2016 онд Франц улсад болох Европийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “G” хэсгийн ОХУ болон Молдавын шигшээ багуудын тоглолт энэ сарын 10-ны өдөр Молдав улсын Кишинёв хотын Зимбру цэнгэлдэхэд болно.
Энэ өдөр тус хоёр улсын үндэсний шигшээ багуудын хөгжөөн дэмжигчид нөхөрсөг тоглолт хийхээр тохиролцсон байна.
ОХУ-ын шигшээ багийн хөгжөөн дэмжигчдийн клубын дарга Эдуард Латыпов ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагандаа "Манай шигшээ багийн хөгжөөн дэмжигчид уламжлалаа хадгалж, Молдавын шигшээ багийн хөгжөөн дэмжигчдэд хандан шигшээ багуудын тоглолтын өмнө нөхөрсөг тоглолт хийх санал хүргүүлснийг хүлээн авсанд их талархаж байна. Нөхөрсөг тоглолтонд тус бүр 8 хүнтэй баг өрсөлдөнө. Энэ тоглолтыг үзэхээр манай клубын таван зуу гаруй хөгжөөн дэмжигч очих болно” гэж хэлсэн байна.
“G” хэсэгт ОХУ-ын 8 тоглолт хийн 14 оноотой хэсгийнхээ хоёрдугаар байранд явж байгаа бөгөөд манай хойд хөршийн хувьд Молдав болон Монтенегротой хийх тоглолтуудаас хамгийн багадаа 4 оноо авч байж ирэх жил Францыг зорих эрхтэй болно.
Харин Молдавын багийн хувьд 8 тоглолт хийн ердөө 2-хон оноотой хэсгийнхээ хамгийн сүүлийн байранд явж байгаа юм.
Бэлтгэсэн: Д.Өлгийсайхан /МССХ/