Катарын Доха хотноо аравдугаар сарын 5-нд боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.
Дэлхийн аваргад өрсөлдөх боксчид ялангуяа У.Мөнх-Эрдэнэ гавьяаттай холбоотой ташаа мэдээлэл гараад байна.
Энэ талаар Монголын олимпийн боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууганаас тодрууллаа.
-Юуны өмнө удахгүй эхлэх боксын дэлхийн аваргын бэлтгэлийн талаар тодруулъя?
-Олимпийн эрх олгох хариуцлага өндөртэй дэлхийн аваргын бэлтгэл сайн байна. Боксын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Эрдэнэтийн "Сэлэнгэ" баазад бэлтгэлд гарсан.
-Тивийн аварга шалгаруулах тэмцээнээс эхний долоон байрт шалгарсан ширэн бээлийтнүүд дэлхийн аваргад оролцох эрхээ авсан. Энэ хэрээр дэлхийн аваргын босго цаашлаад олимпийн эрхийн болзол өндөр байх болов уу?
-Тийм ээ. Олимпийн хөтөлбөрт орсон спортын төрлөөс эрх олгохдоо хамгийн өндөр босготой нь бокс. Учир нь, боксын ДАШТ хоёр жилдээ нэг удаа болдог. Тивийн аваргад эхний долоон байрт шалгарсан тамирчид дэлхийн аваргад орох эрхээ баталгаажуулдаг болсон учраас яах аргагүй ширүүхэн тулаанууд гарна.
Азийн аваргад есөн тамирчин оролцож Идэрхүү, Ган-Эрдэнэ, Түвшинбат, Отгондалай нар дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан. 2007 онд тамирчин байхдаа 10 жил тасарсан мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан. Үүнээс хойш дэлхийн аваргын медалийн буухиа тасраагүй учир энэ жил амжилтаа бататгахыг зорьж байгаа.
-У.Мөнх-Эрдэнэ гавьяатад дэлхийн аваргад оролцох урилга ирсэн ч Монголын олимпийн боксын холбооны удирдлагууд явуулахгүй байна гэдэг мэдээлэл гарах боллоо. Үүнд тайлбар өгөөч?
-64кг-д энэ жилийн улсын аваргад ОУХМ Чинзориг түрүүлсэн. Улсын аваргад түрүүлсэн тамирчин тивийн аваргад оролцох эрхийнхээ дагуу ААШТ-д оролцсон. "А" зэрэглэлийн зургаан том тэмцээнд оролцож медаль авсан. ААШТ-д нутгийн дэвжээнд тоглосон гурван үе илүүрхсэн ч харамсалтай ялагдсан.
У.Мөнх-Эрдэнэ ААШТ-д гэмтэлтэй байсан учраас оролцож чадаагүй. Боксын холбооноос удирдлагууд ярилцаад У.Мөнх-Эрдэнэ чансаа өндөр байгаа, гэмтлийн улмаас тивийн аваргад оролцож чадаагүй учир дэлхийн аваргад цагаан хуудсаар оролцуулж өгнө үү гээд албан бичиг явуулсан.
Боксын холбооноос гадаад харилцаандаа их анхаарч ажиллаж байгаа. ААШТ-ий үеэр Ази тивийн боксын холбооны ерөнхийлөгч Серик Конакбаевтай тусгайлан уулзаж Монголын тамирчид олон шүүгчдийн талаар ярилцсан. Үүний үр дүнд Хас-Эрдэнэ шүүгчид дэлхийн аваргыг шүүх урилга ирсэн.
Дэлхийн аваргын дэвжээнд шүүгчтэй байна гэдэг маш том давуу тал. Гар бариад бугуй барина гэгчээр давраад дахиад боксын холбооны зүгээс У.Мөнх-Эрдэнэ гавьяатаа дэлхийн аваргад оролцуулахаар хүсэлт илгээсэн хэрэг.
-Албан ёсоор хариу ирсэн үү?
-Спорт бол шударга өрсөлдөөний талбар. Дэлхийн улс орны тамирчин бүр олимпийн эрхээ авах гэж зүтгэж байгаа цаг үе. Азийн аваргаар гэхэд 36 орон оролцоход дөрөвхөн улс л алтан медаль авсан. Хятад улс гэхэд дэлхийн аваргад оролцох хоёрхон эрх авсан байх жишээтэй. Ийм өндөр шалгууртай, хатуу дүрэм журамтай ч бид юмыг яаж мэдэхэв гээд албан бичиг илгээсэн ч боломжгүй гэсэн.
У.Мөнх-Эрдэнэ маань дэлхийн аваргын бэлтгэлд дүү нартаа туслаад зөвлөөд бэлтгэлээ хийж байгаа. Гэтэл боксын холбоо урилга ирүүлсэн дараад явуулахгүй байна гэх зэргээр бичиж байгаад харамсч байна. Дэлхийн аваргад явах тамирчдаа амжилт хүсээд явуулахын оронд ийм муухай хэрүүл тэмцэл болж байгаа мэтээр олон нийтэд ойлгуулах хэрэггүй.
Спортын талаар мэддэггүй бол бүх холбооны хүмүүс ажлаа хийгээд Спортын төв ордонд сууж байгаа. Хэн ч ирээд мэдээлэл аваад учрыг нь асууж лавлахад бид бүхэн нээлттэй шүү гэдгийг хэлмээр байна.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн олимпийн эрх олгох вэ?
-Жин тус бүрт гурван олимпийн эрх олгоно. Алт, мөнгөн медаль хүртсэн тамирчин эрхээ шууд авна. Хүрэл медаль хүртсэн тамирчид хоорондоо тоглож ялсан нь олимпийн эрх авах байгаа.
-Ширэн бээлийтнүүд дэлхийн аваргыг хэзээ зорих вэ?
-Аравдугаар сарын 2-нд эх орноосоо мордоно.
-Баярлалаа. Амжилт хүсье. Дэлхийн медаль цаашлаад олон олимпийн эрхтэй ирэх болтугай.
-Баярлалаа.