Өнгөрсөн долоо хоногт Хавдар судлалын үндэсний төвд хорт хавдрын олон улсын симпозиум болсон.
Хавдар судлалын үндэсний төв, Монголын элэг цөс, нойр булчирхайн нийгэмлэг (МЭЦНБН), Японы Накаяамагийн хавдар судлалын институт, Токиогийн эмэгтэйчүүдийн анагаах ухааны их сургуулиуд хамтран “Хорт хавдрын тулгамдсан асуудал-хоол боловсруулах дээд замын хорт хавдрын менежмент” сэдэвт симпозиумыг зохион явуулсан юм.
Манай улсад нийт хавдрын 70 хувийг ходоод, улаан хоолой, элэгний хавдар эзэлдэг. Иймд бид хурлын ерөнхий нарийн бичгээр ажилласан, МЭЦНБН-ийн гишүүн, ХСҮТ-ийн ЭЦНБМЗ-ын тасгийн их эмч Р.Мөнхбаттай ярилцлаа.
-Энэ удаагийн хурлаас ямар үр дүн хүлээж байв?
-Энэ хурлыг хийснээр шууд байшин барилга барих ч юм уу, багаж, тоног төхөөрөмж гарч ирэхгүй. Гэсэн ч эмч нарын мэдлэгт нэмэр болсон, олон улсад хийж байгаа, дэлхийн стандарт болсон эмчилгээ, оношлогооны тактикуудыг бид гахдны эмч нараас сонсох алтан боломж байдаг. Ингэснээр эмчилгээний шинэ арга барил, тоног төхөөрмжийн тал дээр дэвшихэд нэмэртэй.
Эмч нар маань өөрсдөө сайн мэдлэг чадвартай, дэлхийн стандартад дөхөж чадаж байж ард түмэнд хүрэх тусламж үйлчилгээ сайжирна. Тэгэхээр шууд ард түмэнд хандан, даралтыг нь үзэх, нэг удаа эход харахыг бид гол зүйл гэж үзэхгүй байна.
-Манай улсад хавдрын өвчлөл их байна гэж та хэлсэн. Тэгвэл энэ өвчин юунаас шалтгаалж байна вэ?
-Манай улс элэгний хорт хавдраараа дэлхийд нэгдүгээрт ордог. Монголчуудын дунд энэ төрлийн хорт хавдрын 80-90 хувь нь элэгний B, C вирусээс үүдсэн. Мөн хүн амын 50-60 хувь нь энэ төрлийн халдвартай.
1992 оноос хойш манайд зөвхөн B вирусын эсрэг вакцин хийж эхэлсэн. Мөн нэг удаагийн тариурыг бид 1990-ээд оноос өмнөх үед хэрэглэдэггүй байсан.
Хоёрдугаарт архины хэрэглээтэй холбоотой, гуравдугаарт зөв бус хооллолт гэсэн шалтгаантай. Ходоод, улаан хоолойн хавдар яагаад өндөр байна гэхээр эрүүл хооллолт бага, архины хэрэглээ ихтэй, мөн ходоод, улаан хоолойн үрэвсэл шархлаа үүсгэдэг гол шалтгаан болох хелико бактери өндөр. Эдгээр нь нийлээд хорт хавдар үүсгэх шалтгаан болдог. Дараагийн гол шалтгаан бол дэлхий даяарчлагдаж, хурдацтай эрин зуунд буримдал маш их нөлөөлж байна.
-Хэдэн насны хүмүүс ихэвчлэн өвчилж байна вэ?
-Ер нь хортой хавдартай хүмүүсийн насжилт 45-75 байна. Гэвч сүүлийн үед залуучууд, ялангуяа 30-45 насныхан хортой хавдраар өвдөх тохиолдлын тоо нэмэгдсээр байна.
-Манай эрүүл мэндийн байгууллагууд ямар арга хэмжээ авч, хэрхэн сэргийлж байгаа вэ?
-ЭМЯ, ХСҮТ, ДЭМБ-аас хамтарч гаргасан хорт хавдраас сэргийлэх үндэсний хөтөлбөр, программ их байдаг. Гэвч яг тусгайлсан урьдчилан сэргийлэх, хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр хараахан хэрэгжиж эхлээгүй байна.
-Иргэд энэ өвчнөөс өөрсдийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ?
-Мэдээж иргэн өөрөө ямар эрсдэлүүд намайг тойрон хүрээлж байгааг мэдэх хэрэгтэй. Үүнд юу байх вэ гэхээр та архи хэтрүүлэн хэрэглэдэг үү, таны хэрэглэж байгаа хоол хүнс эрүүл, зөв хооллож чадаж байна уу үгүй юу гэдгээ бод. Зөв хооллолт гэдэг нь хэт өөх тостой хоол хэрэглэхгүй байхаас эхэлнэ.
Ер нь ходоод, улаан хоолойг гэмтээж болох бүх хүчин зүйлсээс зайлсхийх хэрэгтэй. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгүүдэд маш сайн хамрагдаж байх хэрэгтэй. 45-аас дээш насны хүн жилд нэгээс хоёр удаа заавал урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байх, өвчин илэрсэн тохиолдолд эмчлүүлж байх ялангуяа хэлекобактерийг.
-Манай улсад хорт хавдрын мэс ажилбарыг хэр их хийдэг вэ?
-Монголын эмнэлгүүдийн дотор ХСҮТ-ийн мэс заслын тасгийн хөгжлийг би маш өндөр түвшинд байна гэж боддог. Зарим тасгийн эмч нар дэлхийн стандартад нийцсэн мэс ажилбаруудыг хийж байна.
Жилд 300 орчим элэгний хагалгаа, 400-500 орчим ходоодны хавдрын хагалгаанууд хийдэг. Хавдрыг мэс ажилбараар эмчилдэггүй гэсэн буруу ташаа ойлголт их. Гэтэл хамгийн гол асуудал бол хорт хавдрыг эрт үед буюу нэг хоёрдугаар үед оношлож чадвал мэс заслын эмчилгээгээр бүрэн эмчлэх боломжтой.
Харамсалтай нь бидэнд эрт илрүүлэх боломж тааруу байгаагаас нийт хавдын 82 хувийг хожуу оношилдог.
-Яагаад?
-Хожуу оношилж байгаа шалтгаан бол орон нутгуудад шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн мэргэжилтэн дутагдалтай. Мөн үндэсний хөтөлбөр байхгүйтэй холбоотой.
Ярилцлагыг хийсэн Б.Цэрэннадмид