч эвлэрч болохгүй, үүнтэй тэмцдэг байх ёстой.
Дээр нь тарвагыг гаднаас нь хараад вирус тээж байгаа эсэхийг мэдэхгүй боломжгүй. Мэргэжлийн байгууллагын шинжилгээгээр л илэрдэг. Тиймээс хураан авч шинжилгээ хийгээд, илэрвэл устгалд оруулдаг.