Иргэний нисэхийн салбар өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна. Иргэний Нисэхийн Ерөнхий газраас өвөлжилтийн бэлтгэл, ялангуяа засвар үйлчилгээний ажлууд 70-80 хувьтай явагдаж байгаа талаар мэдээллээ.
Мөн агентлагийн шинэ бүтцийн дагуу зарим томилгоо хийгдээд байна. Тухайлбал ИНЕГ-ын орлогч дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын газрын даргаар Д.Батчулуун, Нисэх буудлуудын удирдах газрын даргаар Д.Дашням томилогджээ.
Үүнээс гадна “Чингис хаан” олон улсын нисэх буудлын транзит заалын бүтээн байгуулалт, засварын ажил долдугаар сараас эхэлсэн бөгөөд мягмар гарагийн байдлаар нийт ажлын 80 гаруй хувийг хийж гүйцэтгээд байгаа талаар Иргэний Нисэхийн Ерөнхий газраас мэдээлж байна.
Транзит заалыг ирэх сарын нэгний өдөр ашиглалтад оруулах боломжтой байгаа аж. Ингэснээр Европоос, болон ОХУ-ын алс дорнодын бүс нутгаас Азийг чиглэн нисч байгаа зорчигчид Монголоор дайрах, үндэсний авиа компаниудад транзит зорчигчдыг тээвэрлэх боломж олгоно.
“Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь транзит заал 2088 ам метр талбайд байгуулагдах бөгөөд цагт 400 хүнд үйлчлэх хүчин чадалтай байх юм.