Өнөөдрийн байдлаар зөвхөн АНУ-д гэхэд 123,000 гаруй өвчтөн зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр дарааллаа хүлээж байгаа. Харин инженерүүд тэдэнд зориулсан донор зүрхнээс илүүтэйгээр хамгийн тохиромжтой хиймэл зүрх бүтээхийг эрмэлзэж байгаа билээ.
Холбооны эрүүл мэндийн байгууллагаас тусгай цохилуулах технологид суурилсан төхөөрөмжийг хүнд шилжүүлэн суулгаж болно гэдгийг ч хүлээн зөвшөөрсөн.
Гэвч төрөл бүрийн хиймэл зүрхний ашиглах хугацаа тун богино бөгөөд жинхэнэ зүрх шиг ажиллаж чадахгүй хэвээр. Тэгвэл Корнеллийн Их сургуулийн судалгааны баг хөөс ашиглан хиймэл зүрх бүтээжээ.
Энэхүү хиймэл зүрх өнөөдөр бидний ашиглаж байгаа ямар ч хиймэл зүрхнээс илүү ажиллах тухай тэд Advanced Materials сэтгүүлд бичсэн нийтлэлдээ дурдсан байна.
Уян хатан силикон ашиглан, хиймэл булчинтай бүтээсэн энэ хиймэл зүрх яг л жинхэнэ зүрх мэт агаар нэвтрүүлэх чадалтай аж. Үүний ачаар аливаа хиймэл зүрхнээс илүү энгийн хийцтэй болжээ.
Хэдийгээр энгийн хиймэл зүрхнээс илүү давуу талтай боловч хүнд дээр туршилт хийх хараахан болоогүй. Энгийн хүн зүрх дөрвөн тасалгаатай байдаг байхад энэ хиймэл зүрх хоёр тасалгаатай.
Түүнчлэн хүний бие доторх температурт туршиж үзээгүй байгаа учир ямар нэг гэмтэл гарч болох эсэхийг одоогоор мэдэхгүй аж. Дээрээс нь хэдий бусад хиймэл зүрхнээс илүү хурдтай ажиллаж чадах ч гэсэн хэт их ачааллавал задрах аюултай юм байна.
Тиймээс хүний бие дотор суурилуулж болохоор, тодорхой хэмжээний ачаалал даах чадвартай болсон тохиолдолд хэрэглээнд нэвтрүүлнэ гэсэн үг.