Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлнэ. Энэ удаагийн чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэх хуулийн төсөл нь Өршөөлийн тухай хууль. УИХ-ын нэгдсэн хуралдаан баасан гарагийн өглөө эхлэх юм.
Харин өнөөдөр 14.00 цагт хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх эхний асуудал нь УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх тухай юм.
Түүнийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын дарга З.Энхболдод энэ сарын 8-нд өргөн барьсан. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү үзжээ.
Түүнчлэн Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахаа шаардсан.
АН болон МАХН хамтран Засгийн газар байгуулахаар тохиролцсоноос хэдхэн хоногийн дараа МАХН-ын гишүүн О.Баасанхүү С.Баярцогт даргыг огцруулах төсөл оруулсан нь анхаарал татсан. УИХ дахь МАН-ын гишүүд энэ талаар “Танай эвсэл хэр удаан настай байх бол гэсэн эргэлзээ төрж байна” хэмээн Ерөнхий сайдад үг хаяж байв.
Төрийн байгуулалтын байнгын хороонд нийт 19 УИХ-ын гишүүн бий. С.Баярцогт гишүүн ч энэ байнгын хороонд харьяалалтай. АН болон МАХН-ын нийт 12 гишүүн энэ байнгын хороонд бий гэхээр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах О.Баасанхүү гишүүний өргөн барьсан тогтоолын төсөл байнгын хорооны хуралдаанд дэмжлэг авалгүй унах магадлал өндөр байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир