Цахилгаан хөдөлгүүртэй машиныг бид өнөөдөр сонины тэргүүн нүүрний мэдээлэл гэж үздэг болжээ. Тэгвэл Тесла компанийн анхны ажилтнуудын нэг Райн Поппл цахилгаан автобус ч гэсэн тэргүүн нүүрний мэдээлэл болох ёстой гэж үзсэн аж.
Попплийн эхлүүлсэн Proterra компани цоо шинэ цахилгаан автобус бүтээж анхны туршилтаараа нэг удаа бүтэн цэнэглээд 412 км зам туулах чадалтай болохыг нь тогтоожээ.
Эхний ээлжид Калифорнид хэрэглээнд нэвтрүүлж буй цахилгаан автобус таван жилийн дараа гэхэд АНУ даяар ашигладаг болох аж
Энэ тоо өнөөдрийн цахилгаан машинуудаас дутахааргүй өндөр амжилт болоод зогсохгүй их хотын хэрэгцээг бүрэн хангана гэдгийг баталж байгаа хэрэг юм.
Тийм ч учраас өнөөдөр дэлхий даяар хэрэглэж байгаа дизель хөдөлгүүртэй автобуснуудыг жагсаалтаас хасаж, агаарын бохирдлыг төдий хэмжээгээр бууруулж чадах аж.
Түүнчлэн шатахуун зарцуулахгүй учраас байгалийн хийгээр ажилладаг, дизель түлш ашигладаг, бүр hybrid хөдөлгүүртэй автобуснаас ч бага зардалтай юм байна. Попплийн хэлснээр “100,000 ам. долларын үнэтэй спорт машинд энэ технологийг ашиглахаас илүүтэйгээр хүмүүст хамгийн хэрэгтэй, нийтийн тээврийн салбарт ашиглах нь зүйтэй гэж бодсон” гэжээ.
Тэд Теслагийн нэгэн адил автобусаа бүр хар зургаас нь эхлэн бүтээсэн аж. Учир нь цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл гэдэг байгалийн хий болон дизелиэр ажилладаг машинаас тэс өөр технологи юм.
Хөдөлгүүр нь хамгийн хүнд хэсэг байхаа больж, утаа, шингэн дамжуулах хоолой, яндан хэрэггүй болсон гэсэн үг.
Энэхүү автобусны анхны загварыг зөвхөн онгоцны буудалд ашиглахаар бодож гаргаж байжээ. Нэг бүтэн цэнэглэхэд 45 км зам туулах чадалтай, тусгай зай хураагуур нь 10 минутад дүүрдэг байсан аж.
Харин шинэ загвар нь Теслатай адил хол зай туулах чадалтай болсон юм байна. Поппл автобусныхаа туулах зайг дараагийн удаад 480 км болгох бодолтой байгаа бөгөөд яг бодит амьдрал дээр эхний туршилтын загвар дүүрэн хүнтэй тохиолдолд дунджаар 200 гаруй км зам туулах аж.
Хэдий 200 км гэдэг бага сонсогдож болох ч Улаанбаатарт явж байгаа автобуснуудын тойргийн урт дунджаар 10 км гэж үзэхэд өдөрт 20 удаа бүтэн тойрч болно гэсэн үг юм.
Эхний ээлжийн автобуснуудыг ирэх жилээс Өмнөд Калифорнид ашиглаж эхлэх бөгөөд таваас зургаан жилийн дараа зай хураагуурыг нь шинэчлэх аж. Энэ үед компани илүү хол зай туулах чадалтай зай хураагуур бүтээж чадна гэж үзэж байгаа юм.
Поппл нийтийн тээврийн салбарыг тэр чигт нь цахилгаан хөдөлгүүртэй автобусаар солиход тийм ч их хугацаа орно гэж үзэхгүй байгаа. Учир нь Тесла анх долоо хоногт ганц хоёрхон машин үйлдвэрлэдэг байсан бол өдгөө өдөрт 100-200 машин үйлдвэрээс гаргаж байна.
Эхний ээлжид Калифорнид хэрэглээнд нэвтрүүлж буй цахилгаан автобус таван жилийн дараа гэхэд АНУ, дахиад таван жилийн дараа гэхэд Европ гэх мэтээр цааш өргөжих аж.