Бүтээн байгуулалт гэдгийг зөвхөн байшин барилга, зам дэд бүтэц гэж харах бус ногоон байгууламж бүрдүүлэхийг хэлдэг билээ. Энэ ч урт настай, хойч үедээ үлдээх үнэт зүйл болдог.
"Нэг мод таривал энэ насны буян хоёр мод таривал хойд насны буян" гэдэг үг байдаг. “Монгол Контент” ХХК-ий хамт олон компанийнхаа арван жилийн ойг тохиолдуулан, Дашням, Балжинням давхацсан энэ сайн өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Ногун” төглийг бий болгож хайлаас, чацарганы 50 гаруй мод тарилаа.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбайн 183 га орчим газрыг ногоон байгууламж эзэлдэг бөгөөд “Итгэлийн Төгөл” төслийн хүрээнд жилийн дөрвөн улирлын алинд ч бортоготой (тусгай бордоо болон хөрстэй) модыг тарих боломжтой аж.
Ногоон байгууламжид хувь нэмэр оруулж, мод тарих их үйлс бүтээж байгаад тус хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг компанийн хамт олонд талархлаа илэрхийлэхээс гадна тарьсан модоо эргэж тойрон, усалж байхыг хүслээ.