Өнөөдрөөс эхлэн аравдугаар сарыг дуустал зорилтот бүлгийн элэгний В, С вирустэй иргэдийг элэгний хатуурлын зэрэг тодорхойлох FibroScan шинжилгээнд үнэгүй хамруулахаар болжээ.
Нийслэлийн халамж үйлчилгээний газар өрхийн эмнэлгүүдтэй хамтран шинжилгээнд орох амжиргааны төвшнөөс доогуур орлоготой иргэдийг Хаппи веритас оношлогооны төвтэй холбох юм байна.
Хаппи веритас төв нийт 70 сая төгрөгийн өртөг бүхий шинжилгээг хийх аж.
Элэгний хатуурлын шинжилгээг сонгож хийх болсон учир нь өрхийн эмнэлгүүдэд элэгний вирусыг тодорхойлдог болсон тул нийт иргэд маань вирустэй эсэхээ мэдэх боломжтой болсон.
Харин элэгний хатуурал тодорхойлох FibroScan оношилгоог Монголд нэвтрүүлээд 4 жил болж байгаа боловч шинжилгээний төлбөр өндөр тул зорилтот бүлгийн иргэд маань хатуурлын зэргээ тодорхойлуулж чадахгүй байгаа юм. Иймээс энэхүү өндөр өртөгтэй шинжилгээг сонгон хийхээр болжээ.
Сүүлийн 10 жилд элэгний хавдар, хатуурлын улмаас нас барах явдал манай улсад тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд нийт нас баралтын хоёрт орж байна.
Элэгний хатуурал нь элэгний хорт хавдрын гол үндэс суурь нь болдог бөгөөд элэгний хавдраар нас баралт 100 мянган хүн тутамд дэлхийн дундаж 9 хүн байдаг бол Монгол улсад 70 байдаг нь дэлхийн хэмжээнд хамгийн өндөрт тооцогдож байгаа аж.