1970 оноос эхлэн Азийн улсууд нь хөгжингүй улс орнуудын технологийг нэвтрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор, татвар болон хууль эрх зүйн таатай орчин болон дэд бүтэц бүрдсэн тусгай газар нутгийг эдийн засгийн чөлөөт бүс болгон тогтоож эдийн засгаа хөгжүүлэх нэгэн хөшүүрэг болгон ашиглаж ирсэн бөгөөд өнөөдөр дэлхийн 135 улсад 3500 гаруй чөлөөт бүс үйл ажиллагаа явуулж байна.
Ялангуяа сүүлийн жилүүдэд, дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн үйл ажиллагааны глобальчлал эрчимжиж байгаа өнөө үед, манай хөрш зэргэлдээ ОХУ, Хятад улс болон Зүүн өмнөд азийн олон улс оронд эдийн засгийн чөлөөт бүсүүдийг олноор байгуулж байна. Хэдийгээр улс орнуудын хувьд чөлөөт бүсүүдийн нэршил нь олон янз байдаг боловч гол зорилго нь гадаадын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг нутагшуулах замаар аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, экспортыг хөхүүлэн дэмжих, өргөжүүлэх, ажлын байрыг бий болгох цаашлаад бүс нутгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд оршдог.
“ЧӨЛӨӨТ БҮС”-ИЙН ТАЛААРХ МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРЬ
Монгол Улс 1992 онд баталсан Эдийн засгийн чөлөөт бүсийн үзэл баримтлал нь Чөлөөт бүс бий болох суурийг тавьсан. 2002 оны “Чөлөөт бүсийн тухай” хуулийг баталсанаар Монгол улс нь Чөлөөт бүсийг хөгжүүлэх замаар бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахыг эрхэм зорилгоо болгосон хөрөнгө оруулагчдын эрх ашиг, бизнесийн эрх чөлөөг хангасан чөлөөт бүсийг байгуулахыг жинхэнэ утгаар нь тунхагласан билээ.
Өнгөрсөн 13 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар нь дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар чөлөөт бүсийн хөгжлийг хөхүүлэн дэмжих, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, тэдэнд бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэх хууль эрх зүйн болон бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулсаар ирлээ.
Энэ хүрээнд 2015 оны 2 сард баталсан “Чөлөөт бүсийн тухай” шинэчилсэн хууль нь дотоодын, гадаадын хөрөнгө оруулагчдад болон чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд гааль, татвар, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлж өгсөн юм.
АЛТАНБУЛАГ ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ
Өнөөдөр, Монгол улсад чөлөөт бүсийг хөгжүүлэх 3 төсөл хэрэгжиж байгаа ба чөлөөт бүс байгуулах эрхэм зорилго нь “ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЭРХ ЗҮЙ, БИЗНЕСИЙН ТААТАЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ ЗАМААР БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ”-д оршдог . Эдгээр чөлөөт бүсүүдийн нэг нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах Алтанбулаг Чөлөөт бүс юм.
Алтанбулаг чөлөөт бүс нь ОХУ-ын хилийн боомт болох Хиагт хоттой хил залгаа оршдог. Энэ утгаараа тус чөлөөт бүс нь дэлхийн эдийн засгийн үйл ажиллагаанд чухал байр суурь эзлэх томоохон зах зээлийг холбосон газарзүйн таатай байрлалд оршдог, Евроазийг холбосон хамгийн дөт зам болдог.
Алтанбулаг чөлөөт бүсийн нийт талбай нь 500 га бөгөөд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, олон улсын банк санхүү, төлбөрт таавар, бооцоот тоглоом, үйлдвэрлэл, хангамж агуулах, логистик чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зориулан үйл ажиллагаа явуулахаар төлөвлөгдөж байна.
Монгол улсын засгийн газрын 2002 оны 227 дугаар тогтоолоор “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны болон бүсэд ажиллах Мэргэжлийн хяналтын албаны бүтэц, орон тоог баталж, үйл ажиллагааг нь эхлүүлэх шийвэр гаргасан ба Үйлдвэр худалдааны яамны сайдын шийдвэрээр ерөнхий менежерийг томилж ажлын албыг 7 хүний бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг бөгөөд одоо захирагчийн ажлын алба нь 42 хүний бүрэлдхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан аймгийн ИТХ-ын 2003 оны 67 дугаар тогтоолоор батлуулав.
2003 онд чөлөөт бүсийн цэвэр усны нөөцийг тогтоох геологи хайгуулын ажлын даалгаварыг боловсруулан, усан хангамжийн ойрын ирээдүйн болон хэтийн төлөвийн дагуу газрын доорхи усны эх үүсвэрийг хэрэглэгчдэд аль болох ойр зайд илрүүлэн тогтоох зорилгоор Алтанбулаг сумаас зүүн урагш 5-7 км зайд орших “Улаан бургас” газар 7 цооногт 812 тууш метр өрөмдлөгийн ажил хийсэн. Энэ нь “Алтанбулаг” худалдааны чөлөөт болон Алтанбулаг сумын цэвэр усны хэрэгцээг бүрэн хангахаар болсон.
Чөлөөт бүсийн хамгаалалтын хашаа, харуулын байрны эскиз зургийн уралдаан зарлан дүгнэж гүйцэтгэгч байгууллагыг тендерээр сонгон шалгаруулсан бөгөөд 2004 оны 8 дугаар сараас эхлэн нийт 12 км урт бетон суурьтай төмөр хашаа, 10 харуулын байр барьж 2005 онд ашиглалтанд өгсөн.
Чөлөөт бүсийн хилийн цэсийн дотор зарим айл, аж ахуй нэгжүүдийн барилгыг Монгол улсын “Газрын тухай” хууль болон Засгийн газраас баталсан “Газрын улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах” журмын дагуу нүүлгэн шилжүүлж, нөхөн олговрыг олгох ажил хийгдсэн.
2006 оноос эхлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж эхэлсэн бөгөөд 2014 оны 6 сард албан ёсоор нээлтээ хийж байнгын ажиллагааны дэглэмд шилжин ажиллаж байна. Одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн 173 аж ахуйн нэгжүүд нийт 6.1 тэрбум төгрөгийн хувийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар дараах бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд байна. Үүнд:
- Намир инвест ХХК нь 150 тонны даац бүхий авто түүний барилгын ажил
- Өгөөмөр баянбулаг ХХК нь бетон зуурмагийн үйлдвэр
- Норс барс ХХК нь худалдаа үйлчилгээний төвийн барилга
Мөн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани “Ургсал зам” ХХК нь 8.3 сая долларын хөрөнгө оруулалтаар “Шинэ наймаачин хотхон” төслийг хэрэгжүүлэхээр болж байгаа бөгөөд ингэснээр 3 том худалдааны төв, хөргөлттэй агуулах зэрэг байгууламжууд баригдана.
АЛТАНБУЛАГ ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
Алтанбулаг чөлөөт бүс байнгын дэглэмд шилжин үйл ажиллагаа явуулж байгаа ч дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа нь нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал болж байна.
Чөлөөт бүсийн хөгжлийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас дэд бүтцийн ажилд 2006 оноос 2015 он хүртэл нийт 26.1 тэрбум төгрөг зарцуулсан байгаа. Гэсэн хэдий ч чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн өргөтгөлийн барилга угсралтын ажил, кабелийн телевиз, телефон утас, интернетийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор холбооны шугам сүлжээг барих барилга угсралтын ажил, чөлөөт бүс болон Алтанбулаг сумын хэрэглээг хангахуйц хүчин чадалтай дулааны станц барих болон чөлөөт бүсийн дотор хатуу хучилттай авто зам тавих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай байна.
Эдгээр хүлээгдэж буй дэд бүтцийн төслүүдийг 2015 онд Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар концессийн зүйлийн жагсаалтанд оруулан баталсан бөгөөд 2016 онд бүрэн хийгдэж дуусах төлөвлөгөөтэй.