Сүүлийн 24 цагийн дотор гэхэд л ОХУ-ын агаарын довтолгооны үр дүнд Сирийн Жиср аль-Шугур хот дахь “Исламын улс” алан хядах бүлэглэлийн зэвсгийн гурван агуулах, найман обьектийг устгажээ. Энэ талаар ОХУ болон Сирийн Батлан хамгаалахын яамнаас мэдээллээ.
Жиср аль-Шугур хот нь “Исламын улс” болон түүний холбоотон алан хядах бүлэглэлүүдийн хяналтад байдаг юм.
ОХУ-ын Зэвсэгт хүчин Сирид цэргийн ажиллагаа явуулах ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хүсэлтийг Холбооны зөвлөл өнгөрсөн есдүгээр сарын 30-нд зөвшөөрсөн.
Энэ хугацаанд ОХУ-ын цэргийн онгоцнууд нийт 100 гаруй удаа нислэг үйлдэн агаараас цохилт өгч, хэт даврагчдын зэвсэг хадгалагдаж байсан агуулах, алан хядагчдын арын хангалтын бааз, байгууламж зэрэг обьектуудыг устгасан байна.
Эх сурвалж: РИА Новости