АНУ-д автомашины борлуулалт жилийн дүнгээрээ есдүгээр сард 16 хувиар өсч, 18.1 саяд хүрлээ. Энэ нь 2005 оноос хойших хамгийн дээд түвшин болж байгааг “Аutodata” судалгааны байгууллагаас онцолж байна.
Ийнхүү автомашины борлуулалт нэмэгдэхэд эдийн засгийн эерэг үзүүлэлт, хямдрал урамшуулал болон түлшний хямд үнэ зэрэг голчлон нөлөөлжээ. Түүнчлэн есдүгээр сарын эхний долоо хоногт тохиодог Хөдөлмөрийн баярын өдөр нь “SUV” ангиллын автомашины эрэлтийг дэмжиж өгчээ.
Өнгөрсөн сард “Ford” компанийн АНУ дахь борлуулалт 23 хувиар, “General Motors”-ийнх 12 хувиар, “Toyota” компанийх 16 хувиар тус тус өссөн байна. Харин нүүрстөрөгчийн хий ялгаруулалтыг хэмждэг шалгалтад заль хэрэглэсэн нь тогтоогдоод байгаа “Volkswagen” компанийн борлуулалт 0.6 хувиар нэмэгджээ.
Хэдий тийм боловч хэргийн бодит нөлөө нь аравдугаар сарын үзүүлэлтэд нөлөөлөх хүлээлттэй байгаа юм. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, олон улс дахь эрэлт буурсан нь АНУ-ын үйлдвэрлэлийн салбарт дарамт болж эхлээд байжээ. Харин автомашин үйлдвэрлэл нь тус улсын аж үйлдвэрийн салбарын гол тулгуур нь болж байгааг өнгөрсөн сарын үзүүлэлт баталлаа гэж шинжээчид үзэж байна.