Сангийн сайд Б.Болор 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2016 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-ын даргад өргөн бариад байна. Хуулийн хугацаандаа багтаж төсөв, мөнгөний бодлогын үндсэн чиглэлүүдийг УИХ-д өргөн барьсан ч эдгээрийг хэлэлцэж батлахдаа уялдуулах шаардлагатай талаар Монголбанкнаас онцоллоо.
2016 оны төсвийн төслийн хувьд орлого 6.8 их наяд төгрөг, зарлага 7.2 их наяд төгрөг байхаар тооцож, төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувьд байлгахаар тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл төсвийн төслийг боловсруулахдаа эдийн засгийн өсөлтдөө тулгуурлаж 2017 оноос үр дүн нь илүүтэй илрэх төслийг боловсруулсан талаар Сангийн сайд мэдээлж байна.
Мөн Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийхээр тусгаж, ирэх оны наймдугаар сарын нэгнээс хэрэгжүүлэхээр авч үзжээ. Ингэхдээ одоо байгаа яамдын тоог цөөлж 9 болгох, ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс зарим агентлагийг татан буулгах, нэгтгэхээр төлөвлөсөн байгаа юм.
Гэхдээ ажлын байр цомхотгохгүй, Төрийн албан тушаалтнууд болон Төрийн өндөр албан тушаалтны цалинг бууруулах зарчим баримтлах нь зүйтэй гэж Сангийн сайд үзэж байна.
Нэг талаас Сангийн яамнаас өргөн барьсан төсөв алдагдлын хэмжээг бууруулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувьтай тэнцэх хэмжээнд боловсруулагдсан боловч мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, хувийн хэвшлийг хамгаалахын тулд алдагдалгүй батлагдах ёстой гэж Монголбанк үзэж байна.