Гарааны бизнес нэвтрүүлгийн 50 дахь дугаарын баярын үйл ажиллагааны үеэр нэг мундаг эрхэмтэй танилцах завшаан олдсон юм. Бүгд л костюм пиджак өмсөж, бизнесийн тухай яриа өрнүүлж байхад нэг л хүн тэдний дунд бэлтгэлийн цамцтай явж байлаа.
Зүүн талынхаа ханцуйн дээр “Finisher” гэсэн бичигтэй түүний цамц яах аргагүй анхаарал татав. Лавшруулан харвал энгэр дээр нь “IronMan” хэмээн тодоос тод бичжээ. Энэ хоёр үг л Деннис Триплеттэй танилцах шалтгаан болсон юм.
Магадгүй та IronМan гэдэг спортыг сонсоогүй бол товчхон танилцуулъя. Тун хялбараар ойлгохын тулд эхлээд Триатлоны спортыг та мэддэг байх ёстой. Яагаав нөгөө дугуй унаж, усанд сэлж, гүйж байж барианд ордог.
Гэхдээ IronMan энгийн триатлон биш юм. Харин тун хүнд хувилбар. Та IronMan-ы барианы шугамыг давахын тулд 2,4 бээр буюу 3,86 км сэлж, 112 бээр буюу 180,25 км дугуй унаж, 26,2 бээр буюу 42,2 км/бүтэн марафон/ гүйх шаардлагатай.
Тэгээд энэ бүхнийг тасралтгүй гүйцэтгэж дунджаар 12-13 цагийн хугацаанд тамирчид барианд ордог. Сүрхий сонсогдож байгаа биз. Гэхдээ нэг зүйлийг энд сануулахад би IronMan уралдаанд түрүүлсэн биш барианд орсон хүнтэй ярилцсан юм.
Харин хамгийн чухал нь энэ спортод түрүүлэх гэдэг нь барианд орохтой утга нэг бөгөөд гол шалтгаан нь тамирчин өөрийгөө ялан дийлж байж энэ алдрыг хүртдэг. Бидний танилцах гэж буй энэ хүн бүтэн арван сарын турш өглөө 05:00 цагт босож, үдэш эрт унтаж, ямар ч нийгмийн амьдралгүй бараг жилийн хугацааг өнгөрүүлжээ.
Юуны өмнө та өөрийнхөө тухай товчхон танилцуулаач?
- Би Active Network компанид программ хангамжийн инженерээр ажилладаг. Манай компанийн үндсэн ажил нь төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах, оролцогчдыг бүртгэх бөгөөд үүний дунд IronMan ч багтдаг.
Ер нь бол IronMan-д оролцогчид дунджаар зургаан сар бэлтгэл хийдэг
Би IronMan-ы тухай бяцхан судалгаа хийж байгаад ихэнх нь гарааны бизнес эрхлэгчид байдаг гэж сонссон юм байна, та ч бас зөвхөн тамирчин хүн биш бүр программ хангамжийн чиглэлээр ажилладаг юм байна шүү дээ?
- Тийм ээ, IronMan-ы барианд орогчид зөвхөн тамирчин байх албагүй л дээ. Миний мэдэхээр надтай хамт IronMan-д бэлтгэж байсан хүмүүс маш олон салбарын төлөөлөл байлаа. Гэхдээ тэд бүгд нэг том зорилгод хүрэхийг тэмүүлж байсан хүмүүс байсан.
Жишээ нь миний сайн найз Майк гэхэд хөрөнгийн зах зээлд ажилладаг.
Магадгүй та багын идэвхтэй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан байх даа?
- Их л идэвхтэй байсан гэж санаж байна. Ахлах сургуульд байхдаа Америк хөлбөмбөгөөр хичээллэдэг, алхдаг, богино зайн гүйлтээр хичээллэдэг байлаа. Ер нь л идэвхтэй хүүхэд байжээ. Гэхдээ усанд сэлэх, дугуй унах зэргээр идэвхтэй хичээллэж байгаагүй. Үндсэндээ триатлоны гурван төрлийн хоёрыг нь бараг мэддэггүй байсан л даа.
Тэгвэл яаж яваад анх IronMan-д орохоор шийдсэн бэ?
- Манай хэдэн найзууд Триатлоноор хичээллэдэг байсан юм. Тэгээд тэдний нөлөөгөөр богино зайн хэд хэдэн триатлонд оролцож явлаа. Үндсэн таван төрлийн триатлон бий. Зайнаасаа хамаараад өөр өөр нэртэй.
Үүнээс олимпын төрөл буюу бүтэн триатлоноос хоёр дахин бага зай туулдаг төрөлд би оролцохоор бүртгүүлсэн юм. Энэ нь ойролцоогоор 1,5 км сэлж, 40 км дугуй унаж, 10 км гүйдэг гэсэн үг л дээ.
Хэдийгээр энэ зай нь IronMan-ээс хамаагүй богино боловч би төрөлхийн усанд сэлдэг, гүйдэг, дугуй унадаг хүн биш учраас тун хүнд даваа байсан. Гэхдээ ийм уралдаанд оролцож, бэлтгэл хийж эхэлсний ачаар дугуй унах, сэлэх, гүйх чадвар илт сайжирч эхэлсэн л дээ.
Тэгээд манай найзууд ч IronMan-д оролцох тухай ярих болсон. Түүнчлэн зарим нөхөд маань өмнө нь IronMan-д оролцож байсан, бид ч тэр болгонд нь очиж үздэг байлаа. Тэгээд нэг л өдөр хоорондоо ярилцаж байгаад ер нь бид ч гэсэн барианд орж чадна, үзээд алддаг хэрэг ээ гэж шийдсэн.
Хамгийн сонирхолтой нь яг IronMan-д бүртгүүлснийхээ дараа “Би галзуу юм байна, яах гэж бүртгүүлэв ээ” гэж бодсон шүү. Тэгээд нэг сар өнгөрөхөд бурхан минь уралдаан удахгүй болох нь гэж сандарч эхэлсэн.
Ингээд л урт хугацааны бэлтгэлдээ гарсан даа. Магадгүй IronMan-ыг дуусгасан найзууд маань биеийн хөгжил нь илт сайжирч, барианд орох үед нь хүмүүсийн яаж хүлээж авч байгаа зэргийг хараад л би заавал барианд орно гэж шийдсэн байх.
Бэлтгэл хэр хүнд байсан бэ?
- Манай найзууд, ажлын газрынхан нийлээд бид 23-уулаа уралдаанд орохоор бүртгүүлсэн. Мэдээж хэрэг бүгд л өөр өөрийн гэсэн ажилтай, хувийн амьдралтай болохоор бэлтгэлээ тохируулна гэдэг төвөгтөй зүйл.
Хамт бүртгүүлсэн хүмүүсийн ихэнх нь эхнэр хүүхэдтэй, тэгээд бас ажилтай байж бэлтгэл хийнэ гэдэг хүнд даваа байсан. Харин миний хувьд хараахан гэр бүлтэй болоогүй учраас зөвхөн ажилдаа л анхаарлаа хандуулж, бэлтгэлээ хийхэд илүү хялбар байлаа.
Нэг зүйлийг хэлэхэд хамт бэлтгэл хийж эхэлсэн найзуудын маань зарим нь бэлтгэлийн үеэр гэмтэж бэртэх тохиолдол гарч байсан. Тэд бэртлээ эмчлүүлээд, дахиад л эхнээс нь эхэлж байлаа. Тун хүнд даваа юм л даа.
Ер нь бол IronMan-д оролцогчид дунджаар зургаан сар бэлтгэл хийдэг. Харин би арван сар орчим бэлтгэл хийсэн. Энэ хугацаандаа дөрвөн удаа хагас IronMan-д оролцож, хэд хэдэн удаа бүтэн марафон гүйх зэргээр өөрийгөө бэлтгэсээр байлаа.
Ингэхээр удаан хугацаанд бэлтгэсэн, бэлтгэлийн үеэр гэмтэж бэртээгүй, санаа зовох гэр бүл, үр хүүхэд байхгүй учраас бэлтгэл тийм ч хүнд байгаагүй. Бэлтгэлийг өөрөөр зүйрлэх юм бол барилга барьж буйтай адилхан юм л даа.
Бага багаар доороос нь эхлээд тоосго өрдөг шиг би өөрийнхөө биеийг бага багаар дасгаж, эцэст нь IronMan-ыг дуусгаж чадах бие, сэтгэлийн тэнхээтэй болсон. Гэхдээ биеийн хүчнээс илүү, сэтгэл санаагаа бэлтгэх хамгийн хүнд байсан даа.
Тэгвэл яг уралдааны өдөр гараанаас хөдлөөд барианд орох хугацаандаа юу бодож байв?
- Миний хувьд яг уралдааны өдөр тун их сэтгэл догдолж байлаа. Хэдэн мянган хүмүүс чамтай зэрэг гараанаас гарч, олон үзэгчид уухайлан, чи зарим хүмүүст нь гүйцэгдэх ч гэсэн олон хүнийг гүйцэж түрүүлээд л нэг бодлын их урамтай.
Бас найз нөхөд, гэр бүлийнхэн, хянагчид гээд олон хүн харж байгаа учраас хэрхэн амжилттай барианд орох тухай л бодож байлаа. Миний мэдэж байгаагаар энэ уралдааныг дуусгахад хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл нь хангалттай шим тэжээл авч чадсан эсэхтэй их хамааралтай.
Хэрвээ хангалттай шим тэжээл авч, шингэнээ нөхөж чадахгүй бол эрч хүч буурч, сульдаж ядрах учир барианд орох тун хүнд даваа болно.
IronMan-д орохоос өмнөх та, IronMan-ыг дуусгасан та хоёрын хооронд ялгаа бий юу?
- Мэдээж хэрэг их өөрчлөгдсөн байх. Юу гэхээр би IronMan-д орохоосоо хоёр жилийн өмнө буюу 2011 онд зарим найзууд маань барианд орохыг харж байлаа. Тэр үед тэднийг ийм зүйл хийж чадсанд нь үнэхээр бахархаж байснаас гадна, би бол хэзээ ч энэ уралдааны барианд орж чадахгүй юм байна гэж л боддог байсан.
Тэгээд IronMan-д бүртгүүлснийхээ дараа “За ямар ч байсан бүртгүүлчихлээ, гэхдээ би чадах болов уу?” гэж өөрөөсөө их асуусан даа. Яагаад гэвэл би 100 метр гаруй сэлэхэд л ядарч туйлддаг, сайн гүйдэггүй нэгэн байсан шүү дээ.
Ийм хүнд зөвхөн хамгийн эхний даалгавар болох 3,86 км сэлнэ гэдэг давшгүй даваа. Гэхдээ л энэ бүхнийг давна гээд бэлтгэлээ хийж эхэлсэн учраас өнөөдөр би энд чамтай юу туулсан тухайгаа яриад сууж байна шүү дээ.
IronMan-ыг дуусгасаны дараа надад “Юуг ч хийж чадах юм шиг” тийм л мэдрэмж төрсөн. Магадгүй уралдаан миний таамаглаж байсан шиг хялбархан байгаагүй хэдий ч дуусгачихсаны дараа хэрвээ зорилгынхоо төлөө зогсолтгүй тэмцэх юм бол амжилтаас атгадаг юм байна гэдгийг л маш сайн ойлгосон доо.
Миний бодлоор уралдааны дараах би, уралдаанаас өмнөх надтай харьцуулахад илүү их сэтгэлийн тэнхээтэй л болсон байх.
IronMan-ын барианд орно гэдэг надад юу юунаас илүү хэцүү санагдаж байна. Бие, сэтгэлийн асар их хүч тэнхээ шаардлагатай. Магадгүй та үүнээс илүү тэвчээр, хатуужил шаардсан ямар нэг зүйлийг олохгүй байх тийм үү?
Магадгүй Америкт ажиллах илүү хэцүү зүйл юм болов уу. Яагаад гэхээр би Монголд ямар байдгийг сайн мэдэхгүй юм. Харин Америкт бол чи хамгийн сайн ажилтан, чи хамгийн идэвх чармайлттай нэгэн, чи хамгийн сайн үр дүнг авч ирдэг байлаа гээд цалингаа нэмүүлэх, албан тушаал ахих гэсэн баталгаа болохгүй.
Тэгвэл IronMan-ын хувьд чи хэр зэрэг шургуу хөдөлмөрлөж, бэлтгэлийнхээ туршид гэмтэж бэртэлгүй бага багаар зорилго өөдөө тэмүүлнэ, амжилтад хүрнэ гэдэг чинь өдрөөс өдөрт баталгаажина. Тэгэхээр IronMan-ын барианд орно гэдэг бүтэшгүй зүйл биш, зөвхөн чамаас л шалтгаалах зүйл юм.
Уралдаанд бүртгүүлснийхээ дараа больё гэж бодсон тохиолдол бий юу?
- Байгаагүй ээ. Уралдааны үед ч гэсэн дуусгах тухай л бодож байсан. Бэлтгэлийн үедээ гэмтэл аваагүй, өмнө нь хэд хэдэн удаа богино зайн триатлонд орчихсон зэрэг ихээр нөлөөлсөн гэж бодож байна.
Сэтгэлийн хувьд бүрэн бэлтгэлтэй байсан учраас огтхон ч зогсъё гэж бодоогүй ээ.
IronMan-д оролцогчдын хувьд хамгийн их анхаарах ёстой зүйл юу байдаг вэ?
- Түрүүн хэлсэнчлэн тасралтгүй бэлтгэл, шургуу хөдөлмөрийн ачаар чиний бие уралдааныг дуусгах хангалттай хүч, тэнхээтэй болно. Гэхдээ хэчнээн мундаг биеийн хүчтэй байсан ч гэсэн хоёр зүйлийг мартаж огтхон ч болохгүй.
Нэгдүгээрт хангалттай шим тэжээл авч, шингэнээ нөхөж байгаа эсэхдээ анхаарлаа хандуулах ёстой. Харин дараагийнх нь сэтгэлийн тэнхээ. Мэдээж хэрэг хэчнээн бэлтгэлтэй ч гэсэн тэр урт замыг “нэг амьсгаагаар” туулна гэдэг хүнд шүү дээ.
Хөл чинь өвдөнө, ядарна, дуусгаж чадах эсэхдээ эргэлзэх тохиолдол ч гарах байх. Сэтгэлзүйн хангалттай бэлтгэлгүйн улмаас уралдааныг дундаас нь орхиж байгаа хүмүүсийг би харсан.
- Деннис барианд орж буй агшин -
Өөрийгөө ялна гэдэг хамгийн хэцүү гэж ярьдаг шүү дээ? Та бол өөрийгөө ялсан нэг тод илэрхийлэл, гэхдээ та дахиад IronMan-ыг дуусгах тухай бодож байгаа юу?
- Өглөө бүр 05:00 цагт босож, орой эрт унтаж, ажлаа хийгээд үлдсэн бүх хугацааг зөвхөн бэлтгэлдээ зарцуулна гэдэг тийм ч амар биш шүү дээ. Найз нөхөдтэйгөө уулзах, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх гээд, нийгмийн харилцаа байхгүй болно.
Бүх л анхаарлаа уралдаанд зориулаад, дахиад IronMan-д оролцоно гэдэг тун их зүйлийг золиосолно гэсэн үг. Магадгүй одоогоор тэгж бодохгүй байгаа ч гэсэн дахиад тэр гайхалтай зүйлийг мэдрэхийг хүсэхгүй байна гэсэн үг биш.
Тэгэхээр хэн мэдэхэв, цаг хугацаа л харуулах байх.
Деннис Трипплет гэх энэ эрхэм өөрөө хэлсэнчлэн тун идэвхтэй нэгэн байсан юм. Зөвхөн спортоор идэвхтэй хичээллээд зогсохгүй, идэвхтэй аялдаг ажээ. Надтай уулзах үедээ Монгол миний ирж байгаа 43 дахь орон болж байна гэсэн юм.
Түүгээр ч зогсохгүй Монголд дөнгөж дөрөв хоноод явахдаа Хойд Америк руу биш харин БНХАУ, Солонгос гээд аяллаа үргэлжлүүлсэн билээ.