2012 оны аравдугаар сард Худалдан авах ажиллагааны газрыг (ХААГ) байгуулсан. Энэ байгууллагын анхны даргаар Д.Энхжаргалыг томилсон юм. Гэвч түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр энэ оны хоёрдугаар сараас эхлэн АТГ-аас шалгаж эхэлсэн. Одоог хүртэл энэ хэргийг эцэслэн шийдээгүй бөгөөд ХААГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Улам-Өрнөх ажиллаж байна.
Тэгвэл ХААГ-ын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээ жил дараалан ахижээ.
2013 онд авлигын эсрэг үнэлгээнд 52 байгууллага хамрагдсанаас ХААГ 70 оноо авч, зургаадугаар байрт орсон байна. Харин 2014 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээгээр
- Өмнөх оныхоос 14,
- Нийт агентлагийн үнэлгээний дунджаас 15.4,
- Яамдын дундаж үнэлгээнээс 26.1 оноогоор дээгүүр дүн үзүүлсэн гэнэ.
Үнэлгээнд хамрагдсан нийт 124 төрийн байгууллагаас долдугаарт, 26 агентлагаас зургаадугаар байрыг тус тус эзэлсэн байна.