АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр Сири дэх “Исламын улс” бүлэглэлд ОХУ-ын агаарын цохилт өгөх ажиллагаа нь Сирийн Ерөнхийлөгч Башар Асадад дэмжлэг болохын зэрэг тус алан хядах бүлэглэлийг хүчирхэгжүүлж байна хэмээн мэдэгдэв.
Тэрээр Сирийн хямралыг шийдвэрлэх арга замыг тус улсын Ерөнхийлөгч Башар Асадыг Засгийн эрхээс огцоруулах гэж үзэж буйгаа хэллээ.
Барак Обама энэ асуудлаар Иран болон ОХУ-ын эрх баригчидтай хамтран ажиллахад бэлэн буйгаа онцоллоо.
Сануулахад ОХУ-ын агаарын цохилтод хэт даврагчидтай ямар ч холбоогүй хүмүүс ихээр байна гэж Сирийн сөрөг хүчин болон бусад холбогдох талууд үзэж буй.
Эх сурвалж: ВВС