-Орхон аймгаас мэдээлж байна-
Булган аймгийн Сэлэнгэ сумын 5-р багийн нутаг дэвсгэр Доод Хоод гэх газарт өнгөрөгч наймдугаар сарын 22-оос эхлэн адуу өвчилж эхэлсэн байна. Улмаар есдүгээр сарын 26-ны өдөр нэг адуу үхсэн гэх мэдээллийн дагуу шинжилгээ хийж адууны боом өвчин болохыг тогтоожээ.
Одоогоор боом өвчнөөр нэг адуу үхсэн нь тогтоогдсон бөгөөд нэг хүн боом өвчнөөр халдварласан байж болзошгүй гэсэн шалтгаанаар шинжилгээнд хамрагдсан ч шинжилгээний хариу хараахан гараагүй байгааг мэдээллээ.
Өвчний голомтод 40 өрхийн 3374 толгой мал байгаа бөгөөд одоогоор тус нутгийн 46 өрхийн 10071 малд вакцинжуулалт хийсэн байна.
Орхон аймгийн тухайд 123,000 тоо толгой малтай бөгөөд 2015 онд боом өвчнөөс сэргийлэх вакцинжуулалт хийгдсэн ч Булган аймгийн Сэлэнгэ сум нь манай аймгаас ердөө 67 км-ийн зайтай учраас тус сумаас малын мах, мал аж ахуйн гаралтай түүхий эд зэргийг бэлтгэх, оруулж ирэхийг хориглосон. Одоогоор манай аймагт боом өвчин илэрсэн болон сэжигтэй тохиолдол гараагүй байна.
Гэсэн хэдий ч аймгийн малчид болон мах махан бүтээгдэхүүн боловсруулдаг, хадгалдаг байгууллага, хүнсний захууд түүхий эд арьс шир авдаг иргэд ААН-үүдэд гамшгаас хамгаалах болон урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлж тандалт судалгаа хийх зэрэг арга хэмжээг авч байна. 2014-2015 оны байдлаар байгалийн голомтот малын халдварт өвчний дэгдэлт, тархалт нэмэгдэх хандлагатай байгааг хэлж байна.
Тиймээс тодорхойгүй шалтгаанаар үхсэн мал, амьтны мах, арьс шир, ноос ноолуурыг ашиглахгүй худалдаалахгүй байх, үхсэн малтай зайлшгүй харьцах шаардлага гарвал хамгаалах хувцас, бээлий өмсөх, түүнчлэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх, мал амьтанд боом өвчний сэжиг илэрвэл яаралтай тусгаарлах, малын эмчид хандах шаардлагатайг анхааруулж байна.