УИХ энэ долоо хоногт дотоод бүтэцдээ томилгоонууд хийнэ.
Тухайлбал, зарим Байнгын хорооны даргыг чөлөөлж, томилох юм. Үүнд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь нарыг чөлөөлнө.
Б.Болорын хувьд Сангийн сайд болсон тул ийн чөлөөлж байгаа. Бусад гурван Байнгын хорооны дарга нь МАН-ын бүлгийн гишүүд бөгөөд тус нам Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарсантай холбогдуулан чөлөөлөх юм.
Харин одоогоор орных нь хүмүүсийг нэр дэвшүүлээгүй байна. Өнөөдөр болох бүлгүүдийн хуралдаанаар Байнгын хорооны даргад шинээр нэр дэвшигчдийг тодруулах ажээ.
М.Цэцэг