Хоол хүнсэнд тэр дундаа нарийн боов, бялуу, жигнэмэг, өрмөнцөр зэрэг гурилан болон бусад шарж хуурсан бүтээгдэхүүнд агуулагддаг транс өөхний хэрэглээг хязгаарлая гэж НИТХ-ын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хангах асуудал эрхэлсэн дэд хорооны дарга Ж.Амарсанаа, Эрүүл мэнд спортын яамны төлөөлөл болон энэ чиглэлээр судалгаа хийсэн эрдэмтэд уриаллаа.
Шинжлэх ухааны хэлээр транс өөх гэж нэрлэдэг энэхүү өөх тос нь ургамлын тосыг химийн аргаар боловсруулж, хатуу төлөвт оруулчихсан тос юм байна. Тодруулбал, үйлдвэрийн аргаар устөрөгчжүүлэн хагас хатуу хэлбэрт хувиргасан эсвэл нийлэгжүүлсэн ханаагүй өөх тос гэнэ.
Транс өөх нь бидний хэрэглэдэг малын гаралтай өөх тосноос харьцангуй аюултай гэдгийг тодорхойлжээ. Ханасан өөх тос зүрх судасны өвчин үүсгэдэг байсан бол транс тос нь ханасан ч биш, ханаагүй ч биш тэгсэн хэрнээ судасны хананд бэхлэгдэх чадвартай өөх тос юм байна.
Иргэдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны өвчин үүсгэгчийн нэг нь транс өөх гэнэ. Энэ нь даралт ихсэх, зүрхний шигдээс, харвалт гэх мэтчилэн ноцтой өвчинд хүргэж байгаа шалтгаануудын нэг болдог байна.
Гэтэл манай хүнсний үйлдвэрлэгчид энэ химийн боловсруулалттай тосыг маш өргөн хүрээнд хэрэглэж байна.
Ж.Амарсанаа "Нэг үе транс тосыг өндөр хөгжилтэй орнууд хэрэглэдэг байсан бол одоо АНУ болон бусад Европын улсууд үүнээс татгалзаж байна.
Татгалзаад эхлэхээр тэр тос нь маш хямд үнээр буурай хөгжилтэй орнууд руу их хэмжээгээр ирж байна. Ялангуяа Монголд транс өөхний хэрэглээ хэтэрлээ.
Үүнтэй холбогдуулаад нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдэд шалгалт хийхэд транс өөхийг ихээр хэрэглэж байна. Энэ хэрэглээг бууруулах зөвлөмжийг Нийслэлийн Засаг дарга болон бусад холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Тиймээс сургууль цэцэрлэгүүдийн асуудал ойрын үед цэгцрэх байх.
Хамгийн ноцтой нь үйлчилгээ эрхэлж буй хоолны газрууд, хоол үйлдвэрлэгч нар транс тосны хэрэглээг бууруулах шаардлагатай байна. Үүнтэй холбоотой нэгдсэн стандарт байхгүй учраас стандарт боловсруулж байна" гэлээ.
Түүний ярьснаар ДЭМБ-аас транс тосны нэг хүн өдөрт 2 граммаас хэтрүүлж болохгүй гэж заажээ. Зарим орнууд 2 грамм ч байсан болохгүй гэсэн байр суурьтай болсон байна. Одоогийн байдлаар Австри, Бразиль, Канад, Швед, Англи зэрэг олон оронд транс өөхний хэмжээг зааж, бүтээгдэхүүний шошгонд заавал тавьдаг болжээ.
Гэтэл манайд худалдаалж буй нарийн боов, бялуунд транс өөхний хэмжээг огт тавихгүй байгаа тул иргэддээ транс өөхний хэрэглээг хязгаарлая гэсэн уриа гаргаж байна гэлээ.
Ургамлын тосонд транс өөх байхгүй. Харин ургамлын тосыг устөрөгчийн ионоор химийн урвалд оруулахаар маргарин маягийн транс хэлбэртэй, хүний биед боловсрохдоо удаан, хүний биеэс шимэгдэх нь муу, бодисын солилцоонд сөрөг үр дагаварт оруулдаг бодис болдог юм байна.
Эрүүл мэнд спортын яамнаас 2013 онд өөх тосны хэрэглээг бууруулах уриалга гаргаж байжээ.Түүнчлэн тус яамнаас ЗГХЭГ-т "Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр" хэмээх бодлогын баримт бичиг боловсруулан хүргүүлжээ.
Хэрвээ энэ хөтөлбөр батлагдвал эрүүл мэндэд халтай буюу давс, чихэр, өөх тосны өндөр агууламжтай, тэр дундаа транс өөхийг их хэмжээгээр агуулсан хэрэглээг хязгаарлах тухай бодлогын баримтууд, хүнсний стандартууд, шаардлагуудыг шинээр боловсруулан гаргах нь.
Ингэснээр бидний хэрэглэж буй олон хүнс эрүүл үү, эрүүл бус уу гэдэг асуудлыг сөхөх юм байна. Мөн нийтийн хоолны газруудын менюд илчлэг тавих шаардлага тавих гэнэ. Түүний хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр давс, чихэр, өөх тосны агууламж, транс өөх тос байгаа эсэх мэдээллийг тавина гэлээ.