Хэрвээ таны аз таарч, 2016 оны сүүлээр АНУ-ын Мичиган дахь General Motors компанийн байранд зочилбол 2017 оны, өөрийгөө жолооддог Chevrolet Volt загварт суух завшаан тохиолдох нь.
GM ирэх онд багтаан зөвхөн компанийн байрны орчимд зорчих өөрийгөө жолооддог машинтай болохоор төлөвлөжээ. Компанийн ажилчид тусгай аппликейшн ашиглан машин захиалж, хаа хүрэх зэрэг мэдээллээ оруулах аж.
Одоогоор хөгжүүлэлтийн шатандаа яваа энэхүү автоматжуулах технологийн ачаар ажилтнууд машин барих шаардлагагүй болж, машинууд өөрсдөө ирж аваад, хүргэж өгснийхөө дараа өөрөө зогсоолд очих юм.
Яг энэ технологийг GM хэзээ олон нийтэд нэвтрүүлэх нь тодорхойгүй ч гэсэн 2017 оны Кадиллак CTS загвар Super Cruise гэдэг технологийн дэвшилттэйгээр худалдаанд гарна.
Компани Super Cruise гэдэг технологио “Өөрийгөө жолооддог” гэж тодорхойлдоггүйн гол шалтгаан нь зөвхөн тодорхой хэдэн нөхцөлд машин жолоочийг үүргээс нь түр чөлөөлөхтэй холбоотой аж.
Жишээ нь хурдны зам дээр урд, хойно, хажууд яваа машинаа мөргөчхөлгүй явж, шаардлагатай тохиолдолд бүрэн зогсох гэх мэт горимтой болохоос биш өөрийгөө зогсоолд тавих, огт хүнгүйгээр явах зэргийг гүйцэтгэж чадахгүй юм.