Монголын Хөлбөмбөгийн Холбоо энэ жил бүтэц бүрэлдэхүүндээ олон өөрчлөлтийг хийж шинэ ерөнхийлөгчийн удирдлага дор ажиллаад хагас жилийн нүүрийг үзлээ.
Хөлбөмбөгийн спортын хөгжлийн хувьд ярихад энэ нь үнэхээр богино хугацаа юм. Гэхдээ цаг хугацаанд бага гэж бодолгүй олон чухал асуудлыг шийдэж чадсаны нэг нь Монголын хөлбөмбөгийн дээд лигийг Хүнсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” компанитай хамтран зохион байгуулсан явдал байлаа.
Аливаа нэгэн тэмцээн уралдаан, арга хэмжээг спонсор ивээн тэтгэгч байгууллагагүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч Арвайн Үндэс компани МХБХ-той 4 жил 500 сая төгрөгөөр хамтран ажиллах гэрээг байгуулж Монголын спортын түүхэнд байгаагүй хамгийн өндөр 100 сая төгрөгийн шагналын санг амлаж, сонсдог болгоны чихийг дэлдийлгэж, хэлтэй болгоны амны яриа болж байсан. Гэхдээ 5 сарын өмнө биелэгдэшгүй мэт сонсогдож байсан тэрхүү зүйл биеллээ олж амлаж байсан тэрхүү шагнал эздэдээ хүрсэн.
Тиймээ “Арвайн Үндэс” компани ярьснаа хийж, хэрэгжүүлж чаддаг гэдгийг баг тамирчид, дасгалжуулагчид төдийгүй хөлбөмбөг сонирхогчид, ард түмэн, энэхүү гайхалтай дэлхийн хаан спортын талаар бичдэг ярьдаг эрхэм сэтгүүлчид үүний гэрч нь боллоо.
Өнгөрсөн жилийн дээд лигийн шагналын сан энэ жилтэй харьцуулбал ердөө 18 сая буюу 1/5-д нь ч хүрэхгүй ийм л мөнгөн дүн байлаа. Мөн лигт 7 баг өрсөлдөж, мэргэн буучдыг тэргүүлсэн тамирчин тамирчин 50 мянган төгрөгөөр шагнуулж байсан. Үүнийг сонсоход бэрх ч бодит түүх.
Харин энэ улирал дээд лигт нийт 9 баг өрсөлдөж сүүлийн тоглолт хүртэл аварга баг тодролгүй халуухан өрсөлдөөнийг багууд үзүүллээ. Багуудын уналт ба өгсөх тэрхүү шат үечлэл ээлж дараатай нэг нэгнийгээ тойроод хожсон сонирхолтой үр дүнгүүд хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг эрхгүй татсаар байсан. Бүтэн 5 сарын турш тамирчид хөлбөмбөгийн ногоон талбайд үнэн хүчийг гаргаж, амжилтын төлөө хөлс хүчээ шавхан өрсөлдөж ийнхүү тэмцээний ялагчдаа тодруулсан юм.
Лигийн аварга багаар өмнө нь 8 удаа тодорч байсан Эрчим клуб 37 оноотойгоор түрүүлж “Арвайн Үндэс” компаниас ивээн тэтгэсэн Хүрхрээ дээд лигийн аваргын цомыг өргөлөө. Эрчим клуб хэдийн улсдаа 8 түрүүлцэн мундаг баг. Гэхдээ өмнөх жилүүдийнхээс нэг зүйлээрээ гойд ялгаатай нь тэдний алтан медаль аваргын цомыг дагалдаж 40 сая төгрөг очсон явдал.
Хөлбөмбөгийн спортыг тамирчид өөрийн зорилгоо, амьдралаа болгож амжилт гаргаж чадвал эргээд түүнд үр өгөөжөө бодитоор үзүүлж дур сонирхол хоббигоороо амьдарч болох юм байна гэдгийг О.Оргил захиралтай “Арвайн Үндэс” компанийн шагналын сан бэлхнээ харуулж чадлаа.
Эрчим клубтэй эцсийн мөч хүртэл өрсөлдсөн “Сэлэнгэпресс” клуб харамсалтай нь сүүлийн тойрогтоо Эрдэнэт хотын Хангарьд багийн залууст хожигдсоноор хүрэл медаль дээр буулаа. Тэдэнд медалийн өнгөө шар болгож шагналын 20 сая төгрөгөө нэг дахин үржүүлж авах боломж байсан ч тэгж чадсангүй. Монголын урдаа барих шилдэг тамирчид тэдний эгнээнд байсан ч түрүүлж чадаагүй юм.
Мэргэжлийн тамирчид сэтгэлзүйгээ бэлдэж чадсан ч бусад багийн хурд хүч, арга тактикийг давж чадсангүй. Гэхдээ ирэх жил энэ баг бүрэлдэхүүндээ бага зэргийн өөрчлөлт хийж шагналын тавцан дээрх байрлалаа өөрчлөх хангалттай боломж тэдэнд бий.
Харин солилцооны цонхоор сайн ажиллан, Япон тамирчдаар бүрэлдэхүүнээ зузаатгасан “ФС Улаанбаатар” улирлын турш олон багийг айлгалаа. Эхний тойрогтоо л тэд аваргын цомыг хамгаалагч Хоромхоныг буулгаж авсан. Зүгээр ч нэг азаар хожоогүй шүү гэдэг нь тэдний тойрог бүрд үзүүлж буй тоглолтуудаас анзаарагдсан. Багийн голлох үүргийг гүйцэтгэгч О.Баяржаргал нь энэ улирал өөрийгөө бүрэн дайчлан харуулж талбайн бүх байрлалд тэмцлийг үзүүлж чадлаа.
Тэр эсрэг багийн хамгаалагч нарыг үнэхээр чадварлаг хуурч багтаа ашигтай байдлыг авчирч байсан. Тиймдээ ч шилдэг хагас хамгаалагчаар нэрлэгдэж “Арвайн Үндэс” компаниас шилдгүүдэд олгосон 2 сая төгрөгөөр өөрийн амжилтаа үнэлүүллээ.
Хамгийн чухал нь сүүлийн тойрогтоо тэд “Улаанбаатарын Мазаалайнууд” багийг хожиж харин “СэлэнгэПресс” өрсөлдөгчдөдөө хожигдсоноор Хүрхрээ үндэсний дээд лигийн хоёрдугаар байранд оронд 30 сая төгрөгийн эзэд боллоо.
2015 оны Хүрхрээ үндэсний дээд лигийн шилдгүүд:
Шилдэг хаалгач: Б.Ариунболд (Эрчим)
Шилдэг хамгаалагч: Г.Төгөлдөр (Эрчим)
Шилдэг хагас хамгаалагч: О.Баяржаргал (ФС Улаанбаатар)
Шилдэг довтлогч: Н.Наранболд (Хоромхон)
Шилдэг шүүгч: Б.Жавлхантөгс нар тодрон тус тус 2 сая төгрөгийн эзэд болсон.
Эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн Холбоо
Гэрэл зургийг: Монголын Хөлбөмбөгийн Холбоо