Бид эрүүл мэндийн даатгалд сар бүр цалингийнхаа хоёр хувийг төлдөг ч үүндээ тохирсон үйлчилгээг тэр бүр авч чаддаггүй. Үүгээр ч зогсохгүй заримдаа өвчтөнүүд их, бага ямар нэгэн хэмжээгээр зардал, төлбөр нэмж төлдөг.
Тэгвэл бусад улс орнуудын эрүүл мэндийн тогтолцоонд төрийн болон хувийн даатгалын компанийн оролцоо ямар байдаг мэдээллийг хүргэе.
ГЕРМАНД БҮХ АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
1881 онд Германд эрүүл мэндийн даатгалын салбарт шинэчлэл хийсэн юм. Үүнээс хойш тус улсын хуульд заасны дагуу тодорхой хэмжээний орлоготой ажилчин болон тэдний гэр бүл эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдах ёстой аж.
Эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг Германд улсын болон хувийн хэвшлийн 150 байгууллага өрсөлдөөний зарчмаар эрхэлдэг. Германы хүн амын дийлэнх хэсэг буюу 90 гаруй хувь нь төрийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бол 10 гаруй хувь нь хувийн даатгалын үйлчилгээг авдаг. Түүнчлэн ямар ч орлогын эх үүсвэргүй иргэдэд /хоёр хувь/ төрөөс эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг нь төлдөг байна.
Америкт голдуу хувийн, бусад оронд улсын, хувийн даатгал хосолж хөгжжээ.
Тухайн иргэний жилийн орлогын нийт хэмжээ улсын эрүүл мэндийн даатгалын төлбөрөөс их бол заавал улсын эрүүл мэндийн даатгалын системд хамрагдах албагүй аж. Иймээс хууль тогтоогчид улсын эрүүл мэндийн даатгалд аль болох олон хүнийг хамруулахын тулд төлбөрөө нэмдэг байна. Тухайлбал жилд 54900 еврогоос дээш орлоготой иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагдах эсэх, хамрагдвал төрийн болон хувийн даатгалын алийг нь өөрөө сонгох эрхтэй.
Харин үүнээс доош орлоготой хүмүүс жилийн орлогынхоо 15.5 хувийг эрүүл мэндийн даатгалд өгөх шаардлагатай. Үүн дээр нэмэгдээд ажил олгогч 7 хувийн даатгал төлөх ёстой. Ажилтан, ажил олгогчийн төлөх шимтгэлийн харьцаа янз бүр. Зарим компаниуд 50/50 хувийг төлдөг. Эрүүл мэндийн даатгалын сарын хураамж 150-800 евро.
Эрүүл мэндийн даатгалтай иргэн тухайн даатгуулагчийн мэдээлэл бүхий ID карттай. Уг карт нь эрүүл мэндийн даатгалд даатгуулсныг гэрчлэх бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардлаа төлүүлэх үндсэн хэрэгсэл нь болдог байна.
Германд бүх анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй. Гэвч тодорхой хэмжээний төлбөртэй үйлчилгээ бас бий. Жишээ нь Германд шүдний эмчилгээ маш үнэтэйг бид мэднэ. Шүдний эмчид хандсан тохиолдолд төрийн даатгалын компани төлбөрийн 10 хувийг, харин даатгуулагч 90 хувийг төлөх шаардлагатай.
Дээр дурдсан төрийн эрүүл мэндийн даатгалын тогтолцооноос гадна хувийн хэвшлийн даатгалын компаниуд олон бий. Хувийн эрүүл мэндийн даатгалын компанийн үйл ажиллагаа төрийнхөөс ялгаатай.
- Иргэн эхлээд сонгосон эмнэлгээсээ үйлчилгээ авсны дараа даатгалын компанид төлбөрийн баримтыг явуулдаг бөгөөд даатгалын компаниас төлбөрийн 80-90 хувийг буцаан олгодог байна.
- Даатгуулагч бүр өөрийн хүссэн эмч, эмнэлэг, өөрт тохирсон эрүүл мэндийн үйлчилгээг авах эрхтэй.
Улсын эрүүл мэндийн даатгалын компанийн бас нэг давуу тал нь тухайн өрхийн нэг хүн даатгалтай бол гэр бүлийн бусад гишүүд ч хэрэглэх боломжтой. Харин хувийн даатгалын компаниас үйлчилгээ авах бол гэр бүлийн гишүүн болгон даатгуулсан байх ёстой аж.
Судалгаанаас үзэхэд Германы өндөр орлоготой хүмүүс хувийн даатгалын үйлчилгээг их авдаг байна.
АНУ-ын эмнэлгийн үйлчилгээ дэлхийн хамгийн үнэтэйд тооцогддог болохоор дээрх тусгай хөтөлбөрүүд эмчилгээний зардлыг 100 хувь нөхөн олгож чаддаггүй.
Германы эрүүл мэндийн тогтолцоо нь өвчтнүүдэд хамгийн ээлтэй бөгөөд Европын бусад орнуудтай харьцуулахад хамгийн их төлбөрийг даатгалаас нөхөн төлдөг байна. Тус улс ДНБ-нийхээ 10-аас дээш хувийг нь эрүүл мэндийн салбарт зарцуулдаг юм.
ФРАНЦЧУУДЫН 60 ХУВЬ НЬ УЛСЫНХАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН СИСТЕМД СЭТГЭЛ ХАНГАЛУУН
Францад албан журмын болон сайн дурын гэсэн хоёр төрлийн даатгалын үйлчилгээ бий. Албан журмын эрүүл мэндийн даатгал нь:
- Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж буй хүмүүс болон тэдний гэр бүл /нийт хүн амын 87 хувь/,
- Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй хүмүүс болон тэдний гэр бүл /нийт хүн амын 6 хувь/,
- Соёл урлагийн салбарт ажиллаж буй хүмүүс болон тэдний гэр бүл /нийт хүн амын 5 орчим хувь/-ийг хамардаг.
Германд даатгуулагчийн эмчилгээг даатгалаас бүрэн төлдөг бол Франц улсад иргэн ажлын байран дээрээ осолд орсон тохиолдолд эмчилгээний зардлыг 100 хувь хариуцдаг. Бусад тохиолдолд даатгалын сан эмчилгээний зардлын 75 хувийг л төлдөг юм. Иргэн эмнэлэгт үзүүлэхдээ эмчилгээний төлбөрөө өөрөө төлөх бөгөөд 5-7 хоногийн дотор даатгалын сангаас өвчтөнд төлбөрийн 75-80 хувийг буцаан олгодог.
Францад ажилтан, ажил олгогчийн төлөх шимтгэлийн харьцаа нь 90/10 хувь. Ажил олгогч эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн санд 90 хувийг төлдөг гэсэн үг юм.
Францын Засгийн газар ДНБ-нийхээ 10-аас дээш хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг.
Эрүүл мэндийн нэмэлт даатгал. Эрүүл мэндийн даатгалаас эмнэлгийн зардлын зөвхөн 75 хувийг төлдөг учир францчуудын 80 гаруй хувь нь сайн дурын эрүүл мэндийн даатгалд хамрагддаг байна. Тус даатгал нь эрүүл мэндийн үйлчилгээг 100 хувь нөхөн төлж өгдөг юм. Энэ төрлийн даатгал нь өндөр үнэтэй эмчилгээний зардлуудыг нөхөн төлөхөд тус болдог байна.
Иргэдийн дунд явуулсан судалгаагаар францчуудын 60 гаруй хувь нь тус улсын эрүүл мэндийн даатгалын системд сэтгэл хангалуун байдаг гэжээ.
ИХЭНХ АМЕРИКЧУУД ХУВИЙН КОМПАНИАС ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВДАГ
АНУ эдийн засгийн хөгжлөөр хамгийн хөгжингүй ч эрүүл мэндийн тогтолцоо нь төгс бус. Эрүүл мэндийн салбарт хувийн хэвшил илүү хүчтэй. Хэн мөнгө төлнө, тэр хүн эмчлүүлнэ гэсэн зарчим үйлчилдэг. Эрүүл мэндийн үйлчилгээ, даатгалын аль аль нь үнэтэй. Олонхи тохиолдолд ажил олгогч даатгалын хагасыг төлдөг.
АНУ-ын эрүүл мэндийн тогтолцоо хэтэрхий зах зээлжсэн учир нийт хүн амын 15 хувь буюу 35 сая иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашиг зэргээр нь АНУ болох баруун 10 орны дунд судалгаа явуулжээ. Энэхүү судалгаагаар АНУ хамгийн сүүлд орсон бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ дунд зэрэг гэж гарчээ.
АНУ-д даатгалгүй л бол эрүүл мэндийн үйлчилгээ авах ямар ч боломжгүй. Зөвхөн тэтгэврийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс "Medicare", "Medicaid" гэсэн тусгай хөтөлбөрт хамрагддаг аж.
Эрүүл мэндийн даатгалтай болж, хөрөнгийн сан байгуулах нь эрүүлийг хамгаалахад зарцуулах зардлын нэмэлт эх үүсвэр болох үндэстэйг дээрх орнуудын туршлага харууллаа.
“Medicare” 65-аас дээш насныхныг эрүүл мэндийн даатгалд хамруулдаг төрийн хөтөлбөрийн нэг юм. Энэ даатгал нь эмнэлэгт хэвтсэн ор хоног, гэрийн асаргааны даатгал гэсэн А хэсэг, эмчид үзүүлсэн, амбулаторын эмчилгээ ба хараат бус лабораторын үйлчилгээний төлбөр гэсэн Б хэсгээс бүрддэг.
Энэ даатгалд сайн дурын үндсэн дээр хамрагддаг. Даатгалтай иргэд эмнэлэгт үзүүлсэн төлбөрийн тодорхой хувийг энэ даатгалаар буцаан авдаг байна. Бүр 2002 онд гэхэд л
- А хэсгийн дагуу 34.6 сая өндөр настан, зургаан сая тахир дутуу хүн,
- Б хэсгээр 32.9 сая хүн даатгалын нөхөн төлбөр авч байв.
Энэ үед А хэсэгт хамрагдсан нэг хүнд олгогддог нөхөн төлбөр 3689 ам.доллар, Б хэсэгт хамрагдсан нэг хүний нөхөн төлбөр 2915 ам.доллар болж байв.

Харин "Medicaid" хөтөлбөр нь ядуу иргэд, жирэмсэх эхчүүд, хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр. Гэвч энэ хөтөлбөрүүд нь зорилтот бүлэгтээ 100 хувь үйлчилдэггүй учраас эмчлүүлэгч өөрөөсөө зардлын 20 хувийг гаргадаг байна.
АНУ-д ХУВИЙН КОМПАНИАС эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авахын тулд хүн тус тусдаа эсвэл бүлэг болж худалдан авч болно.
Ийм эрүүл мэндийн даатгалтай ихэнх америкчууд ажил олгогчоороо дамжуулан энэхүү даатгалд хамрагдсан байдаг юм.
Олон нийтийн дунд судалгаа явуулдаг USCB байгууллагаас хамгийн сүүлд явуулсан судалгаагаар АНУ-ын иргэдийн 60 орчим хувь нь ажил олгогчоороо дамжуулан хувийн компаниас даатгалын үйлчилгээ авдаг байна. Харин зөвхөн ес нь хувь нь хувиараа даатуулдаг. Америкт голдуу хувийн, бусад оронд улсын, хувийн даатгал хосолж хөгжжээ.
Энэ бүхнээс дүгнэвэл эрүүл мэндийн даатгалтай болж, хөрөнгийн сан байгуулах нь эрүүлийг хамгаалахад зарцуулах зардлын нэмэлт эх үүсвэр болох үндэстэйг дээрх орнуудын туршлага харууллаа. Гэхдээ нэг орны туршлагыг хуулбарлан хэрэглэх бус, өөрийн орны онцлогийг тусгасан, эрүүл мэндийн даатгалын үндэсний хувилбар хэрэгтэй.