Дархлаажуулалтын ээлжит арав хоног аравдугаар сарын 10-ныг дуустал улсын хэмжээнд үргэлжилнэ.
Дархлаажуулалтын үйлчилгээ эрхлэн явуулдаг эмнэлгийн байгууллага нэгж бүр энэ 10 хоногийн туршид нөхөн дархлаажуулалтыг зохион байгуулах юм.
Үүнтэй холбоотойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт “Нөхөн дархлаажуулалтын 10 хоног” зохион байгуулах зөвлөмж хүргүүлжээ.
Уг зөвлөмжид:
- Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 7, 15 насанд хийх сахуу, татрангийн вакцинжуулалтыг зохион байгуулах.
- Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолоос хоцорсон хүүхдийг эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 7 дугаар сарын 261 дугаар тушаалын “Нөхөн дархлаажуулалт хийх журам”-ын дагуу нөхөн дархлаажуулах.
- Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох зорилгоор шинээр бүртгэгдэж буй улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлын голомтыг нарийвчлан судалж, шаардлагатай тохиолдолд тархвар судлалын заалтаар улаанбурханы эсрэг вакцин хийх.
Дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулахад анхаарах зөвлөмж:
- Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 7, 15 насанд хамрагдвал зохих хүүхэд, бусад товлолын вакцинаас хоцорсон нөхөн дархлаажуулалтад хамрагдвал зохих хүүхдийн тоог зөв тооцон гаргах, шаардлагатай вакциныг захиалах
- Сургуулийн удирдлага, эмч, багш, нийгмийн ажилтнуудтай хамтран сахуу, татрангийн вакцин хийх тухай мэдээллийг эцэг эхчүүдэд өгсний үндсэн дээр вакциныг хийх
- Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 7, 15 насанд хийх сахуу, татрангийн вакцинжуулалтыг ерөнхий боловсролын сургуульд дархлаажуулалтын түр цэг нээж, нөхөн дархлаажуулалтыг дархлаажуулалтын байнгын цэг дээр зохион байгуулах
- Түр цэгээр дархлаажуулалтыг хийхдээ аюулгүй дархлаажуулалтын журам, хүйтэн хэлхээний журам, тарилгын стандарт, аюулгүй байдал, халдвараас сэргийлэх дэглэмийг барьж ажиллах.
- Вакцин хийхийн өмнө эмчийн үзлэгээр хүүхдийн биеийн байдлыг зөв үнэлж вакцинд хамруулах
- Дархаажуулалтын цэгүүдэд урвал хүндрэл бүртгэгдсэн тохиолдолд яаралтай хэрэглэх эм тарианы бэлэн байдлыг хангуулах,
- Нөхөн дархлаажуулалт хийхийн өмнөх бэлтгэл ажил, явцын, дараах үеийн дэмжлэгт хяналтыг хийх
- Улаанбурхан өвчний шинээр бүртгэгдэж буй сэжигтэй тохиолдлын голомтод судалгааг нарийвчлан хийж улаанбурханы вакцинд хамрагдаагүй, улаанбурхан өвчнөөр урьд нь өвдөж байгаагүй хавьталд тархвар судлалын заалтаар улаанбурханы эсрэг вакцин хийх зэрэг болно.