2007 онд байгуулагдсан, үндэсний портал GoGo.mn сайт энэ оноос эхлэн, GoGo мэдээний агентлаг болж, хүрээгээ тэлсэн. Бид редакцийнхаа ёс зүйн зарчмыг өдөр тутам мөрдөн ажилладаг. Үүний үр дүнд цахим сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж буй GoGo мэдээний агентлаг хэдийнэ өөрийн гэсэн уншигчтай болж, өдөрт дунджаар 200 мянган интернэт хэрэглэгчид үйлчилдэг юм.
Тэгвэл тун удахгүй та бүхэн GoGo.mn сайтад нийтлэгдсэн ярилцлага, нийтлэлийг “Засгийн газрын мэдээ” сониноос хүлээн авч унших боломж бүрдэж байна. Учир нь энэ сарын 2-нд нэр дурдсан хоёр байгууллагын удирдлагууд харилцан контент солилцох, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр бид уншигчдаа олон талт эх сурвалжаас мэдээлэл хүлээн авах боломжоор хангана. Мөн хоёр байгууллагын сэтгүүлчид шаардлагатай тохиолдолд нэг баг болж, “Хэвлэл мэдээллийн түншүүд” болон хамтран ажиллах юм.
“Засгийн газрын мэдээ” сонины редактор Р.Оюунцэцэг “Энэ бол бидний өөр хэвлэл мэдээллийн байгууллагатай байгуулж буй анхны хэлцэл. GoGo.mn сайт олон жилийн туршлагатай, тодорхой эх сурвалжтай, баталгаатай контент нийлүүлдэг тул бид хамтран ажиллахаар боллоо. Манай сонин уншигчдадаа баттай эх сурвалжийн мэдээ, нийтлэл хүргэхийг гол зорилгоо болгодог, дам сургаар бичдэггүй. Бид гадаад зах зээлд нийтлэлээ хүргэх зорилготой тул алдарт Financial times, New York times сонинуудтай хамтран ажиллаж байна. Эхний ээлжинд Financial times-ын контентыг монгол хэлээр хүргэж эхэлсэн. Удахгүй New York times сонины мэдээ, нийтлэлийг албан ёсны эрхтэй хүргэнэ” гэсэн юм.
Ирэх арваннэгдүгээр сард “Засгийн газрын мэдээ” сонин нэг жилийн ойгоо угтана. Хэдий богино хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа ч тус сонин өдөр тутмын сонинд цоо шинэ стандарт, өнгө төрхийг нэвтрүүлж чадсан юм.