“Broken India” хэмээх кампанит ажил цахим ертөнцөд тархаж буйг та харсан биз. Энэтхэг улсын бохирдлын асуудалд дэлхийн нийтийн анхаарлыг хандуулахын тулд Сингапурт төвтэй Энэтхэгийн Limitless гэх компани тус ажлыг санаачилжээ.
Энэтхэг улс дэлхийн хамгийн бохир улс орнуудын нэгт тооцогддог. Энэтхэгийн олонх томоохон хотууд, тэр дундаа Нью-Дели, Мумбаи хот эдийн засгийн эрчимтэй хөгжил, хүн амын шигүү сууршилт, хот төлөвлөлтийн алдаатай бодлогын улмаас их хогонд дарагдсан гэж мэргэжилтнүүд үздэг юм.
Тус улсад олон нийтийн хэрэгцээний ариун цэврийн газар асар их дутагдаж байгаагийн улмаас халдварт өвчин газар авч, хүн амын нас баралтын тоо нэмэгдэж, жил тутам 50 тэрбум долларын хохирол учруулж байгааг Дэлхийн банк судалгаагаар тогтоосон байна.