Чечений тэргүүн Рамзан Кадыров “Исламын улс” алан хядах бүлэглэлтэй тэмцэнхийн тулд Сири рүү цэргүүдээ илгээхэд бэлэн буйгаа мэдэгдлээ.
“Энэ бол хий хоосон үг биш. Мусульман хүний хувьд, Чечень, Орос эх орончийн хувьд хэлэхэд 1999 онд манай улсад хэт даврагчид, алан хядагчид их байсан. Бид тэдний эсрэг тэмцэж, тэднийг устгаж байхдаа тэдэнтэй эцсээ хүртэл тэмцэнэ гэж Коран судар барин тангарагласан юм. Иймээс би Сирид тусгай ажиллагаа явуулах хүсэлт тавьж байна” гэсэн юм.
Чечений цэргүүдийг Сири рүү илгээх эцсийн шийдвэрийг ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий дээд командлагч Владимир Путин гаргана гэдгийг тэрээр онцолсон юм.
Сануулахад энэ сарын 1-нээс эхлэн ОХУ-ын арми Сири дэх "Исламын улс" алан хядах бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгч эхэлсэн.
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад цэргийн тусламж үзүүлэх хүсэлтийг Оросын талд тавьсан. Иймээс Сирийн Засгийн газар "Исламын улс"-тай тэмцэхэд ОХУ-ын агаарын хүчин дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ Оросын арми зөвхөн агаарын цэргийн ажиллагаанд оролцоно. Газраар оролцох байлдааны ажиллагаанд оролцохгүй хэмээн Владимир Путин хэлсэн юм.
Эх сурвалж: ВВС