Хэдэн сарын турш хөлсөө урсган байж лигийн аварга болчихоод, 15 мянган төгрөг халааслаад харьдаг байсан өдрүүд хөлбөмбөгчдийн хувьд ард үлджээ.
Өчигдөр хөлбөмбөгийн “Хүрхрээ” лигийн аварга баг тодорч, Монголын багийн спортын түүхэнд анх удаа аваргууд алтан медаль, цомоо, амжилт-хүч-хөлсийг нь үнэлсэн 40 сая төгрөгтэй хамт гар дээрээ хүлээн авлаа.
Энэ бол спортын ирээдүйг өөдрөгөөр харж болох санхүүгийн бодит дэвшил юм.
Бүтэн таван сарын турш үргэлжилсэн “Хүрхрээ” лигт “Эрчим” клуб тэргүүлж, ес дэх удаагаа аваргын цом өргөлөө. “ФС Улаанбаатар” баг мөнгөн медаль хүртэж, 30 сая төгрөгийн, “Сэлэнгэпресс” баг хүрэл медаль, 20 сая төгрөгийн шагнал тус тус хүртэв.
Хэрвээ "Сэлэнгэпресс" өчигдөр "Хангарьд"-тай хийсэн тоглолтдоо тэнцсэн бол мөнгөн медалийн эзэн болж, шагналаа даруй 10 сая төгрөгөөр ахиулах байв.
Энэ тоглолтын үр дүн "Хангарьд"-д ямар ч хамаагүй байсан ч тэд эцсээ хүртэл тэмцэлдэж, Ц.Мөнх-Эрдэнийн гоолоор хожсоноор "Сэлэнгэпресс"-ийг хүрэл медаль, 20 сая төгрөгтэй нь үлдээсэн юм.
Нэг гоолын үнэ цэнэ 10 сая төгрөгөөр хэмжигдэх хэмжээнд Монголын лигийн өрсөлдөөн явагдаж байна гэдэг бол маш том үсрэлт юм.
МХБХ, "Арвайнүндэс" компанийн хамтын ажиллагааны хүрээнд дээд лиг "Хүрхлээ лиг" нэртэй болж, шагналын сан нь 100 сая төгрөг болжн эмэгдсэнийг дахин сануулъя. Хүн юмыг их хурдан мартдаг. Жилийн өмнө дээд лигийн нийт шагналын сан 18 сая төгрөг байсныг хэр олон хүн өнөөдөр санаж байгаа бол. Энэ жил 100 сая.
Дээр нь нэмээд МХБХ, "Арвайн үндэс" компани хамтран дээд лигийн дараагийн буюу "Нэгдүгээр лиг"-ийг анх удаа зохион байгуулж, шагналын санд 25 сая төгрөг зарцуулсныг давхар дурьдах нь зүйтэй байх.
Спортыг хөгжүүлэхэд дан холбоо, ивээн тэтгэгч хоёрт найдаж, бүхнийг тэднээр хийлгэх албагүй. Үүнд дасгалжуулагч, тамирчин, хөлбөмбөгт хамаатай хүн бүрийн ухамсар нөлөөтэй. Адаглаад талбай дээрээ хог, шүлсээ хаядаггүй, үзэгчид нь цэнгэлдэхийн сандал дээрээ гишгэлдэггүй, хог тарьдаггүй байхаас өөрчлөлт эхэлнэ.
Энэ жилийн хувьд “Хүрхрээ” үндэсний дээд лигийн шилдэг тоглогч, шилдэг хаалгач, шилдэг шүүгч нарт тус бүр хоёр, нийт 10 сая төгрөгийн шагнал хүртээлээ. Монголын хөлбөмбөгчид, шүүгчид анх удаа ийм өндөр шагналын сантай тэмцээний ард гарч байгаа нь энэ юм.
Дэлхийн хаан спортыг өөрийн эх орондоо илүү хурдацтай хөгжүүлэх, дотоодын тэмцээн, уралдааныг чанаржуулан, шагналын санг нэмэгдүүлэх нь Монголын хөлбөмбөгийн хөгжлийг хурдасгасан хамгийн чухал алхам юм.
Бизнес эрхэлж байгаа хүн зуун сая төгрөгөө тамирчдын төлөө зүгээр шахам аваачаад өгнө гэдэг Монголын яг одоогийн нөхцөлд том эр зориг шүү.
Монголын хөлбөмбөгийн холбооны шинэ багийн хүчин чармайлт, менежмент, ивээн тэтгэгчдийн хөрөнгө оруулалтын дүнд лигийн шагналын санг спортын түүхэнд урьд хожид байгаагүйгээр ингэж нэмэгдүүлснээр олон өөрчлөлт, ахиц нүдэн дээр харагдаж эхэлсэн.
Тухайлбал, Дээд лигийн есөн багт нийт 252 тамирчин оролцсоны 27 нь гадны улс орнуудаас уригдан ирсэн легионер тамирчид байв. “ФС Улаанбаатар” баг гэхэд Японоос найман тамирчин урьж, багаа зузаатгасан байлаа. Хамгийн олон улсын тамирчдаар багаа бүрдүүлсэн нь лигийн өнгөрсөн жилийн аварга “Хоромхон” клуб байв.
Тэд таван улсаас тамирчин урьсан бөгөөд Словен, Нигер, Япон, АНУ, Камеруны хөлбөмбөгчид энэ улирлын турш "Хоромхон"-д хүчин зүтгэсэн юм. Энэ нь монгол тоглогчийн хувийн ур чадварыг сайжруулахаас гадна тамирчдад харилцан туршлага солилцох том боломжийг нээж өгч байгаа хэрэг юм.
Энэ мэт олон боломж, давуу тал, итгэл найдвар, эрч хүчийг энэ жилийн хөлбөмбөгийн дээд лигээс харж болохоор байв. Монголын хөлбөмбөгийн холбооны шинэ баг хамт олонд баярлалаа. Та бүхэн үнэхээр хичээн ажиллаж байгаа гэдгийг нүүр бардам хэлэхэд таатай байна.
Хөлбөмбөгийн ахмад тамирчид, өмнөх үеийн төлөөлөл болсон олон хүмүүс “Энэ цаг үед лигт тоглож байх минь яавдаа” гэсэн үгийг зүгээр ч нэг хэлээгүй байх. Тэд яг ийм хөгжлийг, ийм ирээдүйг, тамирчдын бодит амьдрал, бололцоо нөхцөлийг дэмжсэн бодлогыг үгүйлж байсан учраас өнөөдөр биелж байгаа бүхэнд талархаж буй хэрэг биз ээ.
Хөлбөмбөгт хийж байгаа зүйл бишгүй байна. Хийх ажил ч цөөнгүй байна. Багийн спорт энэ мэт улам дэвшин дээшлэх болтугай. Монголын хөлбөмбөг сонирхогчид цэнгэлдэх хүрээлэнгээ дүүртэл ирдэг өдрүүд хурдан ирнэ гэдэгт найдаж байна. Ямар ч спортод үзэгч чухал. Тэр тусмаа хөлбөмбөгт яг одоо үзэгчдийн давалгаа маш чухал байна.