Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх тухай хууль өнөө хэр нь бүрэн хэрэгжиж чадаагүй байна. Учир нь энэ хуулийг дагасан улстөржилт хэтэрч нэг ёсондоо гацаанд оруулчихаад байгаа юм. Харин энэ зуур Өршөөлийн хуулийг хэдэн мянган хүн нүдээ чилтэл хүлээсээр...
2015 оны наймдугаар сарын 11. УИХ-ын хаалттай хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг батлав. Баталсны дараа зарим улс төрч, улс төрийн намууд энэ хуулийг улстөржүүлж эхэлсэн юм. Харин Өршөөлийн хуулийг бүгдээрээ хэлэлцэж баталсан гэдгийг гишүүд хэлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “...МАН дуугүй хэлбэрээр дэмжчихээд одоо худлаа шоудах хэрэггүй. Нууц хуралдааны протоколыг ил болговол эмгэнэлт хошин шог гайхшрал төрүүлнэ” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд “...Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ хаалттай горимоор хэлэлцээд, дийлэнх олонхоороо баталсан. Үнэнийг хэлэхэд бүх намын гишүүд хууль батлалцахад оролцсон” гэж байлаа.
2015 оны наймдугаар сарын 18. УИХ-аас Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 14-ний орой Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн байна. Ерөнхийлөгч энэ хуультай танилцаж, хэсэгчлэн хориг тавих шаардлагатай гэж үзээд энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрээ УИХ-д хүргүүлжээ.
2015 оны есдүгээр сарын 15. Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-аар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 83.1 хувийн саналаар хүлээж авлаа. Ингэснээр Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болов.
2015 есдүгээр сарын 18. Улсын дээд шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцээгүй талаар 28 тоот тогтоол гаргаж, Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан юм. Ингэхдээ энэ хууль нь Монгол Улс нэгдэн орсон хэд хэдэн Олон улсын гэрээ, конвенцид хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй байх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй байхаар заасан хэргүүдийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дэх Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулна гэжээ.
2015 оны аравдугаар сарын 2. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэх үеэр МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авч, уг асуудлыг хойшлууллаа. Завсарлагын хугацаа энэ долоо хоногийн баасан гаригт дуусна.
Б.Очир