Монгол уламжлалыг харуулсан комик бүтээлээр Улаанбаатар чуулгын хоёр давхрын танхимын хана дүүрлээ.
Монгол хүнд монгол ёс заншлыг эргэн сануулж, нэгийг бодож хоёрыг тунгаах сэтгэгдэл төрүүлэм, дэлгээтэй эдгээр бүтээлүүдээс шилдгийн шилдгүүдийг шалгаруулж, Монголын анхдугаар Комик стрип /ёнкома манга/ буюу дөрвөн нүдэт зурган тэмцээний шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнгөрөгч бямба гарагт болж өндөрлөлөө.
Нийт 10-52 насны хүмүүс ирүүлсэн эдгээр бүтээлүүдэд их ур ухаан, сэтгэл шингэсэн нь илт байлаа. Комикоо зурахаас илүүтэй санаагаа олох гэж ихэд бодон олон хоносон хүн байхад гадаадад олон жил болсон ч монгол ахуйгаа мартахгүйг хичээн түүх соёлоо судалж энэхүү тэмцээнд оролцсон бяцхан охин ч байлаа.

Уг тэмцээнийг "Нүүдлийн зурган өгүүлэмж" сан, "Япон Улсын Элчин яам", "Монгол Контент" ХХК хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 103 оролцогчийн 175 бүтээл иржээ.
Мөн “Нүүдлийн зурган өгүүлэмж” пэйж хуудсан дээр олны таашаалыг их хүртсэн буюу хамгийн олон лайктай нэг бүтээлийн эзнийг болон өнөөдөр шагнал гардуулах ёслол дээр комик стрип зурах гучин минутын тэмцээний ялагчийг газар дээр нь шалгаруулан мөн л Япон явах эрхийн бичгээр шагнаж нийт дөрвөн ялагч Япон явах эрхээр шагнагдлаа.
“Хайр бол...” гэсэн сэдэвт, гучин минутанд комик стрип зурах тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцэж тэр дор нь дүнг нь гаргасан юм. Энэхүү тэмцээнийг зорьж Япон улсын иргэн 80 настай буурай ч ирж оролцсон юм.
Харин гучин минутанд комик стрип зурах тэмцээний ялагчаар Ш.Нямсүрэн тодорсон бөгөөд тэрээр найзуудын хамт тэмцээнийг сонирхож ирэхдээ комик зурж Япон улсаар аялах эрхээр шагнагдсан нь энэ юм.
Шүүгчид шилдэг хоёр бүтээлийг аравдугаар сарын 1-нд шалгаруулсан бөгөөд өнөөдөр шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр тэдэнд Япон улсаар аялах эрхийн бичгийг нь гардууллаа. Шүүгчдийн саналаар Н.Мөнхнаран болон А.Билэгжаргал нарын бүтээл шилдгээр шалгарсан бол хамгийн олон лайктай бүтээлээр Я.Баасансүрэнгийн “Бор халзан туулай” бүтээл шалгарч Япон улсаар аялах эрхийг бичгээр шагнуулсан юм.
Мөн тусгай байрын бүтээлээр Д.Эрдэнэчулууний “Хөдөөгийн баясгалан” бүтээл, Б.Билгүүний бүтээл, Ө.Мөнхбаяр “Цайгаа дутуу ууж үлдээдэггүй” бүтээл тус тус шалгарсан юм.
Тэмцээний ялагчдад Япон улсын элчин сайд Такэнори Шимизү, “Монгол Контент” компанийн захирал Г.Гантуяа, “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн Н.Эрдэнэбаяр нар шагналыг нь гардууллаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах энэхүү тэмцээн нь Монгол комикыг түгээн дэлгэрүүлэх цаашлаад дэлхийд таниулах зорилготой юм.

Гэрэл зурагчин Д.Жавхлантөгс
Видео инженер О.Сүхбат
Гэрэл зурагчин Д.Жавхлантөгс
Видео инженер О.Сүхбат