2013 оны байдлаар хүн амын 97 хувь нь Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан гэх тоо бий. Энэ тоонд та, би, бид, тэд гээд л ажилладаг, алба хаадаг, сурдаг, тэтгэвэр авдаг хэн бүхэн багтана.
Эрүүл мэндийн даатгал насаараа төлж буй хэрнээ бид тэрхүү мөнгө хаана, яаж зарцуулагддагийг тэр бүр мэддэггүй. Тэгвэл даатгуулагч хэн бүхэнд хамаатай, мэдвэл зохих дараах хөдөлгөөнт графикуудыг хүргэж байна.
Бидний төлсөн даатгалын шимтгэл хэчнээн төгрөг болдог вэ?
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа шинжилгээний хэлтсээс хийсэн 2013 оны судалгаагаар Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 203,9 тэрбум байсан бол тухайн онд зарлага 125,6 тэрбум байсан аж.
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг хэн бүрдүүлдэг вэ?
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын 86 хувийг албан секторын даатгуулагчид төлдөг бол есхөн хувь нь улсын төсвөөс бүрдүүлдэг.
Даатгалд төлсөн шимтгэл хэнд зарцуулагддаг вэ?
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдийн 65 хувийг 0-16 нас болоод тэтгэврийн насныхан эзэлж байна.
Төр хэний эрүүл мэндийн даатгалд хамгийн их "мөнгө хаядаг" вэ?
Төрөөс хүүхэд, тэтгэврийн насныхан, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сар болгон төлдөг. Эндээс нийт шимтгэлийн 65 хувийг хүүхдүүдэд зарцуулжээ.
Эрүүл мэндийн даатгалын сан хаана хамгийн их мөнгө зарцуулж байна?
Энэхүү графикаас Улсын эмнэлэг, хувийн эмнэлгүүдэд хамгийн их мөнгө зарцуулдаг нь тодорхой байна.
Даатгуулагчдад үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээнүүдэд хэрхэн мөнгө төсөвлөдөг вэ?
Даатгалын шимтгэл төлснийхөө хариуд иргэд жилд 1.8 сая төгрөгийн эмнэлгийн хөнгөлөлт, үйлчилгээг авах эрхтэй байдаг. Эрүүл мэндийн даатгалын сангаас хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн үзлэгт илүүтэй "мөнгө хаядаг" байна.
Жилд хэчнээн хүн эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээг авдаг вэ?