Хоёр жилд нэг удаа болдог Токиогийн авто үзэсгэлэнд Японы машин үйлдвэрлэгчид хамгийн гэсэн бүхнээ үзүүлэхийг зорьдог. Тэгвэл Nissan үнэхээр л “мянган машины дундаас хэн ч хармагц танина” гэсэн шүлэг бичмээр машин танилцуулах гэж байна.
“Teatro for Dayz” буюу махчлан орчуулбал “Өдөр тутмын Жүжгийн хүрээлэн” гэж нэрлэсэн энэ машин дотор хэсэгтээ тэр чигтээ дэлгэц агуулжээ. Машины хурдны самбар, суудал, толгойн түшлэг гээд бүгд дэлгэц.
Nissan-аас тайлбарласнаар “Энэ машиныг дижитал төхөөрөмж ашиглаж өссөн үеийнхэнд зориулсан” гэжээ. Дотор хэсэг нь тэр чигтээ дэлгэц байгаад зогсохгүй гадна талдаа ч гэсэн машины зай хураагуурыг илэрхийлэх LED хавтан байрлуулсан юм байна.
Компанийн бүтээгдэхүүн төлөвлөлтийн хэлтсийн ахлах менежер Хидеми Сасакигийн хэлснээр “Нэгэнт бид орчин үеийнхнийг хуучны хэв маягаар татаж чадахгүйгээс хойш Teatro for Dayz машиныг бүтээхээр шийдсэн юм. Учир нь энэ машин өөрийгөө илэрхийлэх, бүтээлч сэтгэхүйтнүүдэд зориулсан цагаан цаас болно” гэжээ.
Ямар ч байсан хэдхэн долоо хоногийн дараа болох Токиогийн авто үзэсгэлэнд ямар машин танилцуулахыг нь харж байя. Хэрхэн ажиллах, өөр ямар онцлог байгаа зэргийг нь бид тэр үед мэдэж авна. Харин одоо хүлээцгээе.