Цалин буулаа... Уг нь Та нэг сая төгрөгийн цалинтай ч үүнээс багыг гартаа аваад хэдийнээ сурчихсан.
Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/, Хүн амын орлогын албан татвар /ХАОАТ/, Эрүүл мэндийн даатгалын шимтгэл /ЭМДШ/ нэрийн дор ойролцоогоор 200 гаруй мянган төгрөгийг сар болгон төлөөд л байдаг.
Гэтэл надад цалингаасаа шимтгэл төлөөд ямар ашиг байна аа гэж Та бодож байв уу? Тэгвэл үргэжлүүлээд уншаарай.
ТА ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААР ЯМАР ОЙЛГОЛТТОЙ ЯВНА?
Эрүүл мэндийн даатгалын талаар тодорхой ойлголтод хүрэх гэж оролдъё. Даатгал гэдэг үгийг сонсмогц болзошгүй аюул осол, гамшиг, өвчин зовлонгоос аврагдсан мэт ирээдүйдээ үл зовних тайван мэдрэмж төрж байна уу.
Тэгвэл энэ үгний урд “Эрүүл мэндийн” гээд тодотгол зүүчихвэл ямар утгыг илэрхийлэх бол? “Шаардлагатай”, “Гарцаагүй”, “амь тулсан” үед эргээд эмнэлгийн туслалцаа авах, хөнгөлөлт эдлэх гэсэн санаа агуулагдаж байгаа биз.
Албан ёсны тодорхойлолтоор бол “Иргэний эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч эрүүл мэндийн эрсдэлд орох үед санхүүгийн дэмжлэг авах зорилгоор өөрөө болон ажил олгогч, төрөөс хуульд заасан журмын дагуу даатгалын шимтгэл төлж, даатгалын санг бүрдүүлэх, эрсдэлд өртсөн даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг уг сангаас төлөх нийгэм эдийн засгийн арга хэмжээ юм” гэжээ.
Иргэний эрүүл мэндийн даатгал тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах ёстой. Өөрөөр хэлбэл ажил хийж байгаа хүн болгон л даатгалд хамрагдах нь гарцаагүй ойлголт. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, шимтгэлээ хуульд заасан хувь хэмжээ, хугацаанд төлөх нь бидний үүрэг.
Харин шимтгэл төлснийхөө хариуд жилд 1.8 сая төгрөгийн эмнэлгийн хөнгөлөлт үйлчилгээг авах эрхтэй.
Даатгуулагч хөнгөлөлт эдэлсэн ч бай, үгүй ч бай Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн хөрөнгө тэтгэврийн насныхан, хүүхдүүд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд зарцуулагддаг.
Харин даатгалын санд хуримтлагдсан мөнгө даатгуулагчдад Улсын болон хувийн эмнэлэг, эмийн үнийн хөнгөлөлт байдлаар дамжин хүрдэг.
ТЭГВЭЛ ХЭЧНЭЭН ТӨГРӨГИЙГ БИД ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД ТӨЛДӨГ ВЭ?
Эрүүл мэндийн даатгалд хэчнээн төгрөг төлдөг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах инфографикаас аваарай.
Жишээ нь нэг сая төгрөгийн цалинтай хүн Эрүүл мэндийн даатгалд орлогын 4 хувийг /2%+2%/ төлдөг гэж үзвэл сард 40.000 төгрөг, жилд 480,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд оруулдаг байх нь.
ГЭВЧ ДААТГАЛ ТӨЛСНИЙХӨӨ ХАРИУГ ЭДЭЛЖ ЧАДАЖ БАЙНА УУ?
Сүүлийн үед агаар болоод хөрсний бохирдол, хоол хүнсний хэрэглээ, буруу зуршил зэргээс хамаарч иргэдийн дунд халдварт бус өвчний өвчлөл нэмэгдэн нас барах гол шалтгаан болж байна.
Үндэсний статистикийн хорооноос 2014 онд гаргасан судалгаагаар нас баралтын зонхилох шалтгааныг дараах байдлаар тодорхойлжээ.
Халдварт бус өвчин гэдэг нь амьдралын хэв маяг, зан үйлийн буруу дадал, хэвшлээс үүдэлтэй өвчин эмгэгийг хэлдэг байна. Монгол Улсад сүүлийн жилүүдэд нийгэм, соёл, ахуй амьдралын хэв маяг, зан үйлээс хамааран зүрх судас, чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, 2013 онд
-Зүрх судасны өвчлөлөөр 2259,
-Гэмтэл хордлого ба гадны шалтгаант бусад эмгэгээр 1547,
-Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчнөөр 508
-Амьсгалын тогтолцооны өвчнөөр 244,
-Хавдраар 1774 хүн нас баржээ.
Тэгвэл хүн амын дунд өвчлөл их, эмнэлгийн хөнгөлөлт үйлчилгээг авах хэрэгцээ шаардлага өндөр энэ үед иргэд Эрүүл мэндийн даатгал төлдөг хэрнээ “даатгуулж” чадаж байна уу?
Өнгөрөгч долоо хоногт энэ сэдэвтэй уялдуулан сайтын уншигчдын дунд санал асуулга явуулахад нийт 589 хүн оролцсоноос 90 гаруй хувь нь эмнэлгийн хөнгөлөлт, үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй гэжээ.
“Уг шалтгааныг та юутай холбоотой гэж бодож байна?” хэмээх асуултад 589 хүн хариулснаас
39% Яг хэрэгцээнд тулгуурласан хөнгөлөлт үйлчилгээг үзүүлж чаддаггүй
37% Мэдээлэл байдаг ч эмнэлгийн ачааллаас шалтгаалж үйлчлүүлж чаддаггүй
22% Даатгалын урамшуулал, хөнгөлөлтийн талаар ямар ч мэдээлэл байдаггүй
1% Бусад шалтгаантай гэж хариулсан байна.
Эндээс даатгуулагч бүрэн утгаараа “даатгуулж” чаддаггүй, зөвхөн “төлөгч” байгаа нь илэрхий байна.Тэдэнд 1.8 сая төгрөгийн эмнэлгийн хөнгөлөлт үйлчилгээний талаар мэдээлэл байхгүйгээс гадна хэрэгцээт тусламж үйлчилгээг бүрэн авч чаддаггүй аж. Уг нь Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан үүргийнхээ дагуу төлж буй хүн бүрт төдий хэмжээний хөнгөлөлт үйлчилгээг хүртээмжтэй, ашигтай байдлаар эдлүүлэх хэрэгтэй.
Тухайлбал,
-даатгуулагч жилд төсөвлөгдсөн 1.8 сая төгрөгийг тухайн жилдээ багтаан өөрт шаардлагатай эмнэлгийн хүссэн үйлчилгээгээ авах,
-тэрхүү үнийн дүнг гэр бүлийн гишүүдийн хорт хавдар болоод өндөр үнэтэй мэс засалд шилжүүлэн зарцуулах,
-гадаадад эмчлүүлэхэд нэмэрлэх боломжтойгоор Иргэний эрүүл мэндийн тухай хуульд тусгаж өгвөл үр дүнтэй, иргэдийн эрх ашигт бүрэн нийцэх юм.