Харвардын их сургуулийн Радклифф ахисан төвшний судалгааны институт 2016-2017 оны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлажээ. Тус институтээс жил бүр хүмүүнлэг, байгаль, нийгмийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачид болон уран бүтээлчдийн төлөөлөл болсон 50 хүнд бүтэн тэтгэлэг олгодог ажээ.
Дээр дурдсан салбаруудад ажиллаж буй баг, хувь хүмүүс Радклифф институтийн тэтгэлэгт хамрагдсанаар өөрсдийн төсөл хөтөлбөрийн судалгаан дээр ажиллахаас гадна 75 мянган ам.доллар хүртэлх тэтгэмж авах юм. Түүнчлэн хөтөлбөрийн зарим оролцогч АНУ-д ирэх замын зардал зэрэг нэмэлт санхүүгийн туслалцааг сургуулиас авах боломжтой байдаг аж. Хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид болон уран бүтээлчдийн өргөдлийг өнгөрсөн сард авч дууссан байна. Харин одоо математик болон байгалийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдын өргөдлийг энэ сарын 15-ныг хүртэл хүлээж авах юм.
Б.Туул